Дижитал арт зураачид С.Ням-Очирын зургийг урлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09
 
Хэвлэх
 

Техник технологи хөгжиж юм юмыг л янз бүрийн л аргаар хийдэг болжээ. Зургийг бол дижитал камераар өнгөний тод ялгаралтай, холыг ойртуулж ойрыг холдуулах гээд яаж ч авч болно, бас photoshop-оор ямар ч зургийг яаж л бол яаж ч эвдэлж эвлүүлдэг болжээ. Харин дижитал арт зураачид энэ бүгдийг нийлүүлээд зургийг төгс утгаар нь зурдаг болсон байна.

Саяхан Залуучуудын үнэн сонины нэгэн дугаар дээр Лондонгийн олимпоос жудогийн төрлөөр анхны медалийг эх орондоо авчирсан С.Ням-очирын  зургийг дижитал арт зураачид үнэхээр гайхалтай гэмээр сайхан зуржээ. Төрийн далбаа, төрийн соёмбо, Монгол улсын газрын зургаар background хийж, олимпийн медалыг тань руу харуулан хуруугаараа Монголчуудаа бид чадсан шүү гэж хэлж байгаа энэ зураг нь маш өвөрмөц зураг болсон байна. Залуучуудын үнэн сонины тэргүүн нүүрэнд хэвлэн энэ зургийг олны хүртээл болгож  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top