Төр харвингаасаа салтал өдий байна даа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга бүхэнд уриалж байгаа билээ. Аливаа асуудалд  хаанаасаа эхлээд хаалгачаа хүртэл ард түмнээ алагчилдаггүй адил тэгш үйлчилдэг байхыг Ерөнхийлөгч ч, ард түмэн ч мөрөөдөж байна. Тэрбээр “Монголын төр хүнд суртал, авлигажсан байдлаасаа салах хэрэгтэй. Хүнээр бол өөхнөөсөө салах цаг болсон. Турж байгаа хүүхэн жавхалзаад хичнээн сайхан харагддаг билээ. Илүү өөхнөөс салахаар бие хүртэл хөнгөрдөг биз дээ. Түүн шиг төр, төрд ажиллаж байгаа нөхөд биеэ дайчлан хөлсөө гаргаж хүнд суртал гэдэг харвингаасаа сал. Өөхнөөс салах маш хэцүү, хөдөлмөрлөх хэрэгтэй” гэсэн юм. ерөнхийлөгчийн энэ үг төрийн албаны хүнд суртал, хөдөлгөөний дутагдалд орсон төрийн албан хаагчдад аль алинд хамаатай гэхэд болно. Хөдөлгөөний хомсдолд орсон албан хаагч, ард түмнээ алагчилж ханддаг төрийн алба хоёр илүүдэл харвингаасаа салтал тун ч хол байна даа. Дашрамд дурдахад, дээрх хоёрын илүүдэл жинг тогтоох жингийн туухай Монголд байхгүй гэнэ билээ шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top