Мэдээллийн эрх чөлөөнд сэтгэл гаргасан АН-д баярлалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

АН-ын бүлэг цаг үеэ олсон чухал санаачилгыг гаргалаа. Энэ нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх санал гаргасан явдал юм. Энэхүү хууль батлагдсанаар мэдээлэл өгөх үүргийг Засгийн газрын харьяа байгууллагуудад өгнө. Тус хуультай холбоотойгоор хэвлэл, мэдээллийнхнийг тодорхой санал ирүүлэхийг хүслээ. Учир нь энэ хуулийг хэрэгжүүлэх тал нь Засгийн  газар боловч, хэрэглэх хүмүүс нь хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн энэ тал дээр илүү мэдрэмжтэй хандах ёстойг АН сануулж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5-р сарын 3-нд тохионо. Энэ цаг үеийг АН-ын гишүүд мэдэрч, хуулийн төслийг оруулахаар шийдсэн бололтой. Үнэхээр ч өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл авах эрх, боломж дэндүү хязгаарлагдмал байна. Зөвхөн манай zindaa.mn сайтын хувьд л гэхэд Төрийн өмчийн хороо, Засгийн газар, Эрдэнэс МГЛ зэрэг төрийн байгууллагуудаас мэдээлэл авах гэж олон хоног хөөцөлдөөд хаалга мөргөж, эрэл мухардсаар байгаа юм.

Р.Зоригт. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top