Хоол боловсруулах эрхтэнээ эрүүл байлгахын тулд

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 21

Хүмүүс үргэлж л завгүй гүйлдэх болсон өнөөгийн нийгэмд бид хоолны зөв зохистой дэглэмийг барьж чадахгүй явсаар ходоод гэдэсний өвчлөлд амархан өртөж байгаа. Монгол Улсад зүрх судасны өвчлөл хамгийн түгээмэл байдаг. Харин хоёрт нь элэг, түүний дараа ходоодны өвчлөл ордог.

Өглөөний цайгаа уухгүй гараад, өлсгөлөн ходоодон дээрээ шууд өдрийн хоолоо идэж, дараа нь ихэвчлэн шөнө дунд болохын алдад таваг дүүрэн хоол зооглодог хүмүүсийн хоол боловсруулах эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагддаг байна.

Хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд дараахь зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Хорт  бодис биеэс сайн гадагшлах: Хоол боловсруулах замд байгаа үлдэгдэл хоол тэжээлийн бодис гэдэсний гүрвэлзэх хөдөлгөенеөр тоггмол, жигд хурдтайгаар биеэс зайлуулагдаж байх ёстой.

Эрүүл хоолны дэглэм: Хоол хүнсэндээ их хэмжээний жимс, хүнсний ногоо хэрэглэх нь биеэс үлдэгдэл хоол тэжээлийн хэсэг зайлуулагдахад тустай. Мөн биед хортой хүнс шарсан хуурсан, нөөшилсөн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Ус их хэмжээгээр уух: Ус их хэмжээгээр уух нь биеийг цэвэрлэх, усгүйжихээс сэргийлэх ач холбогдолтой. Эмч нар хүнд өдөрт 8-10 аяга ус уухыг зөвлөдөг.

Амрах: Хоол боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор дасгал сургууль, бясалгал хийх, ажил амралтын дэглэмээ зохицуулах шаардлагатай.

Хэвийн нянгуудын хэмжээ; Хоол боловсруулах замын буюу гэдэсний үйл ажиллагааны хэвийн байдал нь гэдсэнд агуулагдах хэвийн болон эмгэг төрүүлэгч нянгийн тохиромжтой харьцаа юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top