Газар тариалангийн салбарт 800 хүн ажилтай болно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Хаврын тариалангийн бэлтгэл ажлын талаар  Нийслэлийн хөдөө аж ахуйн газрын дарга Р.Зоригт "Энэ жил Таширын аманд 300 га, Хонхорт 90 га газарт төмс, хүнсний ногоо тарих ажил  ирэх сарын 1-нээс  эхэлнэ. Эхний ээлжинд  Хонхорт арван худаг ухахаас гадна цахилгаан татаж, хашаа барина. Хаврын тариалангийн ажилд  520 орчим сая төгрөг төсөвлөсөн байгаа.  Тариалангийн ажилд  800 хүний ажлын байр бий болно" гэлээ.  Хаврын тариалалт эхэлснээр Засгийн газрын тогтоолын дагуу 2000 өрхийг төмс хүнсний ногоогоор хангах төсөл хэрэгжих юм. Нийслэлийн хөдөө аж ахуйн газар ХХААХҮЯ-тай хамтран энэ ажлыг хийх ажээ. 

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top