Егөө: Элбэгээ ерөнхийлөгч атаархаа л биз

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

 

Элбэгдорж ерөнхийлөгч хэдэн сарын өмнө зүүн аймгуудаар томилолтоор явж байхдаа МАН-ын намын хэсэг гишүүдэд ихээхэн атаархаж гэнэ. Учир юув гэвэл зам зуур таарсан ардын намын гишүүд олзуурхан “Бидний замд чоно таарсан, их л хийморьтой яваа бололтой. Бас Монгол улсын ерөнхийлөгч тааралдлаа.” гэх зэргээр ихэд бэлэгшээн ярьж.  Гэтэл  Элбэгээ  ерөнхийлөгч  маань “Миний машины өмнө хойгуур чоно гүйгээд байсан. Тэр та нартай тааралдаж л дээ” гэж хэнэггүйхэн залаад амжжээ. Нөгөөдүүл нь ч ерөнхийлөгчийн үгэнд итгэсэн дүр эсгэж дэмий л толгой дохисон юм байх. Хачирхалтай нь эрхэм ерөнхийлөгчийн урт цуваа, олон дагуулын хаагуур гардаг чоно вэ хэмээн толгойгоо гашилгаад хоцорсон гэнэ.  Монгол улсын ерөнхийлөгчид юуны буруу байх вэ дэ. Атаач зан хөдлөө л биз, яадаг юм бэ.

Б.Идэр.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top