Цас, бороо холилдон орно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Урин цаг ирж хүмүүс хөнгөн нимгэн хувцсандаа хэдийнэ ороод байгаа ч  маргааш эрс сэрүүсч, Улаанбаатар хот болон нутгийн хойд хэсгийн зарим аймгуудаар цас, бороо холилдож орох нь ээ. Мөн энэ сарын 20-22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орох аж. Энэ сарын 19-23 хүртэлх тав хоногийн урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар 10-15 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсч, зарим газарт шороон шуурга шуурах урьдчилсан төлөв гарчээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотын агаарын температур нэмэх 10-12 градусын хооронд хэлбэлзэх аж.

Б.Идэр. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top