Хоригдлын тоог хүүхдүүд 193-аар нэмжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Улсын хэмжээнд өнгөрсөн онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 3867 хүн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас сэжигтнээр 1048 хүн, яллагдагчаар 2849 хүн цагдан хоригдсон байна. Цагдан хоригдсон хүмүүсийг нас, хүйсээр нь авч үзвэл 3685 буюу 95.2 хувь нь эрэгтэй, 157 этгээд буюу 4 хувь нь эмэгтэйчүүд, 193 буюу 3.5 хувь нь насанд хүрээгүй этгээд байжээ. Цагдан хоригдогсдыг хэргийн ангиллаар нь авч үзвэл хөнгөн хэрэгт 10, хүндэвтэр хэрэгт 1806, хүнд хэрэгт 1403, онц хүнд  хэрэгт 648 хүн цагдан хоригдсон байна. хоригдсон хугацаагаар нь авч үзвэл 0-6 сар хүртэл 2555 хүн, 6 сараас нэг жил хүртэл 961 хүн, нэг жилээс нэг жил 6 сар хүртэл 180 хүн, нэг жил 6 сараас хоёр жил хүртэл 35 хүн, хоёр жилээс дээш 12 хүн тус тус хоригджээ.

Р.Зоригт. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top