Ерөнхийлөгч тамирчдыг хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

“Лондон-2012” зуны XXX олимпод оролцсон тамирчдыг хэдхэн минутын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд хүлээн авлаа.

Тамирчид ордонд орохдоо алтан шар өнгийн хувцсаараа ижилсэн Спортын төв ордноос жагсаж ирсэн юм.

Тугчаар тус олимпод энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн гавьяат тамирчин Б.Сэр-Од ажиллалаа. Харин хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр төрийн ордны зүүн хаалганы өмнө машинтайгаа ирж зогсон, таяг тулсаар ганцаараа ордон руу орсон. Харин бусад нь дурсгалын зураг татуулж, хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.      

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top