100 мянган төгрөгийн үнэтэй тасалбарын мөнгө хаашаа очих вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20


Уртын сайхан дуугаараа олны сонорыг мялаадаг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ДБЭТ-ын тайзнаа өчигдөр тоглолтоо хийлээ. Урлагт зориулсан 40 жилийн тайлан болсон энэхүү тоглолтондоо  тайзнаа өмсөж байсан дээл, хувцсаараа үзэсгэлэн гаргаж, уран бүтээлийн шинэ цомгоо хүрэлцэн ирсэн үзэгчдэд бэлэглэжээ. Тоглолтын тасалбар 50-100 мянган төгрөгний үнэтэй байсан ч өчигдөр орой тус театрын үүдэнд бөөгнөрсөн хүмүүс эрэлт ихтэй байсныг нь гэрчиллээ.  Тасалбарууд бүгд борлогдсон бөгөөд тоглолтоос олсон орлогыг хорт хавдартай хүмүүст туслах санд хандивлах ажээ. 

 Б.Идэр.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top