Сэрсэн галт уул Америкийн газар нутгийн гуравны нэгийг үгүй хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Америкийн ард түмнийг байгалийн томоохон сүйрэл заналхийлж байна. Тус улсын Йеллостоун дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших асар томд тооцогдох галт уул сэрж байгаа дохиолол өглөө хэмээн геологичид мэдээлж байна. Энэ галт уул сүүлийн үедээ 600.000 жилийн өмнө дэлбэрч байжээ.  Daily Mail-ийн бичсэнээр хэрвээ галт уул бүрэн идэвхжиж сэргэвэл тухайн бүс нутагт жинхэнэ сүйрэл болно гэжээ. Түүнээс гарах үнс нурам Америкийн нийт газар нутгийн гуравны нэгийг гурван метр хүртэл зузаантайгаар бүрхэх ажээ. Ингэснээр тухайн нутаг сөнөсөн цөл болж хувирах гэнэ. Харин үүссэн үүл нь дэлхийн агаар мандлыг тэр чигт нь өөрчлөлтөнд оруулах юм.  “-Одоогоор галт уулын магма газрын гүнд 10 км байгаа. Энэ нь биднийг ихэд түгшээж байна. Хэрвээ энэ нь 2-3 км-ээр дээшилвэл бидэнд хүндхэн асуудал тулгарах болно” хэмээн Ютагийн их сургуулийн профессор, геофизикч Роберт Смит ярьжээ. Магма нь 2004 оноос хойш жилд найман см-ээр дээшилж байгааг судлаачид тогтоосон юм. 

Slava. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top