Г.Оюунгэрэл: Бид 26 мянган жилд ганцхан тохиодог үйл явцыг харах гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

 “Эрхэм Зиндаа” булангийнхаа энэ удаагийн зочноор Шведийн Орифлэйм компаниар овоглогдож олноо алдаршсан хатагтай Г.Оюунгэрэлийг урилаа. Түүнтэй сүүлийн үед нийгэмд багагүй шуугиан дэгдээж буй Бумбын эриний шилжилт, дэлхийн соронзон орны өөрчлөлт, сонгуульд нэр дэвшсэн шалтгаан, сүлжээний бизнес, хувийн амьдрал, үзэл бодлынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

  Тэрбээр 10 дугаар сарын 7-нд “Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” лекцээ унших гэж байгаа билээ.

-  Таны лекцийн талаар яриагаа эхлэх үү?

- Намайг Орифлэйм хийж байснаар нь Монголчууд мэднэ. Би энэ бизнесээ охиндоо өв залгамжлуулан шилжүүлж өгсөн. Гэсэн ч хүмүүс намайг Орифлэймийн Оюунгэрэл гээд нэрлээд дадчихсан болохоор Орифлэймийн бизнес хийдэг, будаг шунх, мөнгө төгрөг л ярьдаг байх гэж ойлгодог.

Хувь хүний өөрийнх нь төрөлхийн чанар гэж байдаг. Тэр утгаараа би бизнесийн салбараас их хол хөндий хүн юм аа даа. Намайг эрдмийн мөр хөөсөн хүн гэж хэлбэл илүү таарах юм болов уу гэж би боддог.

Бид их олон юм мэддэг ч ХҮН гэдгийнхээ учрыг олохгүй байсаар дэлхийн хүн төрөлхтний 99 хувь нь энэ хорвоог орхидог юм байна гэдгийг Орифлэймийн бизнес хийгээд хэсэг хугацааны дараа ойлгосон. Өөрийгөө бүрэн ашиглаж чадахгүй, хүн гэдэг энэ агуу бодгалийн мөн чанарыг ойлгоогүй учраас хүн төрөлхтөн зовлондоо шаналж, гачигдаж дутагдаж, амьдралын саад бэрхшээлд сөхөрч унаад явдаг юм билээ.

 -Та ХҮН-ийг хэзээнээс судлах болов?

-Канад гаралтай Америкийн иргэн дэлхийн тэрбумтнуудын нэг Брайн Трейси гэж хүн байдаг. Тэр хүн 26 насандаа метронд цаасан хайрцаг давхарлаж унтдаг, монголоор бол траншейны хүн байж л дээ. Гэтэл тэр өнөөдөр саятнуудыг үйлдвэрлэдэг, хүмүүсийг аз жаргалд хүргэдэг хүн болсон. Тэр хүний нэг номыг уншиж байтал “Хүн амьдралдаа өөрт заяагдсан авьяас билэг, чадварын ойролцоогоор 0,1 хувийг ч ашиглаж чадахгүйгээр үхдэг” гэж бичсэн байсан. Тэгэхээр 99,9 хувийг ашиглахгүй байна гэсэн үг ш дээ. Хүмүүс “Би хоёр гурван дээд сургууль төгслөө, 50-60 нас хүрлээ, ийм тийм ажил хийлээ, миний эрч хүч харьж байна, мэддэг юмаа бүгдийг нь шавхсан” гэж ярьдаг. Гэтэл энэ маань биш байлаа. Дэлхий дээр Чингис хааныг өөрийгөө хамгийн өндөр түвшинд ашиглаж чадсан хүн гэж үздэг юм билээ. Өөрт заяагдсан нийт оюуны потенциалын 80 хувийг ашигладаг байсан гэж. Дараа нь Леонардо Да Винчи. Өөрийнхөө бүх зургийг нүдээ аньж зурсан гэдэг. Харж зурсан зураг нэг ч байгаагүй. Анхны уурын тэрэг, оёдлын машиныг зохион бүтээсэн мундаг хүн л дээ. Эйнштэйн өөрийнхөө оюуны потенциалын 10 хувийг ашигладаг байсан гэдэг. Түүний харьцангуйн онолоор дэлхий ертөнцийн оршин тогтнох хуулийн талаар хүн төрөлхтөн мэдсэн. Суут хөгжмийн зохиолч  Людвиг ван Бетховенийг потенциалынхаа 7 хувийг ашиглаж байсан, төрөлхийн дүлий ч зургаа дахь мэдрэхүйгээрээ ертөнцийг сонсдог байсан гэдэг. Маркс, Энгельс нарыг оюуны потенциалийн нэг хувиа ашигладаг байсан гэж үздэг юм билээ.

-Жирийн хүмүүс хэдэн хувиа ашигладаг бол?

-Жирийн хүмүүс 0,06 хувь орчмыг л ашигладаг гэдэг. Оюуныхаа потенциалын иймхэн хувийг ашиглачихаад өөрийгөө амьдарсан, сурсан, мэдсэн, ертөнцтэй танилцсан гэж үзэхэд их хэцүү. Энэ бүгдийг уншаад би бодож байсан л даа. Миний амьдрал миний хүссэнээр дардан байгаагүй. Амьдралын асар их даваа нугачааг туулж байж өнөөдрийн оргилд хүрсэн. Ганцаардал, мөнгөгүйдэл, өвчтэй бие гээд бүх л зовлон надад байсан. Брайн Трейсигийн номыг анх 2003 онд уншчихаад би их эрч хүч авч байлаа.

 

- УИХ-ын сонгуульд та Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн.  Сонгуульд яагаад нэр дэвших болов?

- Улс төрд би дотор нь орж хутгалдаж явсангүй 12 жил болжээ. Ойлгоход их сонин, би ойлгож чадахгүй ертөнц болсон юм билээ. 2000 оны УИХ-ын сонгуульд би БНН-аас нэр дэвшиж байсан. Тэр үеэс хойш 12 жил өнгөрч. Бүх юм  их өөрчлөгдөж.

Монголд Орифлэймийг анх оруулж ирэхэд энэ бизнесийг яаж хийхийг хэн ч надад заагаагүй. Би хүнд юм заахын тулд суралцах хэрэгтэй байлаа. Баян тарганаараа, гоо сайхнаараа хүний дээр гаръя гэж бодож явсангүй, харин эрдэм боловсролоороо хүний дор орохгүй гэж үргэлж чармайж явлаа. Тэр бол миний өөртөө өргөсөн тангараг л даа. Тийм учраас амьдралын тухай, ертөнцийг танин мэдэхийн төлөө 10 жил нойрноосоо, амралтаасаа хасаж ойролцоогоор 1000 гаруй ном, шинжлэх ухааны бүтээлүүд судалсан.

“Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” номоо бичихэд ашигласан номын жагсаалт гэхэд л 131 байгаа. Ороогүй ч зөндөө юм бий. Одоо өглөөнөөс эхлээд Бумбын эриний шилжилттэй холбоотой шинжлэх ухааны таамаглал, онолын бүтээлүүдийг судлаад л суудаг. Зав зай маш муутай байна. Би арваад жил бясалгал хийж гэгээрлийн замыг сонгосон. Сүүлийн 10 жилд махан биетэй материаллаг ертөнцийн хүн биш гэдгээ, Мөнхтэнгэрийн бүтээл, хөх толботой Монгол хүн гэдгээ, үүний цаана асар их юм байдаг юм байна гэдгийг ухаарсан. Сонгуулийн үеэр яг яах гээд сонгуульд нэр дэвшээд байгаагийнхаа шалтгааныг би ард түмэндээ шууд хэлээгүй. Олон хүмүүс наадахаа л битгий яриарай гээд байсан болохоор би нэг их ярьсангүй, тэгсгээд л өнгөрсөн.

-Тэр нь юу байсан юм бэ?

-Ертөнцийн жамын дагуу хүн төрөлхтөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд Алтан бумбын эрин рүү шилжих гэж байгаа. 2012 оны сонгуульд орсон миний гол шалтгаан бол би эрин цагийн өөрчлөлтөд ард түмнээ бэлдэхэд Орифлэймийн Оюунгэрэл гэдэг утгаараа их хязгаарлагдмал байх юм болов уу. УИХ-ын гишүүн болчихвол онцгой тохиолдолд ард түмнээ зохион байгуулахад хэрэгтэй юм болов уу гэж бодсон явдал байлаа.

 

Би улс төрөөс юм горьдож очоогүй

 

Би дэлхийд цуурайтсан алдар хүндийг олсон. Өөрийнхөө санхүүгийн амьдралыг бүрэн цэгцэлчихсэн. Дэлхийн зургаан тивийн тавд нь очсон. Дэлхийн талыг тойрчихсон, эрдэм мэдлэгтэй болохын тулд асар их зүйлийг судалж, урагш алхчихсан хүн. Материаллаг ертөнцийн шунал тачаалаас татгалзаж чадсан хүний хувьд би улс төрөөс юм горьдож очоогүй.

-Та яагаад заавал МАХН-аас нэр дэвшсэн юм бэ?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг би бясалгагч гэж сонссон л доо. Тийм учраас ертөнц дахинд хувиралт болох гэж байгаа талаар юм мэддэггүй материаллаг ертөнцийн амьдралтай улсуудаас илүү мэдэх юм болов уу гэж бодоод би тэр хүнтэй очиж уулзсан. ”Та үнэхээр эх орон, ард түмнийхээ төлөө, шударга ёсны төлөө намаа байгуулсан уу, эсвэл хувийн хонзон зангидаж намаа байгуулсан уу? Шударга ёсны төлөө намаа байгуулаад явж байгаа бол би танай намтай хамтрахад бэлэн байна. Тэрнээс улс төрийн бохир зүйлд нэрээ сэвтүүлмээргүй байна” гэсэн. Энхбаяр дарга “Эх орондоо шударга ёс тогтоохын төлөө явж байнаа” гэсэн. Тэгээд би сонголт хийсэн. Сонгуульд нэр дэвшсэн бас нэг шалтгаан маань газар шороогоо харамлах сэтгэл, Монголд нүүрлээд байгаа хөл толгойгүй мунхаглалын эсрэг Монгол улсын төр гэгээн байх ёстой гэсэн бодол байлаа. Тэрнээс гадна хамгийн гол нь Бумбын эриний шилжилтэд ард түмнээ бэлдэх хэрэгтэй ш дээ.

-12 дугаар сарын 21-нд яг юу болох вэ?

- Загасны орд, бумбын орд гээд 12 орд гэж байдаг ш дээ. Нэг ордыг тойрохдоо дэлхий 2160 жил эргэдэг юм байна. Дэлхий 12 ордыг тойроход 25920 жил болж байгаа юм. Тэгэхээр 26000 жилийн хугацаанд дэлхий 12 ордыг тойрч дуусдаг юм байна. 26 мянган жилд ганц удаа тохиодог тэр процесс 2012 оны 12 дугаар сарын 21-нд болох гэж байгаа. Дэлхий их том болохоор нэг ордоос нөгөө орд руу нэг өдрийн дотор шилжихгүй нь мэдээж. Загасны эринээс бумбын эрин рүү шилжих үйл явц 1930-аад оноос эхэлж, 1980-аад оноос нэлээд хүчтэй явагдаж эхэлсэн. Энэ цаг үеэс дэлхий дээр индиго хүүхдүүд төрж эхэлсэн. 1999 оны 08 дугаар сарын 11-нд Бумбын эрин рүү шилжих нэлээн огцом шилжилт хийгдсэн гэж үздэг. Энэ өдөр нар хиртсэн. Дэлхий өөрийн энергиэ тэглэсэн. Тэгээд дэлхий цоо шинэ дэлхий болж дахин төржээ. Дэлхий энергигүй болохоор амьд бүхэн бөхнө гэж эрдэмтэд айж байтал нар хиртэлтийн дараа дэлхий өөрөө дахиж эргэлтэнд орсон. Тэгэхдээ дэлхийн хэмжигдэхүүнүүд тухайлбал дэлхийн зүрхний цохилт гэж байдаг л даа. Шинжлэх ухаанд бол Шуманы давтамж гэж ярьдаг. Тэр нь өөрчлөгдсөн. Энэ нь хүн төрөлхтний оюун санааны хувьд чанарын шинэ шатанд гарах том эхлэл тавигдсан гэж үздэг. 1999 оны 08 дугаар сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүд бүгд индиго хүүхдүүд. Зургаа дахь соёл иргэншлийн буюу Алтан бумбын эриний  иргэд гэж үзэж байгаа юм. Тэр хүүхдүүдийг хэрвээ анзаардаг бол тэд ер бусын билэг авъяастай, далд ертөнцтэй шууд харьцдаг, уураг тархиных нь альфа давтамж гэж бараг байхгүй, уураг тархины боргоцой булчирхай нь маш өндөр давтамжтай, гоц ухаантай. Уураг тархины давтамж ийм өндөр байхыг анагаах ухаанд шизофрений шинж тэмдэг гэж үздэг. Тэд их өвөрмөц ааштай, зөн билэгтэй, анх төрөхдөө нүд нь тогтчихсон. Нэг нас хүрэнгүүтээ удирдлага барьж телевиз ажиллуулаад, хоёр гуравхан насандаа ipod, iphone-ыг хэнээр ч заалгахгүй бүгдийг нь ажиллуулж байгаа ш дээ. Хүнд хоолонд тааруухан, бидний иддэг хоол ундыг идэхдээ дургүй талдаа, хөнгөн чанарын хоол бага зэрэг идээд л болчихдог. Хоол боловсруулах эрхтэн систем нь ч гэсэн арай л өөр юм болов уу гэж бодогддог. Өөрсдийн өсөлт хөгжилтөд шаардагдах энергийн нэг хэсгээ нарнаас авч чаддаг ч гэж үзэх үзэл баримтлал байдаг. Дэлхий Бумбын эринд дэлхийг залаад явах иргэнээ хүртэл бэлдсэн. 12 дугаар сарын 21-нд ямар үйл явц болох вэ гэхээр бүх од гаригс нэг шугам дээр жагсах юм. Нарны аймгийн бүх од эрхсийн төдийгүй Ертөнцийн бүх гариг, эрхсийн жагсаал (парад) гэж нэрлээд байгаа.

    

 

 http://www.youtube.com/watch?v=RkfEhSBo27A)

  

Энэ үйл явц 26 мянган жилд ганцхан удаа тохиодог гэж эрдэмтэд хэлж байгаа. Друнвало Мельхиседек болон одоогийн Майя дон Алехандро нар 30 цаг орчим /зарим эрдэмтэд 3-5 өдөр гэж байгаа/ нар, сар, од мичид огт харагдахгүй гэж үзэж байна. Энэ нь физик ойлголтоор шууд ойлгох зүйл биш юм шиг л санагдсан. Хүмүүсийг түнэр харанхуй нөмөрнө гэдэг нь нэг хэсэг юу ч харахгүй байж байгаад билгийн мэлмий нь нээгдэнэ гэж л хэлж байна лээ. Харин 30 цаг уу, 3 өдөр үү гэдэг бол хувь хүний бэлтгэлээс хамаарах юм гэж би ойлгосон болохоор тэр бэлтгэлийг л хангуулах зорилгоор номоо гаргасан. Друнвало Мельхиседек бол эрдэмтэн, метафизикч, экологич, зохион бүтээгч, эзотерикч, анагаагч, амьдрах ухааны багш, Шинэ эриний зүтгэлтэн. “Амьдралын цэцэгсийн эртний нууц”, “Зүрхэндээ орж амьдар”, “Нууцын нууц” зэрэг 7 ном нь 29 хэл дээр 100 гаруй оронд хэвлэгдсэн. Хүний гэрлийн бие, эрхтнийг математикийн болон геометрийн талаас нь тодорхойлсон анхны хүн, дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Мер-Ка-Ба гэрлийн биеийг идэвхжүүлэх, сакральны геометрийн онолыг түгээгч 300 гаруй төвийн үндэслэгч хүн юм. 25 жилийн хугацаанд янз бүрийн шашин шүтлэгтэй дэлхийн 70 гаруй гэгээнтэнд шавь орсон. Шинжлэх ухааны болон эзотерикийн мэдлэгийг хослуулсан хүн бөгөөд би тэр хүнийг номын багшаа гэж хүндэтгэж, их сонсдог л доо. Тэрээр дэлхийн шинжлэх ухаанд байгалийн энэ өөрчлөлтийг үзсэн практик байхгүй болохоор одоогийн Майягийн бөө нар энэ асуудлаар хариулт өгч магадгүй гээд их холбоотой байж, байнга мэдээлэл авч байгаа юм билээ.

2012 оны 12 сарын 21 бол дэлхийн төгсгөл биш, харин хүн төрөлхтөн хөгжлийн шинэ эрин-уураг тархиар биш, харин зүрх, сэтгэлээрээ амьдардаг эринд шилжинэ гэж үзэж байна. Харин дэлхийн төгсгөлийг Майячууд 4772 он гэж тодорхойлсныг Оросууд ард түмэндээ аль хэдийн хэлээд ойлгуулчихсан байгаа шүү дээ. Тэр болтол 2762 жилийн хугацаа байна даа. Өнөөдөр айдас хүйдэст автаад дэлхий сөнөнө гэж бодоод байх нь мэдээллээс их хол байдгийн маань л гай юм даа. Алтан бумбын эрин бол Монголчуудын эрин гэж олон хүн ярьж байгаа. Нострадамусын хэлээд байсан “21-р зууны эхээр Чингисийн хөх малгайтай цэргүүд тэнгэрээс бууж дэлхий ертөнцийг аварна” гээд байсан нь биелэгдэх гээд байгаа байхгүй юу. Ванга ч бас зөгнөсөн. 14-р Бенедикт “Дэлхий ертөнц болон хүн төрөлхтөн хөгжлийн гацаанд орсон үед  Монголчууд дэлхийг хоёр удаа аварсан. Эхний удаа Хүннүгийн Модун Шаньюу хаан аварсан. Хоёр дахь удаад хүн төрөлхтөн хөгжлийн гацаанд ороход Чингис хаан аварсан. Гурав дахь удаагаа хөгжлийн гацаанд орно. Тэгэхэд Монголчууд бас аварнаа” гэж хэлсэн байдаг. Бумбын эрин их гоё эрин юм байна гэж би баярлаад л хүлээж байгаа. Боливи улсын Гадаад харилцааны сайд “2012 оны 12 сарын 21-нийг бүх ард түмний үндэсний баяр болгон угтахаар болсон” гэсэн мэдэгдэл хийсэн байсан.

 

 Хүн төрөлхтний 26 мянган жил хүлээсэн эрин

 

-Ямар эрин байх вэ?

-Хүн төрөлхтний 26 мянган жил хүлээсэн эрин. Хуучнаар бол коммунизм, дутагдаж гачигдахын зовлонгүй, дайн тулаангүй, өшөө хорсолгүй, өвчингүй, атаа жөтөө, атгаг санаагүй хүмүүсийн аз жаргал, хайрын эрин гэж олон эрдэмтэд тодорхойлсон байдаг юм билээ. Эрдэмтдийн энэ талын юмнуудыг л сүүлийн  хоёр жил судаллаа. Бүхэл бүтэн нэг улс байна даа. Ард түмнийг энэнд бэлддэг юм байгаа биз дээ. Дэлхий ертөнц Монголыг маш их анхаарч байна. Тэгэхдээ Монголын Оюутолгой, Тавантолгойг анхаарч байгаа юм биш. Дэлхийг бумбын эринд засаж авч явах Монголын нэгдсэн төр дэлхийд бий болох гээд байна ш дээ. Тэр төрийг аваад явах энэ Монголчууд чинь ухаарч байна уу үгүй юу гэдгийг л дэлхий ертөнц харж байна. Оюутолгой, Тавантолгойг юм мэдэхгүй хүмүүс л сонирхоно уу гэхээс ертөнцийн явдлыг ухаарсан хүмүүс одоо материаллаг зүйл сонирхохгүй ш дээ. Бумбын эринийг бурхан хүмүүсийн эрин зуун гэж байгаа юм. Сайхан хувцас ч юм уу, юу хүссэнээ бодоод бодитойгоор мөрөөдөж чадвал тэрийгээ материаллаг болгодог цаг ирнэ гэж олон эрдэмтэд хэлж байна.

 -Бодол биелэхэд хамгийн тохиромжтой эрин гэсэн үг үү?

-Ерөөсөө тэр цаг. Хүн бодол хүслээ материаллаг болгох чадвартай. Оюун ухаан анхдагч, матери хоёрдогч гэж яриад байдгийн чинь учир нь тэр байхгүй юу. Бид л хамаг юмаа буруу тийшээ эргүүлчихээд байгаа болохоос биш.

- Муу хүмүүс үрэгдээд сайн хүмүүс нь үлдэх юм гэж ярьж байна?

-Манай дэлхий өөрийн гэсэн зүрхний цохилттой. Тэрнийг Шуманы давтамж гэдэг. Тэр цохилт нь сүүлийн 1000 жилийн туршид тасралтгүй 7,8 Гц гэсэн тогтмол тоо байжээ. Германы эрдэмтэн Отто Шуман “Хүн унтаж байх үед уураг тархины давтамж нь 7,8 Гц гэдгийг бас тогтоосон. Хүний уураг тархины энергийн давтамж дэлхийн зүрхний давтамжтай яг ижилхэн байдаг” гэдгийг тогтоосон гэсэн үг. Шуманы давтамж 1000 жилийн турш хөдөлшгүй байсан болохоор цэргийн техник, тоног төхөөрөмж, сансрын тоног төхөөрөмж зэргийг хийхэд тэр давтамжийг эталон болгож авдаг байсан байгаа юм. 1992 онд Шуманы давтамж 1000 жил хөдөлшгүй байснаа гэнэт нэмэгдсэн байсан. Дараа нь 1999 онд нар хиртсэний дараа Шуманы давтамж 12 болсон. Одоо 12 дугаар сарын 21-нд Шуманы давтамж маш өндөр буюу 20 Гц болно. Зарим үед 30-50 Гц болно гэж үзэж байгаа. Төгс гэгээрсэн хүний уураг тархины давтамж 50 Гц байдаг гэж үздэг. 2012-12-21-нд дэлхийн давтамж 20Гц ба түүнээс дээш болно, энергийн хувьд чанарын шинэ шатанд хүрнэ гэж эрдэмтэд хэлж байна. Хүн өөрийн уураг тархины давтамжаа энэ түвшинд хүргэх хэрэгтэй. Уураг тархины 20 Гц-ны энэ давтамж бол гамма давтамж бөгөөд өөрөөсөө хайр ялгаруулдаг, зөв сэтгэлтэй, аз жаргалтай хүний уураг тархины давтамж юм л даа.

- Бид чинь их ховор цаг үед амьдарч байгаа юм биш  үү?

-Тийм ээ, үнэхээр тийм цаг үед амьдарч байгаа асар их азтай хүмүүс. Хүн төрөлхтөн хүн-гөрөөснөөс хүн-бурхан гэдэг эрин рүүгээ орж байгаа. Хүн гөрөөс гэдэг нь тэнэг мангар, адгуус гэсэн үг биш. Одоогоор хүн уураг тархиныхаа 10 хувь, өөрийн оюуны чадварын нэг хувийг ч ашиглаж чадахгүй дорой буурай байгаа. ДНХ-ийнхээ 8 хувийг ашигладаг. Анагаахынхан хүний ДНХ-ийн 92% нь хэрэглэгддэггүй, хогийн саванд орох ёстой гэж үздэг юм билээ. Хүнд хэрэггүй эд эрхтэн гэж байх ёсгүй. Харин ашиглаж чадахгүй асуудал бол байгаа биз дээ. Бумбын эринд дэлхий ээж маань биднийгээ өөрт заяагдсан бүх зүйлээ 100% ашигладаг тэр л түвшинд хүргэхээр зэхэж байна. Харин бид тэрийг амаа ангайгаад хүлээгээд суух биш, өөрөөсөө хамаарах бэлтгэлээ бас хангасан байх ёстой. Сэтгэлээ ариусгах асуудал бол биднээс л хамааралтай шүү дээ.

 

 

 

Сүүлийн үед хүмүүс гахай, тахианы ханиад туслаа гээд яриад байгаа. Дэлхий өөрийнхөө энергийн давтамжийг өсгөөд байна ш дээ. Амьд байгаль чинь дэлхийн энергийн давтамжид өөрийгөө зохицуулахгүй бол үхнэ гэдгээ мэдээд ургамалд тунгалагших процесс гэж явагдаж байгаа юм. Урьд нь хар ногоон өнгөтэй байдаг байсан бол одоо жаахан цайвардуу ногоон өнгөтэй болсон байх жишээтэй. Урд өмнө хүний уураг тархины давтамж 7.8 Гц байсан бол одоо адгуус амьтан, тахиа шувуу хүртэл дэлхийтэйгээ энергийн нэгэн давтамжинд амьд оршин байхын тулд өөрийнхөө энергийн давтамжийг дээшлүүлж явсаар байгаад 7,8 Гц рүү орчихгүй юу. Тэгэхээр хүн, тахиа, гахай ижил энергийн давтамжтай болчихоор хүн мал ижил өвчинтэй болчихгүй юу. 

-Энэ байгалийн өөрчлөлтөд  бид яаж бэлдэх ёстой вэ?

-Манай улс далайгаас хол, далайн түвшнээс их өндөр өргөгдсөн учраас хамгийн аюулгүй. Тэгэхдээ газар хөдлөлт болж болзошгүй л юм. Харин манай байшингууд хэдэн баллын газар хөдлөлтийг тэсэх бол гэдэг асуудал байна. Бид байгалийн гамшиг бараг үздэггүй ард түмэн учраас сонор сэрэмж муутай байдаг гэж бодогддог. Байнга газар хөдөлдөг газруудад иргэд нь байгалийн ямар ч гамшиг тохиолдсон гэсэн бэлтэлтэй, дор хаяж бичиг баримт, лаа, чүдэнз, эмнэлгийн анхны тусламжийн ойр зуурын эм тангаа хийсэн чемоданаа байнга бэлэн байлгадаг. Бид яагаад тийм бэлтгэлтэй байж болохгүй гэж? Газар хөдлөхгүй бол сайн л биз.

 -МАХН-ын дарга Н.Энхбаярыг бясалгагч учраас энэ бүхнийг ойлгох байх гэж бодсон юм байна, тийм үү?

- Тийм ээ. Харамсалтай нь би Энхбаяр даргатай бараг харьцаж чадаагүй л дээ. МАХН-ын хамгийн сүүлийн Бага чуулган 9-р сард болсон байхаа. Тэр чуулган дээр би “Та нар надад өөрсдийнхөө боломжийг ашиглаж телевизийн цаг авч өгөөч. Би Монгол хүн болж төрсний хувьд Монголчуудаа энэ Бумбын эринд яаж бэлдэх вэ яримаар байна” гэсэн хүсэлт гаргасан.

Монголчууд бид дэлхий дээр цорын ганцхан  хөх толботой, билгийн мэлмийтэй үндэстэн юм. Тийм ч учраас Монголын суутнууд бурхан бүтээхдээ дандаа л 3 нүдтэй бүтээдэг юм билээ. Бумбын эринд шилжингүүт Монголчуудын билгийн мэлмий нээгдэж, монгол үндэстэн дэлхийн хүн төрөлхтний оюуны манлай болно гэж үздэг тул бүх дэлхий Монголчууд биднийг аварна гээд яаж ухаарч байгаа бол гэж хараад байна ш дээ. Шри шри Рави Шанкарын хэлсэн үг байдаг. Хүмүүс асуусан гэсэн. “Та хүн төрөлхтөнд өчнөөн төчнөөн буян хийж хүмүүсийг оюун санааг гэгээрүүлсэн. Та юу хүсдэг юм” гэж асуужээ. 

“2050 онд Монгол улс дэлхийн оюуны төв болно. Тэр үед би хөх толботой Монгол хүн болж төрөхийн тулд өнөөдөр буян хурааж байгаа юм. Ингэхгүй бол Монгол хүн болж төрж чадахгүй” гэж. Монгол хүн болж төрөхийн тулд тэр мундаг энэтхэг хүн тэгж байна ш дээ. Тэгэхэд бид хөх толботой Монгол хүн болоод төрчихсөн. Тэр хөх толбо гэдэг чинь тэнгэрээс бурхны бидэнд өгсөн тамга. ДНХ-ийн түвшинд өгөгдсөн Монгол хүний өгөгдөл. Дэлхийн талыг Чингис хаан засан тохинуулсан бол бумбын эринд Монголчууд үлдэж хоцорсон бүх хүн төрөлхтнийг засан тохинуулах юм. Тэд Монгол хүний оюун ухааныг шүтэж Монгол хүний үгийг сонсож амьдрах тэр цаг үе ирэх гээд байна ш дээ. Гэтэл бид нар чинь өөрсдийгөө ямар мундаг хүмүүс гэдгээ мэддэггүй. 144 мянган Монгол хүн дэлхийн хүн төрөлхтний төлөө залбирахад 7 тэрбум хүнийг аварна. Тийм хүчтэй энергитэй. Тийм учраас Монгол хүн л ганцхан хөх толботой байхгүй юу. Дөнгөж хүүхэд төрөхөд хөх толбо байдаг. Дээд тэнгэрт Мөнхтэнгэрийн элч төрлөө гэдгээ мэдээлсэн мэдээлэл юм.

-Шууд дээшээ юутай харьцах вэ?

-Дээд ертөнцтэй, дээшээ дэгдсэн өвөг дээдсийнхээ оюун ухаантай монголчууд шууд харьцдаг. Монголчууд дээшээ сүү, цайныхаа дээжийг өргөдөг нь дээд тэнгэртэй харьцаж, өөрийгөө таниулж, авралд нь багтаж байгаа үйл юм. Монголчууд зүгээр л нэг дэмий балай юм хийж суудаг хүмүүс биш ээ.

 -Та энэ талаар эрдэмтэн судлаачидтай уулзаж санаа оноогоо солилцсон уу?

- Би бас их сонин хүн юм. Олон жил багшгүй явсан хүн болохоороо энэ бүхнийг ганцаараа л судлаад суудаг. Өөрийнхөө лекцийг Орифлэймийнхэнд есөн жил уншсан. Улсын хэмжээнд 2-3 удаа уншсан л даа. Шавь нар маань бүгд бясалгадаг, далд ухамсар энэ тэрийн тухай олон жилийн өмнөөс мэддэг болчихсон. Зарим мэдээллээ дээрээс шууд авна. Би 1984 онд Ломоносовын их сургуулийг химич мэргэжлээр  дөрвөн сайн, бусад нь дандаа онц төгссөн. Физик, квант физик, хими, байгалийн шинжлэх ухааныг маш сайн судалсан л даа. Агуу багш нараасаа их эрдэм сурсаан. Тийм болохоор зүгээр л нэг хийсвэр юм ярих дургүй. Яагаад? гэдэг асуулт тавиад тэрэндээ хариултыг нь олсны дараа л ярихыг хүсдэг.

-Та арван жилээ аль сургууль төгссөн бэ?

-Би 1977 онд нэгдүгээр сургууль төгссөн. ”Гавал” Оюунгэрэл нэртэй байлаа. Ломоносовын их сургуулийн Марксизм Ленинизмийн их сургууль, бас төгссөн. МУИС-ийн англи хэлний оройн анги төгссөн. Багш нар минь надад насан туршдаа тасралтгүй суралцах арга барилыг суулгасанд маш их талархдаг.

- Та Монголчууд бэлтгэлтэй байх ёстой гэсэн. Бид яаж бэлтгэх ёстой юм?

-12 дугаар сарын 21-нд энергийн их өөрчлөлтөнд орно. Монгол түмэн “Сайхан сэтгэлийн үзүүрт тос”, ”Санаа зөв бол заяа зөв”. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг. Тэр л цаг үе ирнэ. Сэтгэлгээгээ өөрчилж, зөв хүн болох явдал байгалийн ч, оюуны ч шалгаралд таныг авраад л гарна. Хүнд гомдсон гомдол ДНХ-ийн түвшинд мэдээлэл болж кодлогдоно. Сэтгэлийн шаналал, гутрал, бухимдал, атаа жөтөө, хорон санаа, итгэл алдрах байдал, гомдол, өшөө хорсол эд бүгд сөрөг сэтгэлгээд ордог. Бумбын эриний шилжилт нь оюун санааны шинэ түвшинд шилжих шилжилт юм. Бодол, сэтгэл, үг, үйлдлээ цэгцэлж, зөвт хүн байх нь шилжилтийг давах цорын ганц шалгуур гэж шууд ойлгож болно. Уг нь нэг их хэцүү шалгуур биш байгаа биз дээ.

 

Би МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй, эрдэмтэдтэй уулзмаар байна

 

Би саяхан намынхаа Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагын хамт намын дэд даргатайгаа уулзаж Тэрбишдагва даргад нэг л хүсэлт тавьсан. “Намайг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзуулж өгөөч ээ. Би тэдэнтэй яримаар байна. Тэд өөрийнхөө талын эрдэмтдийг хамт байлгаг. Би өөрийнхөө юмыг хэлье. Миний хэлсэн буруу байвал тэд нар нотолгоогоо гаргаг. Ард түмэнд албан ёсоор хариуцлагатайгаар бүх асуудлыг хэлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ер нь ард түмний дотор сэмхэн айдас, буруу зөрүү цуу яриад бараг хоёр жил шахам л яваад байна. Ард түмэнд төрийн албан ёсны үг хэлж, бүх ойлголтыг цэгцлэх, санаа сэтгэлийг нь амраах хэрэгтэй байна даа. Ер нь юу ч болсон сандарч тэвдэлгүй ерөөгөөд л залбираад л сууж байх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна лээ.

Манайхан л таг дуугүй байгаа болохоос биш оросууд сүүлийн хоёр жилийн хугацаанд телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тасралтгүй нээлттэй хэлэлцүүлэг явуулж, ард түмнээ бэлдээд, том том клубууд байгуулаад, өдөр бүр дэлхийн өөрчлөлт болоход өөрийгөө хэрхэн бэлдэх вэ гээд л илэн далангүй яриад байна шүү дээ. Монголд ч гэсэн олон хүмүүс өөрийгөө болгоод бэлдчихсэн л байгаа. Ард түмнээ сэрэмжлүүлье, хувийн бэлтгэлийг нь хангуулъя, ямар сайхан цаг ирж байгааг нь ойлгуулъя, бүгдээрээ эсэн мэнд сайхан цагийг харцгаая гэж зоригтой, шуудхан яриад, галзуу солиотойгоороо дуудуулаад, “ална шүү” гэсэн заналхийлэл сонсоод, доромжлуулж суугаа нь би л байх шив дээ. Яагаад гэвэл, би өөрийнхөө нэр төрөөс илүү Монгол газар шороо, монголчууддаа хайртай юм даа. Яахав, цаг хугацаа бүгдийг харуулна даа.

-Монголд 20 мянган бөө төрөх юм гэсэн яриа гарсан байна лээ?

-Монголд 20 мянган удам угсаа байгаа байхгүй юу. Бөө болгон удам угсаагаа аврах зорилготой. Монголын өвөг дээдэс бид нарыг хосгүй, ариун дагшин газар шороон дээр үлдээснээр барахгүй аюулаас аврах гээд амгалангийн орноосоо түмэн бээрийг туулан ирж байгаад нь баярлахаас өөр аргагүй л дээ. Сүүлийн хоёр жил тасралтгүй бумбын эриний шилжилт, соронзон туйлын өөрчлөлттэй холбоотой мэдээллүүдийг судалж байгаа. Тиймээс зүгээр л нэг анзаарахгүй орхих асуудал биш юм, хоёр талтай л бодох хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Тиймээс ард түмэндээ хандаж үгээ хэлээд байгаа юм.

Би өөрийгөө цэвэр шинжлэх ухаан, танин мэдэхүй, ертөнцийг ухаарахад зориулаад энэ рүүгээ гүн орчихдог л доо. Өөрийн гэсэн ертөнцийг өөртөө бий болгочихоод л жаахан ганцаардмал, өрөөсгөл, хүмүүсээс өөрийгөө их тусгаарлаж амьдарч байсан юм байна лээ л дээ. Сонгуульд оролцоод явж байхдаа хүмүүсийн үзэл бодол, амьдралд хандах хандлага ямар их зөрөөтэй байгааг харсан.

-Одоо намынхантайгаа холбоотой байгаа юу?

- Үгүй дээ. Би чинь ийм юмаа судлаад сууж байгаа юм чинь. Хааяа намынхаа эмэгтэйчүүдтэйгээ зарим нэг арга хэмжээн дээр уулздаг. Манай намын Удирдах зөвлөлийн хүүхнүүд сайхан оюунлаг хүүхнүүд байдаг. Тэд нартай харьцахад гоё л доо. Би хааяа тэдэнтэйгээ уулзаж орчноо солиноо. Тэгж өөрийгөө өөр ертөнцөд амраах юм аа даа.

 -Таны Ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн болохоор өөрийгөө бусдаас тусгаарласан бололтой.  Сонгуулийн үеэр нэр дэвших гээд явж байх үедээ юуг илүүтэй анзаарав?

-Би ард түмнийгээ их өрөвдсөн л дөө. Монголчууд дэлхийд байхгүй цорын ганц хосгүй үндэстэн. Бумбын эринд ертөнцийн бүх хүн төрөлхтөн Монгол хүний оюун ухаанд сөгдөж мөргөх тийм үндэстэн. Тэгтэл өөрсдийгөө дорд гээд бодчихсон. Амьдрал нь өөдлөхгүй болохоор архичин болчихсон. Ядуу гэдэгтээ бүр итгэчихсэн, гутарчихсан, эгэл жирийн хүн гээд бодчихсон, нүдний нь гал унтарчихсан байна даа. Би ард түмнийгээ тийм болчихсон байхад их өрөвдсөн. Миний Орифлэймийн шавь нар бол “Би агуу, бид дахин давтагдашгүй, дэлхий ертөнцийн сор нь” гээд би хүмүүжүүлчихсэн болохоор дандаа зовхи нь өөдөө хүмүүс байдаг юм ш дээ. Яагаад гэвэл би Монгол үндэстний давуу, хосгүй чанар гэдгийг би 10 жил заасан. Тэд өөрөө өөрөөрөө бахархчихсан. Монгол хүн өөрөө өөрөөрөө бахархахаараа л бүх ажил нь сэргээд явчихдаг байхгүй юу. Гэтэл миний нэр дэвшсэн дүүргүүдэд бүр 360 градусын эсрэг л дүр зургууд байсан. Би тэрийг хараад би их гутарсан л даа. Ийм сайхан хүмүүсийг ийм болгоод хаячихдаг. Ямар гээчийн удирдлагын шинжлэх ухаан үзэхээрээ ийм баян улс үндэстнийг ингэтлээ доройтуулчихдаг юу гээчийн өвөрмөц арга барилд Монголын төрийн удирдагчид суралцдаг юм бэ дээ гэж би боддог.

- Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэтэл манай төрд энэ заримдаа эсрэгээрээ байх шиг?

- Угсаа язгууртай Монгол хүн Монгол улсын төрд гарах юм бол эх орон, газар шороо, ард түмнийхээ төлөө үйлчилнэ. Угсаа язгуургүй харц дорд хүмүүс төрд гарах юм бол ганц олдсон хоол гэж бодож галзуу юм шиг иднэ шүү дээ. Угсаа язгууртай жинхэнэ Монгол хүн бол зөвт шударга, хэзээ ч зусардаж бялдуучилдаггүй, эх орон, ард түмэн, газар шороогоо гэсэн сэтгэлтэй тийм хүмүүс байдаг юм ш дээ.  Харамсалтай нь ийм хүмүүс Монголын төрд очсон нь цөөхөн байх аа. Урьд насандаа хэтэрхий их дорд байсан хүн ямар нэг албан тушаалд очихдоо тэрийгээ олдошгүй хоол гэж бодож тэр албан тушаалаа ашиглаж бирдийн сэтгэлээр хандаж байгаа учраас өнөөдөр Монголын ард түмэн ингэж их доройтчихлоо л доо. Би тэгж л боддог. Хурдхан шиг Бумбын эрин ирээсэй. Энэ сайхан ард түмэн цэнгэлийн манлайг эдлээсэй л гэж хүсэж байна.

-Та УИХ-ын гишүүн болсон бол төрөө засах анхны алхам юу байх байсан бэ?

-Анх Орифлэймийнхнийг өөрчлөхөд маш их хэцүү байсан л даа. Би Монголын төрд гарвал төрийн түшээдийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд л эхэлж ажиллах байсан. Ухамсар анхдагч, матери хоёрдогч гэдэг энэ философийг л биелэл болгохын төлөө явах байсан болов уу. Төрийн түшээ хүн зөвт хүн байж эх орон ард түмнийхээ төлөө эгэлгүй нэгэн сэтгэлээр зүтгэж, хүнийг хүндэтгэх, хайрлах, агуу их энэрэнгүй сэтгэл, гэгээрэл ариусал гэж юу байдаг вэ гэдгийг өөр дээрээ жишээ болгон үзүүлэх байсан болов уу даа. Сонгуулийн үеэр би хүмүүст ярьж байсан л даа. Хамгийн эхлээд УИХ-ын эрхэм гишүүн гэдгийн эрхэм гэдэг үгээс татгалзана. Ер нь бол “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг ш дээ. Хүн юм үзэж нүд тайлсаныхаа хэмжээгээрээ л байдаг юм. Эрхэм, эрхэмсэг байх нь хэнд ч хэрэгтэй юм. Хоёрдугаарт би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдгээс татгалзъя гэж хүмүүсийг уриална гэж бодож байсан. Халдашгүй дархан эрх гэдэг нь миний ойлгосноор гэмт хэрэгтнийг хамгаалах нуувч болжээ. Гуравдугаарт би гишүүн болох юм бол янз бүрийн хангамжаас татгалзах байсан. Яахав ээ, хоёрдугаар эмнэлэгт нь бол үзүүлнээ. Тэрнээс би өдий насалсан хүн гар утасныхаа төлбөрийг төлчих чадалтай, машиныхаа бензинийг өөрөө хийчих чадалтай. Хүнд бэлэг өгөхөөр бол бэлэгнийхээ мөнгийг өөрөө гаргачих чадалтай. Бас гадаад дотоод явахын дон тусаад байхгүй л байсан байх. Яагаад гэвэл би дэлхийн талыг үзчихсэн юм. Цалинг нь бол авах л болох байх даа. Хэрвээ гишүүн болох юм бол өөрийнхөө дэргэд эрдэмтдийн зөвлөлийг ажиллуулнаа гэж би бодож байсан. Улс төрч хүн бүх юмыг мэдэх албагүй л дээ. Хамгийн гол нь тэр хүн зөвт хүн байх ёстой. Тэр хүн эх орон, газар шороо, ард түмнээ гэсэн чин зүрх сэтгэлтэй байх ёстой юм. Ер нь бүх юмыг өөрөө мэддэг хүн бол хамгийн их хийсвэр мэдлэгтэй хүн байдаг юм ш дээ. Нэг юмыг их гүнзгий судлахын тулд асар их цаг хугацаа зарцуулагддаг. Жишээ нь би энэ эзотерикийн чиглэлийн юмнуудыг бүтэн 10 жил өдөржин шөнөжин судалж байна ш дээ. Судлах тусам би өөрийгөө улам бүр л юм мэдэхгүй хүн, судлах юм маш их байна гэдгийг л ойлгоод байх юм. Юм болгоныг мэддэг хүн юм болгоноос чимх чимх төдийг л сурсан байдаг юм. Чимх мэдлэгээр төрийг удирддаггүй ш дээ. Тийм болохоор би ямар нэгэн бодлогын асуудлаар алдаагүй шийдвэр гаргахын тулд хамгийн эрдэм чадалтай эрдэмтдийн зөвлөлийг өөртөө ажиллуулна. Тэдний цалинг хувиасаа төлнөө гэж бодож байсан. Надад тийм санхүүгийн чадвар бий л дээ.

-Та дараагийн сонгуульд өрсөлдөх үү?

-Үгүй.

-Таныг их сайн угсаа гарвалтай гэж дуулсан юм байна. Та өөрийнхөө аав ээж, угсаа гарвалынхаа тухай ярьж өгөөч?

-Миний аав Монгол улсад төрсөн хамгийн сүүлд жанч халсан Говийн шаврон хутагт  Гомбосүрэн хувилгаан гэж хүн байсан. Угсаа гарвалынхаа талаар одоо яримааргүй байна.  Миний аав ээж хоёр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат. Би өөрөө хотод төрсөн.

 -Таныг UBS телевизийн “Цай юу кофе юу?” нэвтрүүлгээр бумбын эриний шилжилтийн тухай ярьсанаас нийгэм даяараа хөдөлгөөнд орж нэлээдгүй дарамтанд орсон гэж сонссон?

-Би UBS телевизийн “Цай юу кофе юу?” нэвтрүүлгээр орсон. Бумбын эриний шилжилтийн тухай яриад сэтгэл их зовсон байсан учраас соронзон туйлын өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярьсан. Түүнээс хойш нийгэмд нэлээд чимээ шуугиантай л байна. Хүн бүр өөрийнхөө үзэл бодол, ойлголт, мэдлэг, сэтгэлийн хэмжээнд л хүлээж авсан байна лээ.

Ямар ч гэсэн манай шинэчлэлийн Засгийн Газар маань маш хариуцлагатай, шуурхай, ард түмнээ мэдэрдэг сайхан Засгийн Газар байгуулагджээ гэж би баярлаж суугаа. Төр засаг маань үнэхээр өөрчлөгдөөд, бүх юм сайхан болно гэдэг итгэл төрүүлж чадаж байна. Монголын эрдэмтэд маань байгалийн аюулт үзэгдэл болохгүй гэж ард түмэндээ албан ёсны баталгаат хариулт өглөө. Би л шуудхан хэлсэн болохоос биш хүн бүрт нууцхан айдас байсан гэдэг нь хүмүүсийн сандарч тэвдсэн хандлагаар ойлгогдож байна. Харин одоо албан ёсоор хариу аваад айдасгүй тайван сайхан амьдрах болсон байх. Би зөв асуултыг зөв үед нь хөнджээ гэж баярлаж л сууна. Би ч гэсэн өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, элэг нэгт монголчуудынхаа төлөө санаа зовохгүй тайван сайхан боллоо. Гэхдээ дараачийн ээлжинд би Засгийн Газартаа бас нэг хүсэлт тавимаар байна. Бид юу ч мэдэхгүй байна. Ямар нэг байгалийн үзэгдэл болоход амиа хамгаалж ч чадахгүй л байна даа, ард түмэн. Учир юу вэ гэвэл, 2009 онд Хятадад айхтар газар хөдлөлт болоход би Хөх хотод амьдардаг байсан. Газар хөдлөхөд би хичээл заагаад зогсож байсан. Нэг хартал нэг гартаа самбарын алчуур, нөгөө гартаа үзгээ барьчихсан 15 давхраас гүйсээр байгаад гадаа гарсан. Утас ажилладаггүй, гэтэл охин минь 9 давхраас ой хүрээгүй хүүхдээ аваад лифт рүү гүйгээд орсон байсан. Гэтэл ийм үед лифт огт ашиглаж болдоггүй, зөвхөн шат, аваарын шат ашиглах ёстой юм билээ. Дээр үед бидэнд иргэний хамгаалалтын хичээл ордог байсан, одоо ард түмэндээ телевизээр тийм хичээл заамаар байна. Цэргийн алба ч хаахгүй, иргэний хамгаалалт ч орохгүй, тийм бэлтгэлгүй ард түмэнтэй байж болохгүй. Нөгөөтэйгүүр, бид хамаг мөнгөө шавхаад, зээл аваад арай гэж байрны мөнгө олоод байртай болдог. Тэгвэл тэр байрууд хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй юм гэдгийг мэргэжлийн байгууллага гаргах хэрэгтэй. Нэгэнт мөнгөө зараад авч байгаа болохоор сайн юм авах хэрэгтэй шүү дээ. Орон сууцнуудад аваарын гарц байгаа юм уу, манай байранд лав байдаггүй, байсан ч тэд нь хүн явахад чөлөөтэй байна уу, нээлттэй юу, яаж ашиглахыг нь ард түмэн мэдэх үү? Бид хэн нэгний мөнгө олдог хэрэгсэл болж болохгүй ш дээ. Амьдрах байр маань бас давхар амийг маань хамгаалах байр байх хэрэгтэй. Тог тасрахад айлууд 2-3 ширхэг лаа шүдэнз аваад гэртээ байлгахад юу нь тийм хэцүү байгаа юм бэ?

Би ийм л асуудлыг тавиад байгаа юм.

Хүмүүс намайг доромжилж болноо. Тэр хүний хэрэг. Намайг юу гэж доромжилж байгаа нь тэр хүний өөрийнх нь бодол, сэтгэлгээний л илрэл. Хүн өөрийнхөө сэтгэдгээр өрөөл бусдыг ойлгодог гэдэг. Харин намайг хөгжүүлсэн, олон монголчуудад сайхан амьдрах боломж олгосон Орифлэйм компани руу муу бодол, муухай сэтгэлийнхээ угаадсыг бүү асгаарай гэж хүсье дээ. Гомбосүрэнгийн Оюунгэрэл гэдэг нас бие гүйцсэн хувь хүн өөрийнхөө үг, үйлдлийн төлөө өөрөө л хариуцлага хүлээнэ. Хэдэн зууны өмнө цаг үеэсээ өөрөөр сэтгэдэг байсан хүмүүсийг шатааж алдаг байсан гэдэг. Тэр мунхаг харанхуйгийн цаг үе биш юм гэж би ойлгодог. Одоо бид олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ардчилсан Монгол Улсад амьдарч байна. Бас миний туслах, үр хүүхдүүд рүү минь дайрч доромжлох, алж тална гэж дарамтлах, доромжлох явдлаа зогсоогоосой гэж хүсч байна. Ном авах, лекцэнд ирэх тань таны өөрийн хэрэг. Ямар ч байсан би ард түмэндээ Бумбын эринд бэлтгэх нарийн заавар зөвлөгөөгөө өгнөө. Энэ миний хүсэл зорилго юм. Би зорьсноосоо ухарч, айж, атгын чинээ болж явсангүй. Цаг хугацаа бүгдийг харуулна биз ээ. Харин ард түмэн минь та нарыгаа айлгаж цочоосон бол уучлаарай гэж чин сэтгэлээсээ уучлал хүсье. Өөрийгөө бодсон бол арьсаа хамгаалаад л чимээгүйхэн шиг өөрийгөө л болгоод, нэр нүүрээ бусдын төлөө барахгүй байж болох байсан гэдгийг та нар минь ойлгож чадах ухаантай хүмүүс гэж би итгэж байгаа. Нэрээ бодсонгүй, хувиа хичээсэнгүй, түмнээ л бодсон юм л даа уг нь.

Дахиад давтан хэлье. Майягийн календарт дэлхийн төгсгөлийг 4772 онд гэж бичсэн юм байна. Харин 2012 оны 12-р сарын 21-ний өдөр бол хүн төрөлхтөнд оюун санааны хувьсал эхлэх шинэ эриний эхлэл юм. Дэлхий маань чанарын шинэ түвшинд гарна. Монголчууд бид мандан бадарна. Энэ миний хэлэх үг дээ.

Засгийн Газартаа, ШУА-ийн эрдэмтдэдээ ард түмэндээ албан ёсоор үгээ хэлсэнд баярлалаа. Миний хүсэлтийг хүлээж авсанд гүн хүндэтгэл илэрхийлье.

-Таныг хүмүүс ааваар чинь овоглохоос илүүтэй Орифлэймийн Оюунгэрэл гэдэг. Анх яаж Орифлэймтэй хувь заяагаа холбов?

-Мөнгө муутай болохоороо л Орифлэймтэй учирчихсан юм даа.

-Таны хариултууд их өвөрмөц өөрийн эрхгүй дахин лавшруулж асуумаар санагдах юм?

-Би Ломоносовын их сургуульд сурч байхдаа оюутны байр, сургууль, лабораториас өөр замгүй дандаа л эрдмийн мөр хөөгөөд  явж байдаг оюутан байсан. 1984 онд Ломоносовын их сургууль төгсөхөд ЗХУ-д сургууль төгссөн 298 оюутнаас байгалийн шинжлэлийн салбараар би ганцаархнаа шууд докторантурт суралцах эрхийн бичигтэй ирж байсан л даа. Тухайн үед заавал хэдэн жил ажиллаж байж докторантурт авдаг гээд миний доктор болох өнгөрсөн. Гэхдээ докторын диссертацийн 40 хувийг оюутан байхдаа хийчихсэн байлаа. Ломоносовын их сургуульд шинжлэх ухааны “Хими” гэдэг цувралын шинжлэх ухааны бүтээлүүдэд миний бүтээлүүд байдаг юм ш дээ. Би “Агаар усан орчинг химийн хорт бодисоос цэвэрлэх”, “Нүүрснээс шингэн түлш гаргаж авах” гэсэн сэдвүүд дээр ажиллаж байсан юм.

Химич мэргэжил гэдэг их хортой л доо. Би хөдөлмөр хамгаалал сахиагүйгээсээ болоод химийн бодисны хордлогонд орчихсон юм. Тийм хүнд чинь химийн хольцтой гоо сайхны бүтээгдэхүүн таардаггүй ш дээ. Би аргаа бараад хонины сүүл түрхэх дээрээ тулаад байтал хоёр буриад хүүхэн Орифлэймийн бүтээгдэхүүн зарж Оросоос ирэхгүй юу. Шведийн хатан хааны хэрэглэдэг бүтээгдэхүүн гэхээр нь хатан хаан яасан ч муу юм түрхэхгүй гэж бодсон. Би химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд 10 минут болоод л шууд юм туурчихдаг юм. Түрхээд үзсэн сайхан таарсан. Олон жил ориг бүтээгдэхүүн хэрэглээгүй хүн чинь аль алинаас нь авмаар санагдаад гэтэл нийт үнэ нь 76 мянган төгрөг болсон. Гэтэл би 50 мянган төгрөгтэй. Миний сарын цалин 70 мянган төгрөг. Нөгөөдүүл чинь нэг юманд орохоор хямдардаг гэхгүй юу. Юунд орох гэж байгаагаа асуухгүй шууд л яаж ордог юм бэ гэж асуусан. Бүртгүүлэхэд 6 доллар, гадаад паспортны хуулбар байхад болно гэсэн. 76 мянгын юмыг энэ юманд нь 6 доллараар бүртгүүлээд авчихвал 20 мянган төгрөг хэмнээд авах нь гээд тоо бодож байгаад л орчихсон. Тэр нь Орифлэйм байсан. Мөнгө муутай байж байгаад л орчихсон гэсэн нь тэр байхгүй юу.

 

Сүлжээний бизнес аймаар юм биш

 

- Хүмүүс сүлжээ гэхээр ихэвчлэн зайлсхийдэг. Сүлжээний бизнес, сүлжээний пирамид хоёрын ялгааг тайлбарлаад өгөөч?

- Сүлжээний бизнес гэж шууд борлуулалтын худалдаа юм шүү дээ. “Номин”, “Таванбогд”, “Нарантрейд”, “BSB”–ийн хийгээд байгаатай ижил.

Үйлдвэрээс бараа бүтээгдэхүүн гараад бөөний компани, жижиглэнгийн компани, зах, дэлгүүр мэт маш олон шат дамжлагыг дамждаг. Энэ үед завсар хоорондын компаниуд татварын зардал, ачилтын зардал, ажилчдын цалин хөлс, тээвэрлэлтийн зардал, реклам сурталчилгааны зардал гэх мэтээр нэмсээр анх үйлдвэрээс гарсан бараа эцсийн бүлэгт хэрэглэгчдээ очихдоо бүтээгдэхүүний үнэ 1000-3000 хувь буюу 1-3 дахин өсөж очдог юм байна. Энэ бол үйлдвэрлэгчдэд их ашиггүй хувилбар байдаг. Яагаад гэвэл бараа нь үнэтэй болохоор хэрэглэгчид авах дургүй, гэтэл үйлдвэрээсээ бүтээгдэхүүнээ хямдхан гаргасан байдаг. Завсраас нь баахан улсууд ашиг олчихсон. Өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрээс 10 мянгаар гарлаа гэхэд хэрэглэгч 30 мянгаар авах нь л дээ. 2000 он гэхэд дэлхийн бүх үйлдвэрлэгчдийн 98 хувь нь шууд борлуулалтын худалдааны арга руу шилжсэн. Шат шатанд ашиг олоод байсан завсрын бүх хүмүүсийг байхгүй болгоод зөвхөн өөрийнхөө төлөөлөгчөөр дамжуулж хэрэглэгчид хямд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг худалдааг шууд борлуулалт гэдэг. Тэгэхээр үйлдвэрээс нь албан ёсны борлуулагч буюу төлөөлөгч авна. Тэр хүн өөрийнхөө ашгийг нэмээд хэрэглэгчид өгнө. Завсар хооронд нь ченжүүд орохгүй болдог гэвэл илүү ойлгомжтой байх. Шууд борлуулалтыг 2 субъект хийдэг. Нэг хэсэг нь хувь хүмүүс байж болно. Орифлэймтэй ижилхэн гэсэн үг. Үүнийг сүлжээний бизнес гэж яриад байгаа. Ямар ч компани бүтээгдэхүүнээ худалдсан хүнд цалин төлдөг ш дээ. Сүлжээний бизнес эрхэлж байгаа хувь хүмүүс өөрсдөө үйлдвэрийнх нь үнээс 30 хувиар хямдралтай үнээр авна. Хүмүүст үйлдвэрийнх нь үнээр авах боломж олгодог. Цаашдаа хэрэглэгчийн сүлжээг бий болгох юм бол тэр хүмүүст мэдээлэл дамжуулсных нь төлөө мөнгөн шагнал өгдөг.

Зарим нь том том компаниудтай харьцаж хийдэг. Тэдгээрийг албан ёсны борлуулагч гээд байгаа юм. Жишээ нь: Нарантрейд гэхэд “Ив Роше”, “BWV” “Стар Мелшерс” ХХК, “Мерседес бенз”-ийн албан ёсны борлуулагч, “Номин” чинь “Adidas”-ийн албан ёсны борлуулагч гэдэг ш дээ. Тэгэхээр албан ёсны борлуулагчаараа дамжуулан бараа бүтээгдэхүүнээ худалддаг хэлбэрийг шууд худалдаа гэдэг. Шууд худалдааг компани хийхээрээ албан ёсны борлуулагч гэдэг нэртэй байдаг. Харин санхүүгийн пирамид гэдэг нь үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа хэлбэр биш. Луйврын пирамидуудад ихэнхдээ бүтээгдэхүүн байдаггүй, хүнийг сая юмуу арван сая төгрөгөөр ор гээд оронд нь бичиг сачиг ч юм уу, сертификат ч өгдөг. Хүн оруулаад л байдаг газар бол луйврын пирамидууд юм. Эсвэл үнийг нь тодорхойлох боломжгүй маш өндөр үнэтэй ганц хоёр бүтээгдэхүүнтэй. Ганц удаа ороод авчих. Тэгээд л болоо гэдэг. Эд бол бүтээгдэхүүн ашигласан пирамид юм. Эдгээр нь мөнгө угаадаг луйврын байгууллага гэж үзэж болно.

-Бизнесмэнүүд анхны сая төгрөгийг босгох хамгийн хэцүү гэдэг юм билээ. Таны хувьд Орифлэймийн авсан анхны сая төгрөг?

-Анх би Орифлэймд мөнгө олдог гэж итгээгүй. 2000 оны 11-р сард Сазанова Ольга гэдэг урлаг судлалын ухааны доктор, оросын топ лидер эмэгтэй Монголд ирсэн юм. Тэр хүн хувийн амьдралынхаа тухай ярьсан. Аав, дүү хоёрыгоо хүндээр өвдсөн байхад нь 3 мянган доллар хүнээс зээлээд эмчлүүлсэн ч эмчилгээ амжилттай болоогүй. Дараа нь дүү нь нас барахад моргод хийх мөнгөгүй байсан. Доктор проффессор хүн байж ингэж амьдрах ч гэж дээ гэж бодсон гэсэн. Дараа нь Ольга Орифлэйм хийж өрөө дараад дөрвөн жилийн дараа сая доллар хийсэн гэж ярьж байсан л даа. Тэр хүний яриаг сонсоод би чинь аав ээжий хоёрыгоо өвдөж зовоод эмнэлэг домнолго гээд явахад олигтойхон эмнэлэгт үзүүлчих мөнгө байгаа бил үү. Бурхан болохын цагт нь оршуулганы зардал бий бил үү. Би чинь хэн билээ. Одоо 43 настай. Хоёр хүүхдэдээ юу үлдээх билээ гэж шөнөжингөө бодож хоносон, нойр ч хүрдэггүй.

Би ажлынхаа хажуугаар жижиг сажиг зүйл их хийдэг байсан л даа. Тэндээс олж байгаа орлого хоногийн хоолноос илүү гардаггүй. Ер нь Түц ажиллуулаад саятан болсон хүн байхгүй гэж би бодсон. Надаас энэнээс өөр боломж олдохгүй. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй юм байна гэж бодоод Орифлэйм руу дайрчихсан ш дээ.

 

 Би ганц ч хүрз шороо байрнаас нь хөдөлгөөгүй

 

-Орифлэйм Монголд орж ирээд 10 жил болжээ. Энэ хугацаанд хэчнээн хүнийг ажлын байртай болгов. Монгол улсад юу өгөв?

-Шавь нарынхаа хамтаар Монгол улсад 70 сая долларын орлого оруулжээ. 40 гаруй мянган хүнийг ажлын байртай болгосон. Монголын төрөөс нэг ч төгрөг гаргаагүй. Энэ бол Оюунгэрэлийн нуруун дээр, зовлон дээр, шаталтан дээр Монгол улсад орж ирсэн хөрөнгө оруулалт. Би газрын баялаг хөндөөгүй, ганц ч хүрз шороо байрнаас нь хөдөлгөөгүй. Тэртээ тэргүй усанд ордог саван шампунийг нь сайн чанарынхыг л нийлүүлсэн. Ганзагаар хоёр жил Орифлэймийг зөөсөн. Орифлэймийн бизнесийг хэрхэн хийх ухаанд Монголчуудыг сургасан. Унтах нойр, амрах амралтаасаа хасаж юмыг өөдрөгөөр хардаг, сэтгэлгээний хувьд өөрчлөгдсөн, гэрэлт ирээдүйг хардаг болсон Орифлэймчид гэдэг нийгмийн давхаргыг бий болгосон. Энэ бол Монгол улсын хөгжилд оруулсан бүх өчүүхэн ч атугай хувь нэмэр юм аа гэж би бодож байна. Тухайн үед юу ч мэдээгүй хэрнээ зургаа дахь соёл иргэншлийн иргэдэд ямар шаардлага тавигдах ёстой юм, тэрүүгээр нь Орифлэймчдийг хүмүүжүүлсэн юм байна лээ.

Дэлхийн 63 орны дөрвөн сая зөвлөхөөс Орифлэймийн Ерөнхийлөгч цолтон 6 хүн болсон байдаг. Орос, Армен, Мексик, Турк, Египет гээд дэлхий дээр тавхан Ерөнхийлөгч цолтон байсан. Орифлэймийн ертөнцөд би зургаа дахь Ерөнхийлөгч нь болсон л доо. Тэгэхэд тэрбум 300 сая хүнтэй Энэтхэг, тэрбум 400 сая хүнтэй Хятадад тийм амжилт гаргасан хүн байхгүй ш дээ. Энэ бол хувь хүний хувьд өөрчлөгдсөний л үр дүн гэж би боддог.

-Айл бүрт нэг бөө, нэг Орифлэймчин, нэг гадаадад амьдрагч байдаг гэсэн яриа байдаг. Маш олон хүмүүс Орифлэймд ордог. Хэсэг хугацааны дараа шантраад больсон байдаг. Энэ хүмүүс юун дээр алддаг юм шиг санагддаг вэ?

-Хүсэл мөрөөдөлгүй хүн Орифлэймд явж чаддаггүй ш дээ. Хүн амьдралдаа маш их юм хүсч байж, яг тэр хүссэн юмаа Орифлэймээс авна гэх юм бол амжилттай явна. Би анх орохдоо хөгшин болсон аав ээжийгээ өвдөхөд нь эмнэлэгт үзүүлэх мөнгөтэй, үхэхэд нь оршуулах зардалтай байлгана. Миний хүүхдүүд хэзээ ч миний хүүхэд болж төрсөндөө битгий харамсаасай гэж бодсон. Миний хүүхэд болж төрсөндөө үр хүүхэд минь бахархаасай гэж хүссэн.

 

 Тамхины галаар төөнүүлж байж Орифлеймийг Монголд оруулж ирсэн

 

-Шууд явсаар амжилтанд хүрнэ гэж  ховор. Танд шантрах үе байсан уу?

-Байсан ш дээ. Орос Монголын хил дээр гурван удаа бараагаа хураалгаад 35 сая төгрөгний өрөнд ороод байх үе хамгийн хүнд үе байсан. Би мөнгө багатай байсан ч өртэй байж үзээгүй. 2001 оны 35 сая төгрөг аймаар их мөнгө байсан юм. Орифлэймийн бизнесийг хийж байхдаа Оросын Новосибирскт мафийнханд зодуулаад нүүрэн дээрээ тамхины галаар төөнүүлж рекетүүдэд нь бараагаа булаалгачихгүйн тулд баахан гахай чирээд махаа идэж явж байж би Орифлэймийг Монголд оруулж ирсэн. Миний тэр зовж явсан үетэй харьцуулах юм бол нэгэнт ороод ирсэн Орифлэймд зовлон бол байхгүй ш дээ. Зовлонг туулаад гарчихсан, туулаад давчихсан хүнд Монголд бүх юм нь бэлэн болчихоод байхад шантрах юм юу байгаа юм.

-Энэ бизнест ямар хүн лидер болдог юм бол?

-Би ингэж амьдарч болохгүй. Би амьдралаа өөрчлөх ёстой гэж бодсон хүн л лидер болдог. Уг нь Монгол хүн бүр байгалиас заяагдсан лидер байдаг байхгүй юу. Дэлхийн талыг эзэлж явсан хүний үр сад юм болохоороо. Өөрөө нусаа авч чадахгүй хэрнээ нусгай дүүгээ чирээд л явдаг биз дээ. Би хүмүүстээ хэлдэг. Ядаж ганц дүүгээ чирч өсгөсөн бол “Чи байгалиас заяагдсан цэргийн том жанжин шүү” гэж. Өөрөө хүн болоогүй байж дүүгээ чирч хүнээр хүн хийчихсэн хүн бол зүгээр нэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хүнд ярих юу ч биш л байхгүй юу. Хүмүүсийн хамгийн гол алдаа бол өөрийгөө лойдор гээд бодчихсондоо л байдаг юм ш дээ. Лойдор гэдэг чинь ядарсан амьтан л гэсэн үг. Хүн хэзээ лойдор болдог вэ гэхээр өөрийгөө хүчгүй, юм хийж чадахгүй, би ч ямар тийм мундаг хүн биш дээ гэж бодохоороо хүний бүх юм нь уруудчихдаг байхгүй юу. Би аугаа, би бүх юмыг чадна, тэнгэр заяатай, өндөр суудалтай, хөх толботой Монгол хүн. Би амьд бурхан. Би тэнгэрээс ивээгддэг хүн. Би сайн өвөг дээдсийн үр сад. Би сайн аав ээжийн үр хүүхэд. Би сайхан сэтгэлтэй хүн. Бурхан надад бүх буян хишгээ харамгүй хайрлана гээд бодоод явахад аяндаа цаана нь бүх юм нь бүтээд явж байдаг. Тийм учраас юу санасан есөн хүсэл чинь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж Монголчууд ерөөдөг байхгүй юу.

-Орифлэймийн бизнесийг яаж явуулсан бэ? Гоо сайхны бүтээгдэхүүний талаар заасан  уу?

-Бүтээгдэхүүн заасан. Дан ганц Орифлэймийн бүтээгдэхүүн заагаад, дан ганц Орифлэйм гэдэг юм яриад энэ их массыг ингэж хөдөлгөж чадахгүй ш дээ. Жижигхэн Монголоос дэлхийн хэмжээний амжилтуудыг үзүүлээд байх юмыг би зааж чадахгүй ш дээ.

 

 Бид юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхгүй байсаар насыг бардаг

 

-Миний ойлгож байгаагаар Орифлэйм гэдэг хүний оюун санааны хөгжлийн түвшнээр л амжилт нь ирдэг ажил юм билээ. Оюун санааны хөгжил гэдэг чинь жинхэнэ утгаар нь аваад үзэхэд хүн өөрийгөө таньж мэдэхээс л эхэлнэ. Аливаа асуудалд эерэгээр хандах, бодлоо амилуулах, зорилготой амьдрах. Амьдралын зорилго юунд хэрэгтэй гэхээр амьдралын зорилго чинь ДНХ-д кодлогддог л юм билээ. Энэ нь бүх ертөнцийн таталцлын хүчтэй нэгдэж, хүний зорилго биелэгдэх бүх нөхцлийг биелүүлж өгдөг.  Амьдралын зорилго гэдэг юмыг чинь би  амьдралдаа тавьж үзээгүй явсан  юм билээ. Бид амьдралын зорилгоо мэдэхгүй, юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхгүй насыг бардаг. Юуны төлөө та амьдарч байгаа юм гэхээр -Сайн сайхан амьдрахын тулд, үр удмаа үлдээхийн тулд гэж хариулдаг ш дээ. Тэрийг бид амьдралын утга учир гэж боддог. Тэгвэл сайхан амьдрахыг нохой ч гэсэн хүснэ ш дээ. Эзэн нь нохойгоо хайрладаг айлд нохой байх дуртай. Тэгвэл хүн нохой хоёрын ялгаа юу юм. Хоёулаа л сайхан амьдрахыг хүснэ. Нохой өөрийнхөөрөө сайхан амьдрахыг хүсч байна. Хүн өөрийнхөөрөө сайхан амьдрахыг хүсч байна. Хүн өөрийнхөө үр удмыг үлдээхийн тулд амьдардаг, тэгвэл нохой ч гэсэн үр удмаа үлдээдэг. Тэрнийг нь гөлөг гэж нэрлэдэг л байхгүй юу. Юугаараа ялгаатай вэ гэхээр хүн өөрийнхөө амьдралын зургийг зураад тэр амьдралын зургаа өөрөө ухамсартайгаар бүтээж амьдардаг. Тэрүүгээрээ л араатнаас ялгаатай. Хүн адгуус хоёрын ялгаанаас эхлээд л, амьдралын утга учир, зорилго гэж юу юм бэ гээд би их л олон зүйлийг уншиж судлаад, түүнийгээ шавь нартаа заадаг байлаа. Би 10 жил Орифлэйм хийнэ гэж хичээл л заасан юм билээ. Өнгөрсөн ажлаа эргээд харахад. Би химич хүн болохоороо нүүр амыг яаж арчлах вэ, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг яаж хэрэглэвэл хүний биеийн биохимийн тэнцвэрийг хангах  вэ гэдгийг бас заадаг байлаа. Тэгэхээр хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ зөв сонгож авдаг. Тэгэхээр л бизнес болчихдог.

-Та бүх шавь нартаа хүрэлцэж чаддаг уу?

-Миний сургалтанд суусан бүх хүмүүст ямар нэг байдлаар хүрэлцсэн байх гэж найдаж байна. Гэхдээ нэг хэсэг хүмүүс сурах дуртай, нөгөө хэсэг нь сурах дургүй байдаг. Сурах дургүй хүмүүс миний сургалтанд суугаагүй байх л даа.

Миний Орифлэймээс олж авсан хамгийн том олз бол би хувь хүний хувьд жинхэнэ утгаараа хөгжиж чадсанд л байдаг юм.

Хүн таван төрлийн хэрэгцээтэй байдаг. Хүн анхан шатны хэрэгцээнүүдээ хангасны дараа хамгийн сүүлд өөрийгөө илэрхийлэх, бусдын төлөө өөрийгөө зориулах тийм хэрэгцээтэй болдог гэж. Тэгэхээр би Орифлэймийн буянаар хамгийн дээд түвшний тэр хэрэгцээнд хүртэл өөрийгөө хөгжүүлж чадсан гэж боддог. Энэ бол миний амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт.

- Орифлэймийн бизнесийг хийж буй дэлхийн  63 орны 4 сая хүнээс эхний 5-д жагсана гэдэг бахархам амжилт. Та энэ  бизнесийг яаж хийхийг заалгасан уу?

 


- Бараг үгүй дээ. Спонсор маань миний хүүхэдтэй чацуу буриад охин байсан юм. Тэр хүүхэд чинь өөрөө ч бас дөнгөж суралцаж эхэлж байсан болохоор бүх зүйл толгой дээр буусан. Уг нь бол бизнесийн нарийн аргыг спонсорууд зааж өгдөг ёстой. Тэдэнтэй өдөр бүр харьцах арга байхгүй. Амьдралаа өөрчилье гэсэн итгэлээ тэр олон хүн над дээр тээгээд ирж байхад би тэр хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй ш дээ. Тэр олон хүмүүсийн төлөө өөрийнхөө хувийн амьдралыг хөсөр хаяж бүх зүйлийг бие даан сурахаас өөр аргагүй байсан даа.

-Та их олон шавьтай.  Хамгийн хайртай шавь чинь хэн бэ?

-Тэр маань хамгийн хайртай гэхээр нөгөөдүүл нь гомдчихно л доо. Тэгэхдээ би өөрийнхөө шавь нар дундаас Г.Мөнхтуяагаараа бахархдаг юм. Их хүнд өвчин, өр ширэн дундаас ганцхан сарын дотор Орифлэймийн захирал хийгээд гараад ирчихсэн байдаг. Тэр хүний амьдралын төлөө тэр их агуу тэмцлийг үнэлэхгүй байхын аргагүй юм. Монголын Орифлэймийн томчууд чинь бүгд миний шавь нар.

-Хагас жилийн дотор байр машинтай болно гэсэн зар яваад байдаг. Тэрийг хүмүүс Орифлэймийн зар гэж ойлгодог. Үнэхээр тэгж чадах уу?

- Миний шавь нар дунд Орифлэймээс тэрбум төгрөг авчихсан хэд хэдэн хүн бий. Өөрийнхөө үр хүүхдийн ирээдүйн төлөө үнэнхүү сэтгэлээсээ зовоод тэдэндээ сайн сайхан амьдрал үлдээнэ гэж маш их баттай шийдвэр өөртөө гаргаж чадсан ээж хүн ямар ч ажил хийж, ямар ч амжилт гаргаж чаднаа. Орифлэймд арын хаалга байхгүй.

- Та сард хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

- Би Орифлэймийн бизнесээ охиндоо өгчихсөн. Одоо бол чөлөөт уран бүтээлч юм аа даа.

- Би таны мөнгөний талаарх бодлыг сонсмоор байна. Хүмүүс мөнгийг янз бүрээр ярьдаг?

- Би мөнгөнд хайртай. Мөнгө гэдэг бол их аугаа хүчтэй юм ш дээ. Мөнгөний чухам юунд би хайртай вэ гэхээр мөнгө чинь хүний мөс чанарыг таниулдаг цорын ганц хэрэгсэл юм. Баян гэдгийг хүмүүс өнөөдөр түрийвчин дэх мөнгөөр л ойлгоод байх шиг байгаа юм. Энэ маш өргөн цар хүрээтэй ойлголт. Нэг дэх баялаг сэтгэлийн баялаг. Хоёр дахь баялаг эрүүл мэндийн баялаг байдаг юм. Сэтгэлээрээ баян, эрүүл хүн бол материаллаг баялгийг яаж ч бий болгож чадна ш дээ. Би эдийн шуналаас өөрийгөө бүрэн чөлөөлж чадсаан. Хүн хэчнээн ч их хөрөнгөтэй болсон ч хорвоод ирэхдээ өлгийнд манцуйлагдаад, буцахдаа торгонд өлгийдүүлээд л явдаг. Хүн хэчнээн баян ч баянаа гайхуулах гээд хоёр давхар гутал өмсөөд, гурван давхар булган шуб өмсөөд явдаггүй юм ш дээ. Ийм байдгийг ухаарчихсан хүн учраас эд хөрөнгөний тухай асуудал надад тийм сонин биш. 

 

 Түцийг түргэн хоолны газар шиг ажиллуулж байлаа

 

-Орифлэйм хийхээсээ өмнө ч таныг их хөдөлгөөнтэй байсан гэдэг?

-Ажлынхаа хажуугаар охинтойгоо хоёулаа Монголд хэн ч пицца хийдэггүй байхад 1996 онд гэртээ пицца хийгээд англи хэлний гадаад багш нарын гэрээр нь захиалгын дагуу халуун пицца хүргэдэг байлаа. “Топ тен”-ий үүдэнд Түц ажиллуулдаг байсан. Пицца, бэлэн хоол зарна, кофе найруулж зарна, төмс шарна, ханбургер хийнэ, хотдог хийнэ. Тэр Түцийг чинь түргэн хоолны газар шиг л юм болгочихсон байсан. Уг нь тийм зөвшөөрөл байхгүй чихэр ундаа зардаг л жирийн нэг Түц. Завсар хоорондоо англи, монгол, орос гурван хэлний орчуулга хийнэ. Гэрийнхээ нэг өрөөнд гоо сайхны салон ажиллуулна, яаж мөнгө олж болох бүхий аргыг хэрэглэж байлаа. Би чинь ганц бие хүн байсан болохоороо хоёр хүүхдээ тэжээнэ гэдэг хэцүү ш дээ. Мөнгө хүрэхгүй, хүнээс юм гуйдаггүй, өөрөө болгочих гээд чадлынхаа хэрээр бүх л юмыг хийдэг байсан. Намар болохоор жимс, дун ногоо гээд л төрөл бүрийн ногоо дардаг. Маханд их мөнгө явдаг болохоор мөнгөө л хэмнэх гэж тэр шүү дээ. Дарсан ногоо жимсээ дараа жилийн ургац гартал иддэг байлаа.

-Та мөнгө олох гэж их ажилладаг байжээ?

-Ямар ч байсан миний хоёр хүүхэд Монголын анхны хувийн сургуулийг төгссөн. Хүмүүс намайг баян авгай л гэдэг байсан. Хүнд тарчигхан эмэгтэй гэж хэзээ ч харагдахгүйг хичээдэг байсан юм. Ер нь хүн миний мөнгө хүрэлцэхгүй байна гээд хүнээс мөнгө гуйх шиг шившиг байхгүй л гэж би боддог. Хүн болж төрчихөөд өөрийнхөө амьдралыг хангаж чадахгүй, үр хүүхэд төрүүлчихээд ядуу гуйлгачин хүний хүний хүүхэд гэж хэлүүлэх юм бол би ер нь яах гэж үр хүүхэд төрүүлж ээж болсон юм гэсэн хатуу шаардлага өөртөө тавьдаг. Ганц бие эмэгтэй хүн үр хүүхдээ элэг бүтэн айлын хүүхдийн дор оруулахгүй гээд нөгөө талаасаа  надаас өөр найдах юм байхгүй болохоор хүн өөрийгөө бүрэн дайчилдаг юм даа.

 

Тахир дутуу болсондоо гутраад нөхрөөсөө салсан даа

 

-Таныг нэг хэсэг их хэцүү байдалд байсан гэж сонссон?

-1991 онд би их хүнд гэмтэл авсан юм. Нуруу нугасны гэмтэлтэй, тахир дутуу хүн болж явлаа. Тийм л байдлаас өнөөдрийн түвшинд бор зүрхээрээ л хүрсэн. Хүнд гэмтэл бэртэл хэцүү шүү дээ. Тэр үед миний 33-ны мөчлөг тохиосон юм билээ.

-Хэвтэрт хэр удсан юм бэ?

 


- Жил гаруй болсон. Тэр үед хүүхдүүд маань 5-тай, 10-тай. Би их сэтгэлээр унасан л даа. Тахир дутуу болсондоо гутраад нөхрөөсөө салж байсан.

-Уучлаарай, таныг хаяад явчихсан юм уу?

-Үгүй ээ. Тийм болчихсон хүн чинь яаж би хүний эхнэр байхав дээ гээд хоёр хүүхдээ аваад нөхрийнхөө гэрээс яваад өгчихсөн юм.

-Бэртэж гэмтээд хэр удаан хугацааны дараа та тийм шийд гаргасан бэ?

-4 сарын дараа. Яг тэр үед намайг хөл дээрээ босно гэсэн найдлага эмч нарт байгаагүй л дээ.

-Өөрт тань байсан уу?

-Би юу гэж бодож байсан гэхээр би их сайхан сэтгэлтэй, маш олон хүнд тус болсон. Дандаа хүнд туслах гээд явж байдаг. Бурхан намайг цэл залуугаар минь тахир дутуу хүн болгохгүй, би заавал хөл дээрээ босно гэсэн итгэл надад байсан.

-Магадгүй танаас өөр хүн байсан бол ханийгаа явуулахгүй байсан байх. Гэтэл та эсрэгээрээ шийд гаргасан байдаг?

-Хүнд тээг болоод яахав дээ гэж бодсон.

-Таны араас ирсэн үү?

-Миний нөхөр араас ирсэн л дээ. 13 жил ханилчихаад надтай хэрэлдэх нь байтугай миний өөдөөс ширүүн харж үзээгүй хүн надаас сална гээд ингээд байхад яачив, юу болчив. Ийм байх ёсгүй л гээд байсан. Тэгэхэд нь би амьдрахгүй. Би өөрийнхөөрөө амьдарна. Би тахир дутуу ч байсан хөл дээрээ босно. Хөл дээрээ босоод хэн гэдгээ үзүүлнэ гээд сална гэсээр байгаад гурван удаа шүүх хурлаар ороод салсан даа. Нэг нь салахгүй гэхээр шүүх хойшлуулаад л байдаг юм билээ. 1992 оны 06 сарын 5-нд миний төрсөн өдөр байсан. Миний нөхөр намайг салахгүй гээд байхад миний эхнэр сална гээд гурван удаа шүүх хурлаар орлоо. Төрсөн өдрөөр нь хүслийг нь биелүүлье дээ гээд албан ёсоор салж байсан.

-Та яаж хөл дээрээ босож чадав?

-Сэтгэлийн агуу тэнхээ. Дээрээс нь 2-р эмнэлгийн эмч Цэрэндолгор, Отгон гээд сувилагч миний төлөө их зүтгэсэн. Дараа нь би Лхагвасүрэн гээд мундаг эмчтэй учирсан. Тэгээд Лхагвасүрэн эмч дээр очиход миний хөл 7 хоногт 5 мм-ээр хатаад эхэлсэн байсан ш дээ. Их хүнд очсон, их ч хүнд эмчилгээ хийлгэсэн, их ч тэвчээр заасан. Сүүлдээ эмчийгээ хараад хамаг хөлс чийхардаг байсан ш дээ. Зогсоо зайгүй зүү зоолгож байгаа юм чинь. Намайг хэвтрийн болсон байхад миний талийгаач дүү ноосон хөнжилд өлгийдөөд машиндаа хэвтүүлээд л лам хар, эмч домч гээд бүх хүнд үзүүлж намайг аваад явдаг байсан. Миний дүү намайг эрүүл болоход их тусалсан  даа. Харамсалтай нь их цэл залуугаараа бурхан болчихсон.

-Та хэзээ эрүүл саруул болов?

-Миний хөл тааруухан мэдээ орсон л доо. 90 хоног өвдөхөөр группт орчихдог байсан болохоор 89 хоноод ажилдаа ганц нэг хоног яваад дахиж хэвтэж эмчлүүлээд л яваад байсан. Тааруухан шиг нэг явдаг болсон ч бөхийж тонгойж чадахгүй хөдөлгөөний бэрхшээлтэй хүн болчихсон юм. 2007 онд хөдөлгөөний бариа засал хийж байгаад харьцангуй гайгүй хөдөлдөг болсон. Одоо ч гэсэн миний хөдөлгөөн бас хязгаарлагдмал. Буруу зөрүү бороолсон яс их байдаг болохоор өөрт их зовиуртай. Гэхдээ сэтгэлийн хүчээр бүгдийг даван туулдаг юм шүү дээ. Дараа нь бясалгадаг болсноосоо хойш өөрөө өөрийгөө бүрэн эрүүлжүүлсэн.

- Та хэзээнээс бясалгаж эхлэв?

- 2002 оноос хойш би бясалгаж эхэлсэн.

-Өвдчихсөн, нөхрөөсөө салчихсан, хоёр нялх хүүхэдтэй. Та энэ хэцүү үед амьдралаа  яаж зохицуулж байв?

-Хэвтрийн байх үедээ орос, монгол, англи гурван хэлээр орчуулга хийж орлого олдог байлаа. 7 настай охин минь циркэд уран нугараач хийж ээжийгээ тэжээдэг байсан даа.

 

Би очсон улс болгондоо хөлийн массаж хийлгэдэг

 

-Таныг гадаад их амардгийг Монголчууд мэддэг. Хэчнээн улсад хэдэн удаа очив оо? Явсан хүнээс үг дуул гэдэг дээ.

- Мэдэхгүй дээ. Гуч гаран улсад очсон юм болов уу. Ямар ч байсан зургаан тивийн тавыг нь үзсэн. Бурхны бүтээсэн энэ дэлхийн сайхныг харах завшаан тохиолоо гэж би боддог. Улс болгон байгалийн үзэсгэлэнт газруудтай. Үндэстэн болгон өөрийн гэсэн өвөрмөц гэсэн шинж чанартай. Би улс болгонд очихдоо өөрийнхөө улстай л их харьцуулж үздэг юм ш дээ. Надад нэг муухай дадал зуршил байдаг юм аа. Би Монгол хүн хүний дээд гэж боддог. Монголчууд харийн нутагт хар бор ажил хийж, Монголчуудыг дандаа ядуу гээд байгааг би сэтгэлдээ эсэргүүцдэг байхгүй юу. Тиймээс би очсон газар болгондоо хөлийн массаж хийлгэдэг. Монгол хүний хөлийг барьж амрааж тайвшруулж байхад бид ийм л заяатай ард түмэн шүү дээ гээд сэтгэлээ тайтгаруулдаг. Их сэтгэлд хүрсэн газар байдаг л даа. Надад Замби улсад Викториягийн хүрхрээ их таалагдсан. Түргэн урсгалтай Замбези голоор завиар аялж явсан маань сэтгэлд их үлдсэн. Өмнөд Африкийн элсэн цөлд Сансити гээд хүний гараар бүтсэн далай тэнд байдаг юм билээ. Арабын Эмиратын Дубай хотод Атлантис зочид буудалд буусан. Тэр аяллаас сэтгэгдэл үлдээсэн хоёр юм байдаг л даа. Атлантис зочид буудлын шилэн аквариумд зургаан метр урт акул байсан бас тэр зочид буудалд 27 метрийн өндөртэй усан гулгуур байдаг. Хүүхдүүд маань зүрх чинь хаагдчихна, та 50 гарчихсан шүү дээ гэж хориод, би энэ дээрээс гулсаж чадвал өөрийгөө хөгшрөөгүй гэж бодно гэж зөрөөд. Би тэр гулгуураар доош буусан. Юу болсныг бүү мэд. Нэг мэдэхэд л доор байсан усанд санд бууж байсан.  Ямартай ч байсан эрч хүч авсаан.

 

 

-Жилд хэдэн удаа амардаг юм бэ?

-Би 4-5 удаа өөр өөр улс орнуудад амардаг. Хамгийн их ач холбогдолтой арга хэмжээ бол Португалийн Лиссабон хотод Орифлэймийн Ерөнхийлөгч цол хүртсэн ёслол байсан. Орифлэймийн 16 цолны 11 дэх нь. Энэ бизнест хүч үздэг 63 орны 4 сая хүнээс 6 дахь нь болж энэ цолыг авсан. Монголчуудыг жижиг зах зээлд ажилладаг, хөнгөлөлттэй шалгаруулна гэдэггүй, бүх улс оронд ижил систем үйлчилдэг. Намайг Ерөнхийлөгч цолоо авахад зохион байгуулагчид Бадамлянхуа цэцэгнээс гаргаж ирсэн. Бадам гэдэг бол усанд ч, гал дээр ч ургадаг цэцгийн нэр юм билээ. Усанд ургадгийг нь бадамлянхуа, зулын гал дээр ургадгийг нь зулын бадам гэдэг.

 

 

 

Эгч нь ийм хүндэтгэл үзчихсэн болохоор нэр алдар, хүндэтгэл горилж улс төрд ороогүй юм даа. Аливаа улсын соёлыг үндэсний хувцсаар нь үнэлж цэгнэдэг гэсэн болохоор улс үндэснийхээ өв соёлыг харуулж, эх орон, ард түмнээрээ бахархуулахын тулд эхнэр хувцас, толгойн хэрэгсэл гээд бүгдийг л хийлгэж өмссөн.

- Ярианы сэдвээ жаахан өөрчлөх үү? Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Багадаа ямар хүүхэд байв?


- Би бага тойруугийнх. Хүүхэд нас минь Хүнсний 1-р дэлгүүрийн 14-р байранд өнгөрсөн дөө.  Би их дотогшоогоо хүүхэд байсан. Дуулдаг, бүжиглэдэг, онц сурдаг, нийгмийн идэвхтэй. Ээж маань эртний ёс заншлаар хүүхдээ хүмүүжүүлдэг байсан учраас дэндүү их даруулгатай. Аав маань “Хүн хувцас муутай, ядуу зүдүү байж болно. Гэхдээ эрдэм бол боловсролоороо хэний ч дор байж болохгүй” гэж хүмүүжүүлсэн. Аав ээж минь 8 хүүхэдтэй, би тав дахь нь. Бид найм бүгдээрээ 2-5 дээд сургууль төгссөн. Ээж аавын үгэнд орохгүй, тэдний өөдөөс ширүүн харна гэж манай гэр бүлд юу ч байгаагүй.

 

Хорвоотой танилцсан түүх

 

-43 насандаа би хорвоотой анх танилцсан. Яагаад гэхээр би 43 хүртлээ материаллаг ертөнцийн махан биетэн хүн байсан. Ертөнцийн учир явдлыг, ертөнцийг тэс өөр өнцгөөс нь танин мэдэх миний амьдрал 43 наснаас эхэлсэн.

 -Тэр нь юу байсан бэ?

-Хүн гэдгээ таньж мэдэж эхэлсэн. Хүн нэгэн зэрэг хоёр ертөнцөд хөл тавьчихсан байдаг юм байна. Махан бие 10 хувь юм байна. Материаллаг ертөнцөд хөл тавьчихсан. Сүнслэг бие гэдэг чинь 90 хувь юм байна. Далд ертөнцөд хөл тавьчихсан. Таван мэдрэхүй материаллаг ертөнцийнх, зургаа дахь мэдрэхүй далд ертөнцийнх л юм даа. Тэр бүхнийг мэдэрснээ л амьдралыг ухаж ойлгосон, хорвоотой танилцсан түүх гээд байгаа юм.

- Орифлэймийг анх эхэлж байхад мөнгөө хэмнэх их чухал байж. Харин одоо эд хөрөнгөний асуудал сонин биш болсон байна. Хэзээнээс сэтгэлээрээ баян байхыг илүүд үзэх болов?

-2004 оны нэг сараас юм аа даа. Тэр үед надад санхүүгийн хүндрэл бас байж л байсан ш дээ. Тэгэхэд би дэлхийн их олон гэгээрсэн олон сайхан хүмүүсийн зохиол бүтээлийг уншаад амьдралын мөн чанар, утга учрын талаар зөв ойлголт авсан цагаасаа эхлээд би сэтгэлийн асуудлыг ухамсар анхдагч, матери хоёрдогч гэдэг энэ үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Нэг юм уншаад хүн тэр дороо өөрчлөгдөхгүй. Хүн уншиж судлахын хэрээр аажуу аажуу л өөрчлөгддөг л дөө. Хүн амьдралаа нэг өдрийн дотор өөрчилж чадахгүй ч гэсэн амьдралаа өөрчлөх шийдвэрээ нэг өдрийн дотор гаргаж чаднаа гэж. Энэ бол хамгийн том эхлэл байдаг байхгүй юу. Тийм шийдвэрийг 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан.

 -Та яагаад тийм шийд гаргахад хүрсэн юм. Тэр ямар өдөр байсан юм?

- Тэр өдөр би Америкийн гэгээнтэн, Шинээр сэтгэгчдийн дэлхийн холбооны Дэд Ерөнхийлөгч  Мерфигийн “Бурхны агуу хүч танд бий” гэсэн номыг уншсан. Тэр хүний ном миний амьдралыг өөрчлөх эхлэлийг тавьсан. Өмнөд Америкийн Доминикан улсад амрах гээд Москвагаар дайрч явж байхдаа Орифлэймийн оффисоос тэр номыг авсан. Номын нэрийг анх хараад яагаад бурхны агуу хүч надад байна гэж. Хэрвээ тийм бол ядуу бурхан байхгүй, өвчтэй бурхан, азгүй бурхан байхгүй ш дээ гэж их гайхсан.

 

Би бурхан байдгийг мэдэрсэн

 

-Уншиж ойлгох нэг хэрэг, өөрт байгаа бурхныг мэдрэх гэдэг өөр хэрэг байх аа. Та мэдэрсэн үү?

-Мэдэрсэн. Би яг бурхан байдаг гэдгийг хэзээ мэдэрсэн гэвэл 2002 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр. Тэр өдөр би бүтэн хоёр цаг наранд залбираад бясалгасан. Тэр өдөр надад тэнгэрийн хэл орж ирсэн. Их сонин юм билээ. Тэгээд л Бурхан байхаар барахгүй, өөртэйгээ харьцах хэлийг хүртэл шууд өгчихдөг юм байна гэж үнэхээр гайхаж, бас баярласан.

Би бурхныг олон жил эрсэн л дээ. Бурхныг л олчих юм бол аз жаргалтай хүн болчих юм шиг санагддаг байсан. Тэр үед хань ижил байхгүй, тогтсон ажил байхгүй, өвчтэй, мөнгө төгрөг байхгүй нэг хэсэг бүх юм сонин болчихсон байсан юм. Өөрийгөө удахгүй үхнэ дээ гэж бодоод л, ямар ч баталгаагүй амьдралд яаж муу охиноо үлдээж үхэх вэ гэж сэтгэл их шаналдаг байсан юм. Олон шашны номлолыг сонссон, судалсан, эрсээр байгаад Бурхнаа олсоон.

-Бурхныг хайж Христ, бөөг судалсан юм байна ш дээ. Буддаг бас судалсан уу?

-Буддаг судалж чадаагүй ээ. Яагаад судалж чадаагүй вэ гэхээр түвд ном сурч чадаагүй. 90-ээд оны үед монгол хэл дээр судар бараг байхгүй байсан юм.

-Эцсийн бүлэгт бурхан яг хаана байна гэж бодсон бэ?

-Энэ дэлхий ертөнцийг бүтээсэн аугаа их хүч байдаг л даа. Тэр бол дээд тэнгэрт байгаа. Бурхан гэж хүн төрөлхтөн ойлгоод байдаг тэр аугаа хүч хүний зүрхэнд байдаг. Тэр бол хайр.

-Тэгээд тэнгэрт юм уу, зүрхэнд юм уу?

-Том бүтээгч бурхан, том бүтээгч хүч чинь тэнгэрт байдаг. Тэнгэртэй шууд холбогддог хүнд байдаг амьд бурхан бол хүний зүрхэнд оршдог сүнс. Эрдэмтэд бумбын эринийг ингэж дүгнээд байгаа ш дээ. Хүн толгой дахь бодлоороо амьдрахгүй, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар амьдардаг цаг ирж байгаа гэж. Одоо хүмүүс зүрх сэтгэлээсээ зөрсөн үйлдэл хийгээд байгаа. Уг хүн нь сайн хүн мөртөө цагийнхаа нөхцөл байдалд тохируулаад л. Даргадаа сайн нэр олж авах гээд нийгэмдээ сайнаар хэлүүлчих гээд чин сэтгэлээсээ хүсэхгүй байгаа үйлдэл хийгээд зүрх сэтгэл, оюун бодол хоёр нь зөрөөд байгаа тохиолдол түгээмэл байгаа. Одоо бид оюун бодолдоо баригдсан нийгэмд амьдраад байна. Тэгвэл Бумбын эринд хүний бодлыг шууд уншчихдаг түвшинд оюуны чадамж хүрэх учраас хүн зүрхээ чагнаж л амьдарна гэж мэргэдүүд хэлээд байгаа. 

 

 Би нийгмээс хол өөрийн гэсэн ертөнцөд амьдрах болсон

 

Анх би 2004 оноос далд ертөнц, ухамсар, энерги, сүнсний талаар нээлттэй лекц уншихад Монголд хэн ч нээлттэй уншаагүй байсан. Намайг шизотой авгай гээд сонин хэвлэлээр хоёр жил доромжилсон. Би лекцээ үргэлжлүүлэн уншсан хэвээр байсан ч зөвхөн шавь нарынхаа хүрээнд л уншиж, нийгмээс хол, өөрийн гэсэн ертөнцөд л амьдрах болсон. Хааяа нэг “Ариусахуй бясалгахуй” сонинд ярилцлага өгдөг байсан. Хэдэн зуун хүнийг бясалгалаараа эрүүлжүүлсэн ч нийгэмд ил гарахыг хүсээгүй ээ. Ерөнхийдөө их хаалттай хүн болсон гэх үү дээ. Бурхан надад агуу их хишиг, авшиг буянаа хайрласан ч нийгмийнхээ хувьд хүлээн зөвшөөрөгддөггүй, есөн шидээр доромжлуулдаг хүн болсноо ойлгож, өөрөө л уншиж судлаад л, өөрийнхөөрөө тунгаагаад л, ганцаардалдаа дасан зохицож амьдрах болсон. Энэ амьдрал бол хувь хүний хувьд нэг их хүсэх зүйл биш юм даа. Далд хүчний чадвараа олон жил нууцалсан. Орифлэймийнхнээс гадагшаа гараагүй. Монголчууд бид Бумбын эринд мэнд шилжин орохын тулд юу хийх вэ гэвэл Монгол хүн гэдгээрээ бахархаж, өөрийгөө сэрээж, маш их аз жаргалтай, баяр баясгалантай байж сайхан энерги цацруулж сүүгээ өргөөд л   бидний цаг ирлээ, Тэнгэрийн цаг ирлээ гээд сууж байх хэрэгтэй. Омогшлоо төрүүлэх хэрэгтэй. Соронзон туйлын өөрчлөлт болох газраа болно. Монголд бол аюул бага, шүргээд өнгөрөх төдий болно гэж л би ойлгосон. Байгалийн гамшиг болж л байдаг шүү дээ. Харин бид бэлтгэлгүй, хэнэггүйгээсээ үерт автаад, зуданд малаа үхүүлээд сууж байдгаа болих хэрэгтэй. Арай арчаатай амьдрах хэрэгтэй юм. Оросын тосгоныхон бүгд л зоориндоо хүнсний нөөцтэй байдаг. Эрт дээр цагт ч монголчууд борц, цагаан тос, шар тос, ааруул ээзгий, тэр ч байтугай хойлогны махаа хүртлээ борцлоод зэхчихсэн байдаг байсан шүү дээ. Харин өнөөдөр хотын бид хоёр гуравхан хоног тог тасарлаа гэхэд гэртээ лаатай нь хэд ч байдаг юм бол доо. Бодууштай л юм. 144 мянган Монгол хүн хөх толбот монгол хүн болж төрсөн хувь заяагаараа бахархаад, омогшоод, Мөнхтэнгэрт цацлаа өргөхөд агуу зүйлийг хийж бүтээх чадвартай юм. Монголчуудын ухаарлаас асар их зүйл  шалтгаална.

 

Идэр насны дурдатгал

 

-Та мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Би 1984 онд хойно сургууль төгсөөд Дээд, тусгай дунд боловсролын улсын хороонд дээд боловсролын шинжлэх ухааныг асуудлыг хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан болсон. Дээр үеийн дарга нар маш хатуу шаардлагатай байсан. Академич Ч.Сэрээтэр гуай манай хорооны дарга байлаа. Дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний ажлын дүрэм анхны минь боловсруулсан чухал баримт бичиг байлаа. Дүрмээ боловсруулаад аваачаад өгтөл миний материалыг улаан эрээн болтол нь засаад өгсөн. Тухайн үед үхтлээ ичиж өөрийгөө их голж байж билээ. Дараа нь хоёр гурван ч удаа бас улаан эрээн болтол нь засуулсан. Гурав дөрвөн удаа тэгж засвар хийлгэсэн хүн чинь сүүлдээ их нягт нямбай болдог юм билээ. Ер нь би өөрөө бичиг үсгийн чадвар гайгүй  л дээ. Их чанга хатуу даргатай байсан болохоор би төрийн ажлыг маш сайн боловсруулж, гүйцэтгэж сурсан. Дараа нь нийгмийн ухааны академийн докторантурт суралцах болоод. Тэгсэн намайг намын төв байгуулагад ажиллаж байгаагүй учраас явуулаагүй. Тэгээд Хотын Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст Боловсролын салбарыг хариуцсан зааварлагч болсон. 1990 оноос Засгийн газрын боловсон хүчний хэсэгт ажиллаж эхэлсэн л дээ.

 

С.Зориг, Бямбадорж, Д.Жаргалсайхан бид нар эвлэлийн сэтэртнүүд байлаа


Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг бид нар чинь Ломоносовын их сургуулийн би 1-р эвлэлийн үүрийн дарга, Зоригоо 2-р эвлэлийн үүрийн дарга, Үндсэн хуулийн цэцийн Бямбадорж манай оюутны намын үүрийн дарга. Д.Жаргалсайхан гэж мундаг чадалтай, одоо англи хэл дээр NTV телевиз дээр нэвтрүүлэг явуулаад байдаг сэтгүүлч чинь манай Эвлэлийн хороон дарга байсан. Бид хэд чинь Эвлэлийн сэтэртэнгүүд. Нам чинь тэр үед том. Зоригоо, Бямбадорж хоёр Вернадскийн оюутны байранд нэг өрөөнд амьдардаг байсан. Бид заримдаа нэг нэгнийдээ хурал хийнэ. Тийм холбоотой найзууд байсан. Намайг хотын намын хороонд ажиллаж байхад Зоригоо маань ардчилал гээд гараад ирсэн. Ардчиллын анхны асуудалд намын дарга нар хувь хүн талаасаа янз янз ханддаг байсан л даа. Зоригоо эд нарыг Улаанбаатар хотын намын хорооны байранд хөл гишгэх эрхгүй энэ тэр гээд л. Зоригоог оюутан ахуй үеэс нь сайн мэднэ, их зөв залуу байсан. Тиймээс би Зоригоогоо л дэмжинэ ш дээ. Ардчиллаас болж Хотын намын хорооны нарийн бичгийн даргатайгаа тангараг тасраад намын батлахаа ширээн дээр нь тавьчихаад халагдаад явж байсан даа. Халагдчихаад Германд нэг сар амарчихаад эргэж иртэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын боловсон хүчний хэлтэс намайг авна гэсэн юм. Тэгээд л тэнд оччихсон. Тэгээд дараа нь Таиландад сургуульд явсан даа.

-Тэр үед хэний Засгийн газар байв?

-Гунгаадорж гуай байсан, дараа нь Бямбасүрэн гуай, сүүлд Жасрайн гуайн Засгийн газар байхад би тэндээс гарсан. Засгийн газрын боловсон хүчний хэлтэст ажиллаж байхдаа Төрийн албаны хуулийн анхны эхийг нь Австралийн хуулиас жишээ аваад боловсруулж байсан. Засгийн газарт 5300 төгрөгийн цалинтай байхад “Нефть импорт концерн”-ий Ерөнхий захирал Ж.Оюунгэрэл /Петровисийн Оюунгэрэл/ Ерөнхий хэлтсийн даргаа шалгаруулж авна гэсэн юм. Тэр нь 13 мянган төгрөгний цалинтай байсан учраас би шалгаруулалтад орохоор шийдвэрлэж, шалгаруултанд тэнцээд НИК-ийн Ерөнхий хэлтсийн даргаар ажиллах болсон. Хоёр сарын дараа миний цалин 20 мянган төгрөг болж хуучин авч байсан цалингаасаа дөрөв дахин ихийг авах болсон. Ганц бие ээж хүн чинь хүүхдүүдээ тэжээх цалингаа л бодно ш дээ. 1996 он хүртэл НИК-т ажиллаж байгаад Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн орчуулагчаар ажилласан. Би одоо боддог юм. Хэрвээ би айлын эрх авгай байсан бол өдийд яаж амьдарч байх байсан бол гэж. Миний амьдралд их олон ээдрээ нугачаа байсан тул даван туулахын тулд илүү их аз жаргалын эрэлчин болсон байх. Зовлон гэж нэрлээд байдаг зүйл бол амьдралд тохиолдож байгаа сорилт юм. Тэр сорилтыг даван гарсны дараа таны амьдрал өөдлөж дэвжих шагнал хүртдэг гэж би боддог.

-Маргааш үхэх юм шиг ажилла гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ?

-Маргааш гэж байхгүй гэж бодож ажиллах хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр гэдэг миний амьдралын хамгийн сүүлчийн өнөөдөр юм. Өнөөдөр ганцхан тохиодог, нэг өдрийн дараа өчигдөр болж, хоёр өдрийн дараа уржигдар болдог. Тиймээс өнөөдөр сэтгэлээ амгалан байлгах 3 минутыг ч өөртөө олж сур. Амьдралын үнэ цэнийг мэдэхгүй 300 жил амьдардаг  хэрээ гэж өөрийгөө боддог хүн аливаа асуудлыг маргааш гэж хойш нь тавьдаг гэж байгаа юм.  Бурхан надад хэдэн нас заяасныг хэн ч мэдэхгүй ш дээ.

 -Та гэр бүлээ танилцуулахгүй юу?



- Манай нөхрийг Одонгэрэл гэдэг. Миний хоёр дахь амьдрал. Орифлэймд ажилладаг. Миний төлөө өөрийнхөө амьдралыг зориулдаг их сайн хань юм. Сайхан сэтгэлтэй, намайг хайрладаг тийм л хүн.

 -Найз нөхдийн хувьд?

- Сайн байна уу гээд сайхан инээгээд явдаг хүн зөндөө бий. Хоёр найз маань Америк яваад олон жил болж сураг тасарсан. Би их олон сайхан шавьтай. Би их олон жил завгүй байсан болохоор найз байхгүй. Бас ертөнцийг үзэх үзэл маань ихэнх хүмүүсийнхтэй нийцдэггүй болохоор нэг их хүнтэй дотно нөхөрлөдөггүй.  Сонирхолгүй юм хийснээс номоо уншаад, юмаа судлаад, дүн шинжилгээ хийгээд суух нь миний таашаалтай ажил.  Миний шавь нар бас охин маань намайг “Их хаалттай хүн. Таныг нээхэд их хэцүү” гэдэг. Би уншиж судлах, тунгааж бодоход ихэнх цагаа зарцуулдаг. Харин Аугаа Чингис хаанаас эхлээд архичин ч бай хамаагүй хэнийг ч хүндэлж чадна.

- Мөрөөдлөөсөө хуваалцаач?

- Миний шавь нартаа хэлж байсан бүх мөрөөдөл биелсэн байдаг. Одоо нэг мөрөөдөл биелэхэд дутуу. Монголчууд бид дэлхийн талыг засан тохинуулж явсан. Харин одоо дэлхийг бүхэлд нь тохинуулж, Монголын агуу гүрнийг цогцлоох болно гэж хэлдэг байсан маань арай биелээгүй байна. Удахгүй биелэх байхаа гэж найдаж байна. Монголчууд хүчирхэг болж, Монголчууд мандан бадарч, Монгол хүний оюун ухааны өмнө дэлхий сөгдөн мөргөх тэр цагийг л би хармаар байна. Тэр миний хамгийн ариун нандин, зүрхэндээ хүсэж явдаг мөрөөдөл.

-Амжилт?

-Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулж, Монгол хүн дэлхийн түвшинд оюун ухаанаа үнэлүүлэх хамгийн дээд рекордуудыг тогтоосон. Оюун ухааныхаа үнэлэмжийг мөнгөөр тооцоод үзэх юм бол Монгол улсад надтай адилхан оюун ухаанаа үнэлүүлж байсан эгэл жирийн хүн ховор л байх.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе?

- Хүн байгалийг захирдаггүй. Байгалийн эрхшээлд амьдардаг. Ертөнцийг хүн бий болгоогүй, ертөнцийн аугаа их хүч хүнийг бий болгосон. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлаж, байгалийн хуулинд захирагдаж, амьд байгалийн хуулийг даган мөрдөх цорын ганц зам үлдсэн дээ. Хүн орших, эс оршихоо өөрөө шийдэх тэр том сонголтын өмнө ирсэн байгаа. Хүний эс орших шалтаг шалтгаан бол хүний ихэмсэг бардам зан юм. Хүн хүнээрээ байгаарай гэдэг үгийг би Монголчууддаа хэлмээр байна. 10 дугаар сарын 07-нд  UB паласын концертын их танхимд “Өөрөөр сэтгэж өөдрөг амьдарцгаая” номныхоо тайлал, тайлбар лекцийг ганцхан удаа уншина. Сэтгэлгээний өөрчлөлт, ертөнцийг танин мэдэх талаар миний 9 жил уншсан лекцийн хаалт хамгийн сүүлийн лекц маань юм. Яагаад гэвэл зургаа дахь соёл иргэншил бол зөвт хүмүүсийн соёл иргэншил учраас энэ талаар дахин ярих шаардлагагүй болно. Энэ талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй хүмүүс лекцэнд минь оролцоорой гэж хэлмээр байна. Хамгийн шударга, ардчилсан дэлхийн нэгдсэн улсын засаглалыг бий болгож, төвхнүүлж, тогтоож, хөгжүүлж, цаашид авч явах, хүн төрөлхтнийг оюун санааны цоо шинэ эрин үед удирдан жолоодох тэр их аугаа тавилан хөх толботой Монголчуудад л оногдсон. Чингис хаан “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахаас наран шингэх хүртэл бүх ертөнц эв баяслаар нэгдэхийн цагт миний хүсэл зорилго илт болноо. Миний энэхүү тэмүүллийг биелүүлэх монгол хүн бүр Мөнх тэнгэрийн элч билээ. Миний уг санаа нийгэм түвшин болгохыг эрсэн буй заа. Олон улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу амар болвоос барвай” гэж айлдсан. Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн, 800 жилийн дараа Монголчууд дэлхийн талыг бус бүх л дэлхийг нэгтгэж аугаа гүрнийг байгуулах тэр цаг үе ирж байгаа. Тиймээс Монголчууд маань сэрцгээ, бахархацгаа, Монгол хүн болж төрсөн хувь заяандаа баярлаж сайн цаг ирэхийг баярлан хүлээж цагаан сүүнийхээ цацлыг мөнх тэнгэртээ өргөцгөө” гэж хэлмээр байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Г.Оюун

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MY ANDY COLE(197.211.61.130) 2017 оны 08 сарын 31

Сайн уу Таны санхүүгийн хэрэгцээг хангах яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 2000,000-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгож байна. Бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийг шалгаж, энэ шилжүүлгийн үед 100% баталгаатай гадаадын зээлийг санал болгодог. Бүх зээл дээр 2 хувийн хүүтэй зээлийг бид бүгдэд олгосон .... Хэрэв та сонирхож байвал бидэнд энэ имэйлээр буцаж ирээрэй. Хэрэв та сонирхолтой бол trustfirm2010@gmail.com ашиглан эргэж ирээрэй Хүндэтгэсэн, Ноён Энди Коул Trustfirm2010@gmail.com

0  |  0
MY ANDY COLE(197.211.61.130) 2017 оны 08 сарын 31

Сайн уу Таны санхүүгийн хэрэгцээг хангах яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 2000,000-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгож байна. Бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийг шалгаж, энэ шилжүүлгийн үед 100% баталгаатай гадаадын зээлийг санал болгодог. Бүх зээл дээр 2 хувийн хүүтэй зээлийг бид бүгдэд олгосон .... Хэрэв та сонирхож байвал бидэнд энэ имэйлээр буцаж ирээрэй. Хэрэв та сонирхолтой бол trustfirm2010@gmail.com ашиглан эргэж ирээрэй Хүндэтгэсэн, Ноён Энди Коул Trustfirm2010@gmail.com

0  |  0
MY ANDY COLE(197.211.61.130) 2017 оны 08 сарын 31

Сайн уу Таны санхүүгийн хэрэгцээг хангах яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 2000,000-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгож байна. Бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийг шалгаж, энэ шилжүүлгийн үед 100% баталгаатай гадаадын зээлийг санал болгодог. Бүх зээл дээр 2 хувийн хүүтэй зээлийг бид бүгдэд олгосон .... Хэрэв та сонирхож байвал бидэнд энэ имэйлээр буцаж ирээрэй. Хэрэв та сонирхолтой бол trustfirm2010@gmail.com ашиглан эргэж ирээрэй Хүндэтгэсэн, Ноён Энди Коул Trustfirm2010@gmail.com

0  |  0
MY ANDY COLE(197.211.61.130) 2017 оны 08 сарын 31

Сайн уу Таны санхүүгийн хэрэгцээг хангах яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 2000,000-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгож байна. Бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийг шалгаж, энэ шилжүүлгийн үед 100% баталгаатай гадаадын зээлийг санал болгодог. Бүх зээл дээр 2 хувийн хүүтэй зээлийг бид бүгдэд олгосон .... Хэрэв та сонирхож байвал бидэнд энэ имэйлээр буцаж ирээрэй. Хэрэв та сонирхолтой бол trustfirm2010@gmail.com ашиглан эргэж ирээрэй Хүндэтгэсэн, Ноён Энди Коул Trustfirm2010@gmail.com

0  |  0
MY ANDY COLE(197.211.61.130) 2017 оны 08 сарын 31

Сайн уу Таны санхүүгийн хэрэгцээг хангах яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 2000,000-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгож байна. Бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийг шалгаж, энэ шилжүүлгийн үед 100% баталгаатай гадаадын зээлийг санал болгодог. Бүх зээл дээр 2 хувийн хүүтэй зээлийг бид бүгдэд олгосон .... Хэрэв та сонирхож байвал бидэнд энэ имэйлээр буцаж ирээрэй. Хэрэв та сонирхолтой бол trustfirm2010@gmail.com ашиглан эргэж ирээрэй Хүндэтгэсэн, Ноён Энди Коул Trustfirm2010@gmail.com

0  |  0
Raju Sahom(116.202.36.9) 2016 оны 05 сарын 05

Та яаралтай зээл хэрэгтэй юу ?? Бид Одоогоор Хувийн * Арилжааны болон хувийн Зээлийн * Бизнесийн зээл санал болгож байна * Цалин буусан өдөр цалингаа Зээлийн * Оюутны зээлийн * Ипотекийн зээлийн * Авто Зээл * Муу зээл Зээлийн * Нүүр хуудас өмчийн Зээлийн * 2% -ийн хүүтэй сонирхсон хувь хүн төсөл / Гэрээний Зээлийн * Өр нэгтгэх зээл . И-мэйл-ээр бидэнтэй холбоо барина уу. wecaremoney1986@gmail.com түүнээс дээш

0  |  0
Туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

3-р анги төгссөн хүнээр лекц уншуулаад байхдаа яадгийн.

0  |  0
Туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм.

0  |  0
Туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм.

0  |  0
Туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм.

0  |  0
туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм.

0  |  0
туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм.

0  |  0
туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм.

0  |  0
Туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм.

0  |  0
Туяа(150.129.141.251) 2015 оны 09 сарын 22

Энэ Оюунгэрэл чинь 3-р анги төгссөн. боловсролгүй. Нефт хийн их сургууль төгссөн гэнэ ээ. Тийм сургууль энэ дэлхий дээр байхгүй. Химийн факультет төгссөн гэж хэлвэл зөв болно. хэлж ч чадахгүй боловсролгүй. Мэдрэл муутай боловсролгүй юм. хятад. хувалз шиг тарган.

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
scotialoans(41.206.12.32) 2014 оны 01 сарын 07

Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу

0  |  0
muuhai yum(103.26.194.165) 2013 оны 12 сарын 22

neeh buruu yum yariagvi l yum bn shdee

0  |  0
зочин(202.55.182.82) 2013 оны 10 сарын 14

Дэлхий сөнөнө гэж хэлэээгүй л юм б.а ш дээ

0  |  0
zochin (133.87.224.203) 2013 оны 05 сарын 10

Daichin busgui. Az jargal sain saihniig husie

0  |  0
zochin (133.87.224.203) 2013 оны 05 сарын 10

Daichin busgui. Az jargal sain saihniig husie

0  |  0
gawald(182.160.19.2) 2013 оны 04 сарын 09

Gawal oyun gerel ch geh shig. Oyungerel gej ner n ch goydoj bña.MUNHAG HARANHUI gewel taarna. DELHIIGEES ZAIL

0  |  0
as(202.179.10.94) 2013 оны 03 сарын 26

hun **daj gishgej bolno deerees n bugd devseh hereggui sh dee. ug n ih l ym unshij sud**san hun ym bilee. daanch itgel unemshildee het avtaad buruu duugarchij

0  |  0
Top