Нийслэлд шинээр 58 цэцэрлэг ашиглалтад оржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

Өнгөрсөн жил Нийслэлийн хэмжээнд 308 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан. Үүнээс төрийн өмчийн 180, хувийн 128 цэцэрлэг байсан. Мөн нийслэлийн хэмжээнд 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг 24 цэцэрлэг байдаг байна. Тэгвэл энэ жил хувийн 58 цэцэрлэг шинээр ашиглалатад орж 1200 хүүхэд хамруулах боломжтой болжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгт өргөтгөл барьснаар хамрагдах хүүхдийн тоо 125-аар нэмэгдсэн байна. Нийслэлийн Боловсролын газрын дарга “жил бүрийн наймдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн сүүлийн гурав хоногт цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх” гэсэн зөвлөмж гаргасан байна. Тиймээс өнөөдрөөс 24-нд хүртэл цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх ажил эхлээд байгаа аж.

Д.Шинээ            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top