Өвөрхангай аймгийн Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч охин архинд хордож амиа алджээ. Түүнийг гэрийнхээ ойролцоо жалганд ил харагдах шархгүй нас барсан байхад нь олсон байна. Урьдчилсан байдлаар осгож нас барсан гэх дүгнэлт гараад байгаа гэнэ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.Түүнийг ангийнхаа дөрвөн охинтой хамт архи уусан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )