Боловсролын салбарын 1969 хүн ажилтайгаа үлдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Энэ оны долдугаар сарын 16-нд  Сангийн сайд Д.Хаянхярваа 156 дугаар тушаал гаргаснаар хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны багш, галч, тогооч, манаач зэрэг 1969 хүн ажилгүй болоход хүрээд байсан билээ. БШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролын салбарын мөн чанар онцлог, багш, ажилтан ажиллагсдын  нийгмийн асуудлыг үл харгалзан үзсэн  шийдвэр” гэж үзээд хэрэгжилтийг зогсоох арга хэмжээ авах саналыг 2012 оны 09 дүгээр сарын 27-ны  1а/5897 тоот албан бичгээр Сангийн яаманд  хүргүүлжээ.

 БШУ-ын сайдын саналыг  Сангийн яам судлаж үзээд “Л.Гантөмөрийн зөв” гэж үзсэн байна. Ингэснээр боловсролын салбарын  1969 хүн  цомхотголд өртөлгүй ажилтайгаа үлдлээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top