Элсэлтийн бүртгэл дуусахад гуравхан хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


 

Элсэлтийн шалгалтын бүртгэл дуусахад гуравхан хоног үлдлээ. Бүр тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн бүртгэл энэ сарын 22-ны 18.00 цагт дуусна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл нийслэлд 85, орон нутагт 95 хувьтай байна. Энэ жилийн ерөнхий шалгалтыг авахдаа урьдчилан бэлтгэсэн тестээс санамсаргүй тохиолдлоор сонгох аж. Шалгалт эхлэхэд хоёр сар дутуу байгаа тул сурагчид Боловсролын үнэлгээний төвөөс бэлтгэн гаргасан 100 мянган тестийн эмхэтгэл номыг судалж, давтах хэрэгтэй юм байна.

Б.Идэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top