Хөгжмийн зохиолч Б.Долгион, Л.Балхжаваас илүү сүйхээтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Монголын анхны Facebook сонгууль үргэлжилж байна. Энэ удаагийн Facebook сонгуулиар дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийнхөө байр суурийг хэдийнэ эзэлсэн чадварлаг хөгжмийн зохиолч Б.Долгион, Л.Балхжав нарыг “Монголын №1 хөгжмийн зохиолч аль нь вэ?” гэсэн асуулгын дор өрсөлдүүллээ. Энэхүү өрсөлдөөнд  “Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Долгион 63 хувийн саналаар ялалт байгууллаа. Харин Соёлын гавъяат зvтгэлтэн, "Пентатоник" наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав фэйсбүүкчдээс 37 хувийн санал авчээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжав урлагт ээлтэй нэгнээс гадна телевизийн салбарт муугүй гэдгээ харуулаад авсан. "UBS" телевизийн захирлын албыг олон жил хариуцлагатай хашиж яваа тэрээр хөгжмийн зохиолч Б.Долгионыг бодвол илүү сүйхээтэй нэгэн. Гэхдээ фэйсбүүкчид Б.Долгионыг хөгжмийн ертөнцөд илүү сүйхээтэй чадварлаг гэж үнэлсэн бололтой.

Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо www.facebook.com/MongolFreezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top