Англи хэлний багш нарт зориулсан олон улсын сургалт

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Англи хэлний багш нарт зориулсан олон улсын  сургалтын тухай

Монгол улсын Засгийн газраас  “АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийн  5.3.1–д “бүх шатны сургуулийн багш нарын заах арга,  мэргэжлийн ур чадвар,  хэлний чадварыг сайжруулах чиглэлээр англи хэлний сургалт эрхэлдэг гадаадын байгууллагуудтай хамтран төвийн болон бүсийн сургалт семинарыг зохион байгуулах”;  5.3.5 –д “Багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд зайны болон албан бус сургалтын арга хэлбэрийг өргөнөөр ашиглах” зэрэг заалтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

“TOEFL”, “TOEIC” зэрэг англи хэлний олон улсын шалгалтыг боловсруулан гаргадаг АНУ-ын ETS (Educational Testing Service) төв, олон улсын “Хэйнли Сингэж боловсролын газар”- аас хамтран дэлхийн 11 оронд  хэрэгжүүлж буй “ Англи хэлний заах арга зүй”-н цахим сургалтын олон улсын төсөлд  манай орон хамрагдахаар боллоо.

Төслийг Улаанбаатар дахь “Инлингуа” олон улсын хэлний төвөөр дамжуулан БСШУЯ-ны Боловсролын Хүрээлэн хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн хүрээнд англи хэлний багш нарын “заах арга,  мэргэжлийн ур чадвар”, “хэлний чадвар”-ыг сайжруулах  чиглэлээр 3 сарын хугацаатай холын зайны цахим сургалтад 300 багш нар хамрагдаж амжилтай төгссөн тохиолдолд англи хэл заах арга зүйн олон улсын гэрчилгээтэй төгсөнө.

Төслийн зорилго:

Англи хэлний багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд харилцах чадварыг  нэмэгдүүлж багш нарыг олон улсын сертификаттай болгох

Сургалтын онцлог:

Сургалт нь англи хэлний  багш нарт зориулагдсан бөгөөд багш нарын заах арга,  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна англи хэлний үндсэн 4 чадамж болох сонсох, унших, ярих болон бичих чадварыг хөгжүүлэхэд оршино. Төслийн үр дүнд амжилттай суралцаж шалгуур давсан багш нарт олон улсын гэрчилгээ олгох болно.хэлний чадварыг сайжруулах чиглэлээр зайны сургалтын хэлбэрээр явагдана. Тодорхой шалгуур, шаардлага хангасан багш нар сургалтад хамрагдана.

Сургалтын төрөл:

  • Багш нарт зориулсан англи хэл (ярих, унших,сонсох, бичих) : 7 хэсгээс бүрдэх 50-70 цагийн сургалтын хөтөлбөр судлан,  2.5 цагийн шалгалт өгч гэрчилгээ авна.
  • Мэргэжлийн заах арга зүй: 9 хэсгээс бүрдэх 50-70 цагийн сургалтын хөтөлбөр судлан,  1.5 цагийн шалгалт өгч гэрчилгээ авна.

Хамрагдах хүмүүс:

Бүх шатны сургуулийн англи хэлний багш нар

Багшийн мэргэжлээр суралцаж буй болон төгссөн оюутнууд

 

Сургалтын хугацаа: 

  • Бүртгэл: 2012 оны 7-р сарын  16-оос 19 –ны хооронд
  • Сургалт үргэлжлэх хугацаа:  2012 оны  7-р сарын  20-оос  10-р сарын  20
  • Сургалтын төгсгөлд “TOEIC”  шалгалтын төвд ирж шалгалт өгнө

 Сургалтаас гарах үр дүн:

Мэргэжлийн  боловсролын байгууллагууд  англи хэлний багш нарын мэдлэг чадварыг дүгнэж дараах үр дүнд хүрнэ:

  • Сургалтын агуулгын  үр дүнг нь  багш нар  шууд хичээл дээрээ туршиж, тооцож болно
  • Онол, практикийн хүрээнд багш нарын хэлний мэдлэг сайжирч, мэргэжлийн ур чадвар дээшилнэ
  • Дэлхийн олон орны шинжээчдийн багийн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр явагдана
  • Багш нар өөрсдийн  эрэлт хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахуйц мэдлэг, чадвар эзэмшинэ

Сургалтын төлбөр: 138000 ₮

Данс:              Худалдаа Хөгжлийн банк- 404187472,   “Inlingua” ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу

Утас:               976-99120480

Е –мail  хаяг: oyuntsetsegn@gmail.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top