Налайхын уурхай бас дахин нэг хүний амийг залгилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Сүүлийн үед олон хүний амийг авч одоод байгаа Налайхын уурхайд бас нэгэн осол гарч нэг хүн амиа алджээ. Өчигдөр өглөө 09.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг  иргэн Б.Нэргүйгийн уурхайд осол гарсан байна. 25 настай Э уурхайд агаартай байгаа эсэхийг шалгалгүй шууд орсны улмаас агааргүйдэж эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан ажээ. Талийгаач Э агааргүй орчинд хэрэглэх зориулалтын баггүй байснаас уг осол гарах болжээ. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Идэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top