Таны машин Е ангилалтай бол 9500 төгрөг төлнө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


 Улаанбаатар хотын утаа маш ихээр нэмэгдэж байгаагийн нэг хэсгийг машинаас ялгарч байгаа утаа эзэлж байгаа. Тиймээс тээврийн хэрэгслээс агаар бохирдуулсны төлбөр авахаар болсон. Машины ялгаруулж байгаа утааг тусгай багажаар хэмжиж хэмжээг нь тодорхойлох бөгөөд агаар бохирдуулсны төлбөрийг дизель түлшээр явдаг машины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч авна. Харин шатахуунаар явдаг машинуудад А-Е хүртэл  үсгээр үнэлгээ хийх юм. Таны машин Е ангилалд багтвал агаар их хэмжээгээр бохирдуулж байгаа гэсэн үг аж. Тиймээс хамгийн өндөр буюу 9500 төгрөгийг төлнө. Харин А ангилалд багтвал 1800 төгрөгийн төлбөр төлөх юм байна.

Б.Идэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top