Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал нэмэгдэх тул авто замтай ойр байдаг ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох болон зарим худалдааны төвийн урд замд нийт 29 хурд сааруулагч хийж, тэмдэг байрлуулахаар болжээ. Дээрх ажлыг 2012 оны есдүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од, Замын цагдаагийн газрын Х.Энхжаргал нарт тус тус даалгасан бөгөөд сургуулиудын жагсаалтыг гаргасан байна. Мөн авто замд хурд сааруулагч, тэмдэг байрлуулахад ямар өртөгтэй байхыг тооцоолж гаргажээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )