Агаарын болон төмөр замын тээвэрлэлт нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

 

Төмөр замын тээврээр 2012 оны  эхний долоон сард 11524.9 мян.т ачаа тээж, давхардсан тоогоор 2344.7 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1369.9 мян.т буюу 13.5 хувь, зорчигчдын тоо 160.4 мян.хүн буюу 7.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөс төмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 7 сард 241.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.0 тэрбум төг буюу 13.1 хувиар өсчээ.

          Агаарын тээврээр 2012 оны эхний долоон сард 2263.3 т ачаа тээж, давхардсан тоогоор 403.4 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 984.8 т буюу 77.0 хувь, зорчигчдын тоо 97.8 мян.хүн буюу 32.0 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 7 сард 96.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.4 тэрбум төг буюу 14.8 хувиар өслөө.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top