Нийслэлд зөгийн нүүдэл болов уу

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

 

Өнгөрсөн даваа гарагт Сүхбаатарын талбай болон хотын төвийн орон сууцнуудын дундуур олон тооны зөгий хэдэн цагийн турш нисчээ. Үүнийг харсан иргэд “Зөгийн нүүдэл нийслэлийг дайран өнгөрсөн байх” хэмээн таамаглаж байгаа. Энэ талаар Биологийн хүрээлэнгийн Шавьж судлалын лабораторийн эрхлэгч Ч.Гантигмаа: Зөгийн нүүдэл болж байсан тухай мэдээлэл манайд байдаггүй. Монголд нийтдээ гурван төрлийн 50 орчим зүйл зөгий байдаг гэдэг ч зөгийний талаар өнөө хүртэл манай оронд хийсэн нарийн судалгаа байдаггүй. Харин энэ зун бид томоохон судалгаа хийхээр Япон, БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьсан гэж хариулсан байна.

Б.Идэр.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top