Украйн хийн түлшний импортоо буурууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

 

ОХУ-аас импортлох хийн түлшний хэмжээг 45 хувиар бууруулсныг Украйны эх сурвалжууд хэлж байна. Энэ талаар Украйны эрчим хүчний сайд Юури Бойко өнөөдөр мэдээлсэн бөгөөд цаашид ч гэсэн импортын хэмжээг бууруулах ажээ.  

Украйны улсын өмчит компани болох Нафтогаз энэ жил 27 тэрбум кубметр хийн түлшийг ОХУ-ын Газфромоос нийлүүлсэн юм. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 40 тэрбум кубметрээр бага байна гэсэн үзүүлэлт.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Нафтогаз 930 сая ам.долларыг 2,18 тэрбум куб метр хийн түлш Гакфромоос худалдан авсан бөгөөд ингэхдээ 1000 куб метрийг 425 ам.доллараар худалдан авсан байна.

Украйн хийн түлш нийлүүлэлтийг энэ өвөл хүртэл багасгах талаар эх сурвалж мэдээллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top