Ойрын өдрүүдэд хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18


    Ойрын өдрүүдэд цаг агаар бага зэрэг хүйтэрнэ гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Маргааш нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхины хурд говь талын нутгаар тур зуур 16 метр секунд хүрч шороон шуургатай. Маргаашнаас эхлэн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 15-20, бусад нутгаар шөнөдөө нэг хэм дулаанаас дөрвөн хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Хугацааны эцсээр баруун зүгийн нутгаар дулаарна.
        Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top