Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг зөөвөрлөгч машинаар ачиж журамлана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит бус Хоёрдугаар хуралдаанаар, Нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах арга хэмжээг түргэвчлэн жигдрүүлж, энэ эгнээнд удаан хугацаагаар автомашинаа зогсоохгүй байх талаар хэлэлцсэн. Хэрэв удаан хугацаанд орхиж явсан тохиолдолд хотын нэгдсэн камерын системээр хянаж, зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачих саналыг НИТХ-ын төлөөлөгчид 100 хувь дэмжжээ. Өмнө нь нэгдүгээр эгнээнд тавьсан машины улсын дугаарыг хураадаг байсан бол одоо шууд ачиж, гарсан зардлыг жолооч нараар төлүүлдэг болох юм.

Нийслэлд хоёрхон автомашин ачих, зориулалтын зөөвөрлөгч машин байдаг аж. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэг бүр нь 88 сая төгрөгийн үнэтэй 12 ачигч машиныг Японоос худалдаж авахаар болжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top