МУГЖ И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нар хуримлахаа больжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23


"Хошин урлагийн "Х-Түц" продакшны анхаарал татсан хосуудын нэг жүжигчин И.Одончимэг,Т.Бархүү нар  энэ намар хуримаа хийнэ. Хуримын хувцсаа "Шилмэл загвар" ХХК-д захиалжээ" гэсэн  мэдээлэл  хэвлэлүүдээр гарах болсон. Гэвч хосууд маань энэ мэдээлэлд эрс няцаалт хийжээ. Жүжигчин Т.Бархүү эхнэртээ гэрлэх санал тавьсан ч МУГЖ И.Одончимэг заавал хурим хийх шаардлагагүй гэж үзсэн гэнэ.  Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Манай хүн хуримаа хийе гэж хэлдэг л дээ. Гэхдээ миний бодлоор заавал хурим найр хийх гээд яахав. Хурим хийгээгүй байсан ч сайн сайхан амьдарч болно шүү дээ. Хуримаа хийхгүй байлаа гээд салж, сарнина гэсэн үг биш. Тийм болохоор бид ярилцаад хурим найрын асуудлаа хойш тавьсан” хэмээн ярьжээ. Мөн тэдний хуримын хувцсаа захиалан хийлгэж буй гэх “Шилмэл загвар” агентлагаас энэ талаар “Гавъяат И.Одончимэг, Т.Бархүү нар баяр ёслолын хувцсаа үргэлж манайхаар хийлгэдэг. Гэхдээ хуримын хувцас бол захиалаагүй. Энэ бол худлаа мэдээлэл” хэмээсэн аж.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top