Спортын алдартнууд хоёр гавьяатаар бүл нэмлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

Спортын сэтгүүлчдийн дунд өнөөдөр нэгэн баярт мөч тохиож байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Лондон-2012” наадмаас жүдо бөхийн 73 кг-ын жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очирт өнөөдөр гавьяат тамирчин цол олгов. Мөн улсынхаа спорт-олимпизмийн төлөө олон жил амжилттай хүчин зүтгэсэн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, олимпийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанд соёлын гавьяат зүтгэлтнээр өргөмжиллөө. Хоёр гавьяатдаа цаашдын спортод нь амжилт улам их амжилт хүсье.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top