Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11

Өнгөрсөн долдугаар сард дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн талаар НҮБ-ын Хүнс болон хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлэв. Судалгаагаар ийм төрлийн бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх болсон гол шалтгаан нь үер, ган гачиг нүүрлэснээс үүдэлтэй аж. Тухайлбал, Бризальд бороо орж, Австралид ган гачиг болсон нь хүнсний бүтээгдэхүүний үнэ ийн өсөхөд нөлөөлжээ.

Дэлхийн зах зээлд үр тариа ойролцоогоор 17 хувь, элсэн чихрийн үнэ 12 хувиар өссөн байна. Мөн АНУ-ын хувьд хэт халуун байгаа нь Эрдэнэ шишийн ургацад нөлөөлж байгаа гэнэ. Үүнээс үүдэн өнгөрөгч сард эрдэнэ шишийн үнэ 33 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Харин махны үнэ 1.7 хувиар буурчээ. Баруун болон төв Африкийн зарим оронд мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс 18 сая хүн энэ үнийн өсөлтөд өртсөн аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top