Хүний амь хөнөөгөөд гүүрэн дор хаяжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


Сонгино Хайрхан дүүргийн 23-р хороо “Москва” хорооллын урд замын гүүрний дороос энэ сарын 17-18 нд шилжих шөнө 30 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон байна. Уг хэргийг цагдаагийнхан 18 ны өдрийн 10 цагийн орчимд мэдсэн бөгөөд талийгаачийн цогцсыг 14 цагийн орчим гүүрэн доорх шалбаагнаас авч явжээ. Одоогоор хаанахын хэн гэгч болохыг, мөн ямар шалтгаанаар нас барсныг шалгаж байгаа юм байна.
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top