Тоглоом төрсөн түүхээс…

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

•               МЭӨ 6000 онд орчин үеийн шатартай төстэй хөлөгт тоглоом бий болжээ. Энэтхэгийн Чатуранга хотод.

•               МЭӨ 3000 онд трик-трактай төстэй тоглоом эртний Самарт үүссэн байна.

•               Чулуун бөмбөлгөөр эртний Грекчууд тоглож байсан бол төмөр бөмбөлөг 1800 онд Америкийн мужуудад бий болов.

•               МЭӨ 2000 онд одоогийн даамыг санагдуулах тоглоом бий болсон гэнэ.

•               Хятадад цаасан шувууг анх МЭӨ 1000 онд хөөргөж тоглодог байжээ.

•               969 оноос Азид хөзөрний төрлийн тоглоом үзэгдэх болсон гэнэ.

•               1759 онд Жозеф Меолин гэгч дугуй бүхий роликоор гулгаж болохыг туршжээ.

•               1790-ээд оны үед Оросын алдарт матрёшка бүтээгдэв.

•               1800 оноос зарим нэгэн талбайн тоглоомнууд үүсэв.

•               1840 онд америк хүүхэлдэйг анх удаа патентийн эрхийн дагуу хийж эхэлжээ.

•               1886 онд хамгийн анхны хүүхдэд зориулсан тоглоомын зэвсэг хийх болжээ.

•               1889 онд өөрөө жолооддог цана, чарга бүтээгдлээ.

•               Мөн 1889 онд хүүхдийн хөгжим болон зөөлөн тоглоом ихээр үйлдвэрлэж эхлэв.

•               1914 онд анхны агаарын бөмбөлөг тэнгэрт хөөрчээ.

•               1916 онд Жон Ллойд Райт анхны толгоомын хотын иж бүрдлийг сэтгэлээ.

•               1928 онд Уолт Дисней “Микки Маус”-ыг дэлгэцнээ амилуулав

•               1932 онд Кирк Кристиансений компани эвлүүлдэг Лего тоглоомыг үйлдвэрээс гаргажээ.

•               1957 онд нисдэг таваг…

•               1959 онд алдарт Барби хүүхэлдэй “төржээ”.

Р.Слава zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top