Нийтлэл: “Аймаар” Н.Энхбаяр “Аймаар” юм ярьжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

                          
МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн хүрээнийхэн “ангуучилж” хаа яваа газар нь нам дарж авахыг хичээх болсон нь сүүлийн үеийн үйл явдлуудаас улам тод харагдах боллоо. Намынхаа хуучин буурийг сахиж үлдсэн тэр шинэ улс төр, шинэ боломжийг Монголд авчрах, олигархижсан төр засгаас салах зоримог алхам хийхээ шулуухан хэлж байгаа. Үүнд салж одсон МАН-ынхан нь ч, хамтраад Засаглалыг барьж буй АН-ынхан ч эгдүүцэж байна. Төрийн гурван өндөрлөгт ээлж дараалан ажиллаж явсны хувьд Н.Энхбаяр “Титэм” үгийн цуглуулга хийж, хааяа телевизээр түүнийгээ үлгэр ярьдаг өвөө шиг хүүрнэн гэртээ зүгээр суухыг хүссэнгүй. Хөгжлийн гараанд дөнгөж хөл тавьж байгаа манайх шиг улс оронд хийх юм даанч их тул тэр улс төрөөс гарах боломжгүйгээ дэндүү сайн ойлгосноо ч нэг бус удаа хэллээ. Үнэн байж болох юм.

Саяхан “Өдрийн сонин”-д ам байтугай бүр уушгаа нээж байгаад шавайгаа ханатал яриад авчээ. Түүний энэ яриаг анхаарч, цаад санааг нь ухаж ойлгохыг хичээсэн хүнд нэгийг бодогдуулмаар зүйл цөөнгүй тул заримаас нь ишлэн уншигчидтайгаа санал солилцохыг хүслээ. Хөгжил хүнээс өөрөөс нь эхэлдэгийг тэр онцолжээ. Ярианыхаа эхэнд тэрбээр “Хүнд өмчтэйг нь ойлгуулах”, “Харахад ядуу ч бүртгээд ирэхээр хэнд ч гэсэн өмч хөрөнгө байдаг. Тэднийг нэгтгээд дэм дэмэнд нь ажиллуулах, амьдруулах”-ыг чухалчилсан юм. Гэтэл хоосон амлалтаар эрх баригч намууд иргэдээ хуурч байгаа. “Ийм хоосон амлалтын цаана улс орноо хөгжүүлэх, ард олноо ажил төрөлтэй болгох ажлыг яаж хийхээ мэдэхгүй хүмүүс нуугдаж байна” гэсэн юм. Гадаадын олон улс оронд зочилж, хөгжлийн сэдвүүдээр тухайн улс орнуудын төр засгийн томчууд, бизнесийнхэнтэй уулзаж санал бодлоо солилцож явсан нь түүнд одоо ихээхэн тус нэмэр болж байгаа аж. Тиймээс бизнесийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээ нуусангүй. Зөвхөн энэ бүхнийг хийхийн тулд бус харин эдгээрээс ч өргөн цар хүрээнд хөгжлийг төсөөлж, зорьж буй хүний хувьд улс төрөөс гарах боломжгүйгээ бас дахин өчлөө. “Улс төрд над шиг гүнзгий орсон хүн гарч чадахгүй юм байна” гэсэн нь үүний давхар нотолгоо болов уу. Хүн өөрөө л алдаагаа засч чадна. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөртөө дайсан, бас сайн нөхөр болдог тул тэр их улс төрд өнөөдөр өөртэйгөө ярьж, өөрийн өмнөх алдаа оноог дэнслэн, хамтран зүтгэж байсан нөхдийнхөө ч алдаа эндэгдлийг засахын төлөө байгаа гэнэ.

Сүүлийн үед “7 сарын 1” гэдэг аймшгийн үйл явдлыг С.Баяр, Н.Энхбаяр хоёрын хоорондын зөрчлөөр тайлбарлахыг оролдох хүн олширчээ. Түүнийхээр бол хүн тойрсон элдэв яриа бус тухайн үеийн асуудлын мөн чанарыг олж тогтоож шийдэх нь чухал ажээ. С.Баяр харин хүн ярьж, асуудлыг орхигдуулж буйд сэтгэл зовж байгаагаа тэр хэлж байна. С.Баярыг анх өөрөө татаж авчраад намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад хүчээр зүтгүүлж байснаа дурссан нь бас сонин содон байв. Намынх нь хүмүүс С.Баярт тухайн үед дургүй байсан атал мань эр л өөрийнхөөрөө шийдүүлж дөнгөсөн гэнэ. Үүнээс харахад өнөөгийн үйл явдлууд, ялангуяа хүн бүрийг шаналгаж байгаа “7 сарын1”-нд эцсийн цэг хатгахын төлөө санаа тавихын оронд өөртөө нь шөргөөцөлдөөд яваа С.Баяр гэгч чухам хэн бэ, яагаад шударга журамт нөхөр байж чадахаа болио вэ гэж хэн хүнд бодогдохоор байна. Өөрөөр хэлбэл “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг шиг юм болж буй нь илт боллоо.

Оюу толгойн гэрээний талаар ч С.Баярт чиглэл өгч, ашгийн 51-ээс дээш хувь нь монголчуудын мэдэлд үлдэх ёстойг анхааруулсааар байтал тэс өөрөөр, бараг огт ашиггүйгээр хийчихсэнд харамсахаас яахав. Таван толгойг  мөн 100 хувь ард түмэндээ хүргэхийг С.Баярт үүрэг болгоод тусыг эс үзсэн Н.Энхбаяр энэ тухайгаа “Харамсалтай нь энэ ордын өрөм нь болсон хэсэг хувь хүмүүст очсон” гэв. Ер нь түүний гар, хормойноос зүүгдэлгүй, дагаж навсалзалгүйгээр улс төрд орж ирсэн хүн МАН-ынхан дотор тун ховор юм байна. Гэвч цаадуул нь одоо эвэр ургуулан томорч, эргэж өөдөөс нь мөргөх болсонд Н.Энхбаяр сэтгэл эмзэглэсэнгүй. Харин үнэн нүүр царайг нь сэтгүүлчийн сониуч асуултын хариу болгож илэн далангүй хэлэхийг  хичээжээ. Тэр “Хэрэв нэг хацрыг нь алгадвал нөгөөхөө тавьж өгнө гэдэг байсан хүмүүс одоо өөр юм яриад явахыг сонсоход сонин л байдаг юм. Жижиг л хүн байж дээ” гээд “Би тэдний улс төрчийнх нь хувьд баасан баасыг нь цэвэрлэж, шээсэн шээсийг нь арчиж байсан хүний хувьд бүгдийг нь сайн мэднэ. Яах юм бэ гээд ярьдаггүй байлаа. Харин тэд миний тухай их юм зохиож, зиндаархаж ярьдагийг дараа нь сонсож л байлаа” гэж тодруулсан нь одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх рүү шууд хандсан үг юм болов уу даа. Сүүлийн хэдэн жилийн турш түүнээс өөр хамгийн ихээр Н.Энхбаяртай тэрсэлдсэн хүн үгүй байх. Их улс төр рүү хөтлөлцөн алхаж,  ёстой жинхэнэ баасаа арчуулж явсан хүн бол яах аргагүй У.Хүрэлсүх. Гэвч одоо болохоор Н.Энхбаяр гэдэг хүнийг огт танихгүй мэт болоод яваа юм. Сэтгэлийн доройтол гэж үүнийг л хэлэх байх. Намын толгойд сэтгэл дорой хүн олон байвал тухайн намд ялзрал нүүрлэдэг юм байна. Намын дотоод ялзрал, доройтол нь цаг хугацааны хувьд маш богино зайд явагддагийг Н.Энхбаяр тухайн үед анзаарч нөхөддөө хэлж байсан боловч хүлээж авч засахын оронд лидерүүд нь хэдэн биенийхээ хооронд ховын үг чулуудалцахаас өөрийг хийгээгүй гэдгийг  энэ удаагийн ярианаас нь харж болохоор байна.  Сүүлдээ ялзрал нь ганцхан Н.Энхбаяраас хамааралтай мэтээр цуурдаг хүмүүсээс салж, МАХН-аа шинэ дүр төрхөөр цааш авч явахаас илүү сайн үр дүн харагдаагүй бололтой.

Өөрөөр хэлбэл Ардын нам нь ялзмагтайгаа үлдэж, МАХН нь цэвэр хөрсөн дээр гарахын төлөө зүтгэх  жамтай байжээ. Улс төрийн намуудын зөв төлөвшлөөс улс орны хөгжлийн ирээдүй хамаардаг тул Н.Энхбаяр өөр эрүүл тавцан дээр ийнхүү гарах нь чухал байсан байна. “Тэрэлжийн тунхаг” гэгчээр намын нэр, үзэл баримтлалаа анхан шатны байгууллагууддаа шууд тулгаж, хүчээр солих ажил өрнөсөн нь Ардын намын дотоод ялзралын оргил үе болсон бололтой. Нөгөөтэйгүүр энэ үйл явц нь өнөөх “7 сарын1” хэмээх хар өдрийн улс төрийн мөн чанарыг халхалж үлдэх халхавч, улс төрийн хариуцлагыг саармагжуулах нэг арга байсанд Н.Энхбаяр бүр дургүй нь хүрчээ. Луйврын сонгуулийн үр дүнд хүний амь үрэгдсэн. Дараагийн сонгууль ч бас л луйвар болохыг тэр хэллээ. Дахиад хэдэн хүн амиа алдах бол оо. Таах аргагүй. Луйвраар гарч ирсэн МАН, АН хоёр үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг хувааж бариад явааг Н.Энхбаяр дахиад шүүмжилж байна. Луйвраа хаацайлахын тулд Н.Энхбаярын одоо зохион байгуулж удирдаад, зөвлөөд яваа  иргэний хөдөлгөөн, холбоод, Дээд шүүхийн өмнө гацаанд орсон МАХН-ын үйл ажиллагааг нь “Төрийн эргэлт хийх” гэсэн түүний санаархал мэтээр “Аймаар” шуугиан дэгдээгчдийг тэр бас илчлэв. Үнэндээ улс төрийн шинэ соёл, шинэ тогтолцооны төлөө л мань хүн тэмцээд байгаа ажээ. Түүнээс биш төрийн эсрэг “Аймаар” хор найруулаад байгаа аймаар хүн ч биш бололтой.

Ер нь муу нуухаас сайн илчил гэдэг шиг Ардын намынхан болоод Ардчилсан нам , бусад намуудын дунд болоод байгаа бүтэх, эс бүтэх, сайн муу, элдэв зүйлийн тухай илэн далангүй ярьж олон нийтэд бодитой итгэл үнэмшил, ойлголт өгөх гэсэн түүний энэ удаагийн яриаг ихэнх хүмүүс нааштайгаар хүлээн авч байгаа биз ээ. Бохир улс төр улс орныг сүйрэлд хүргэхээс бус аврал авчрахгүйг манайхан одоо сайтар ухаарч байгаа байх.


Энэ нийтлэл бол Н.Энхбаярт зориулсан бэлэг биш. Эсвэл дулдуй биш. Бодит байдал. Н.Энхбаяр сайхангүй зүйл олныг хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр дундаа, хараад халаглаад байгаа боловч хуруугаа ч хөдөлгөх эрхгүй байсан 2000-2004 оныг санах тусам сэтгүүлчид түүний алдааг хорсон санадаг. Гэвч одоо Н.Энхбаярт муу санаж, хорон үг чулуудах нь хэнд ч ашиггүй. Харин түүнийг шүүмжилье ч гэсэн тийм боломж, нөхцөл үүсэхгүй байна. Амьдралд мөнхийн дайсан гэж байхгүй, зөвхөн мөнхийн эрх ашиг гэж бий хэмээсэн нь яасан үнэн үг вэ. Яг энэ цаг үед Н.Энхбаяраас илүү Монголын эрх ашгийн талаар зөв хандлага гаргаж байгаа  улс төрч ховор байна. Цаг үеийн энэ баялгийг Монгол ашиглах учиртай. Тиймээс энэ нийтлэлийг Монголын эрх ашгийн төлөө бичсээн гээд хэлчихэд уншигч та болгоох биз ээ.

Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.222) 2020 оны 06 сарын 19

Хамгийн сонин ингээд мэлзээд худлаа яриад байх юм яг нарийндаа намын бүлэглэлийн заваан юмны суурийг өөрөө тавьсан хүн шүү дээ бүүр тодорхой хэлэх юм бол УИХ дарга байхадаа гишүүдийш хахууулдаж 10 сая төгрөг өгч эхлээ биз дээ сүүлдээ тэрбум болоо биз дээ тэр үеийн бүх гишүүд хувьдаа авсан шүү дээ хүмүүсийг хүүхдийн тоглоомын талбайгаар хуурсан Айванхоу майзыг өөрөө оруулаж ирээд ингээд оюу толгой хэрүүлийн суурийг тавьсан их өрийг дарах нэрээр дундаас өөрөө хусаад оюу толгойгоос 50 сая доллар зээлээд их өр дарсан ухаантай тэгээд Айванхоу майнз буюу Рин тинто монголд суурших үндсэн суурийг энэ

0  |  0
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА(192.82.69.54) 2020 оны 03 сарын 27

Н. ЭНХБАЯР БОЛ ОДООГИЙН ЭНЭ МУУ МУУХАЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МАХН МАН АНУУДТАЙ ХАМТРАН ТАВЬСАН ГОЛ БУРУУТАН ЯАЖ УРАН САЙХАН ДОНГОДСОН ТҮҮНД БОЛОН ТҮҮНИЙ МАХН, МАН, АНуудад ИТГЭЖ БОЛОХГҮЙ. ТЭД ХУЛГАЙ ХИЙНЭ, ХУДАЛ ХЭЛНЭ, МОНГОЛЫН ЭСРЭГ БҮХ МУУ ЮМЫГ ТЭД Л ХИЙНЭ.

0  |  0
долдойчдод би дургүй(202.126.89.92) 2021 оны 01 сарын 01

энхбаяр гэж хэн байсныг одоо монголчууд мартаж эхэлсэн бололтой тиймээс энэ санах ой богинтой отгонбаяр гэгч ийм юм бичихээс яахав энд дурдагдаад шүүмжлэгдээд байгаа асуудалынхаа эцэг гэж хэлж болох хүн бол энхбаяр мөнөөс мөн сонгуулын тухайд энхбаяр ялаагүй л булхайтай элбэгдорж амжилгүй болсон бол луйвар орсон гэх сохор хардлагаас үүдэлтэй үймээн 2008 7 1болсоншдээ ер нь хэт улс төржих нь тэнэг явдалдаа

1  |  0
Цуруу Цолмон(103.10.23.87) 2018 оны 12 сарын 21

Энхбаяр их юм үзлээ тэжээсэн нохойдоо уруулаж үхэхээ шахлаа Буруугаа ойлогсон зөвөө дэнсэлсэн хүн бол Н Энхбаяр энэ хүн одоо насаны сүүлчээн эх орондоо зориулахаар шийдсэн хүн одоо баайгаа дутагдал бол бусдын үг сонслохдоо муу үүнээс болоод Цог Уянга нартай таараагүй С Гаанбаатар бол шудрааг эх оронч дутагдалдай тал нь дадлаг туршлаг муу хүнд итгэмтхий учир ашиглуулах гээд байдаг муу санаа суугаагүй хүн Энхбаяраа Эх орончдийг нэгтэг Хулгайч нарын мөнгөөр байгуулсан хорь найруулдаг олон жэжэг намыг улс төрөөс шахан гарга

0  |  0
Иргэн(103.229.120.15) 2017 оны 12 сарын 09

Живой труп болжээ .мэдрэл юм яриад явж байхаас яахав.ганбаатарыг түшээд намаа сөнөлийн замд орууллаа

0  |  0
харамсагч(49.0.216.137) 2017 оны 09 сарын 17

улс гүрэн шудрага ёс, эв нэгдэл, өндөр сахилга, хариуцлага төөлдөржиж бэхжсэн үед хөгждөг юм гэсэн. харамсалтай нь эв нэгдэл шудрага ёсгүй үед улс гүрэн уруудаад байхаас биш хөгжиж дэвждэггүй гэдгийг ойлгоосой

0  |  0
цэцэгдэлгэрмаа (202.179.29.21) 2016 оны 06 сарын 09

алдаж байж ухаардаг хорвоод үнэхээр ойлгож байгаа бол гоншигнохгүй, эд нар бас л миний араас явж байна даа гэж бодоод суувал яасан юм. Ордон дотор толгой тэгш явж болохгүй болтол нь бөхийлгэж байсан хүн энэнээс өөр байгаа болов уу.

0  |  0
зочин(202.131.252.209) 2016 оны 05 сарын 16

7сарын 1 нийүйл явдалыг яагаад та ил тодоор эр хүншиг илчилчихгүй лалартаад байдаг юм бэ???? Анх телевизээр согтуу сургуулийн хүүхдүүд л ийм юм хийчихлээ гаж ярьж байсныг чинь мартаагүй.

0  |  0
Монгол(203.194.114.212) 2015 оны 08 сарын 15

Элбэгдорж, Энхбаяр 2 Монголын туршлагажсан чадварлаг улс төрчид мөнөөс мөн. Эвт шаазгай буга барина. Хоорондоо үг хэлээ ололцоод ажил үйлсээ нэгтгээд хамтраад ажиллавал Монгол улсад минь Монголын ядарч туйлдсан ард түмэнд л хэрэгтэй дээ. Монголчууд энэ хоёр том улс төрчөөс үүнийг л хүлээж байгаа шүү. Монголчуудыг эвлэлдэн нэгтгэж дэлхийн талыг эзэлж байсан их Чингэсээсээ сурах бэлэн туршлага бидэнд байна. Оюуны чадавхи өндөртэй, олон толгой малтай, цөөхөн Монголчуудыг нэгэн зорилго дор нэгтгэн хөгжүүлэх нь их хүнд ажил биш. Дээрээ улс төрчид нь суудлаа олчихвол доороо гүйдлээ гүйдлээ оляихно.

0  |  0
Т.Цэцэгмаа(202.21.101.194) 2014 оны 12 сарын 02

ТИЙМ ЭЭ, МОНГОЛЫН ТӨЛӨӨ, ШУДАРГА ӨӨРИЙНХЭЭ ӨМЧИЙГ ЭЗЭМШИХ ЭРХИЙН ТУЛД АРД ТҮМЭНД ТӨРИЙН 3 ТҮШЭЭГИЙН АЛБА ХАШИЖ ЯВСАН ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ҮНЭТ БАЯЛАГ ... БАЯРЛАЛАА, Н.ЭНХБАЯРТ ТАЛАР :) ХАЖ БАЙНА.

0  |  0
Top