“Centrallia-2012” монголчуудад нээлттэй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Centrallia-2012” олон улсын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт аравдугаар сарын 10-12-нд Канадын Манивота мужийн Виннипэг хотноо болно. Энэхүү уулзалтад тээврийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрчим хүч, байгаль орчны аж үйлдвэр, уул уурхайн мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд оролцох юм. Эдгээр мэргэжилтнүүд өөр өөрсдийн чиглэлээр бусад улсаас туршлага судалж, олон улсын хариуцлагаа өргөжүүлэхээр оролцдог бөгөөд чуулганы үеэр дээрх чиглэлийн бүтээлүүдээр үзэсгэлэн нээх аж.

Манай дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй бөгөөд оролцох хүсэлтэй байгууллага, хувь хүн МҮХАҮТ-д бүртгүүлэх ёстой ингэснээрээ “Centrallia-2012”-нд оролцох үүд нээгдэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top