Өчигдөр 22 цаг 50 минутын орчимд Энхтайваны гүүрэн дээр осол гарч нэг хүн нас барсан байна. Тодруулбал 7070 УБП улсын дугаартай wizard 9000 УБЧ улсын дугаартай Lexus-RX400 маркын машинууд хоорондоо мөргөлдсөн юм. Ослоос хэдхэн минутын дараа Wizard машин шатаж, сууж явсан хоёр зорчигч нь гарсан байна. Харин жолооч нь жолооны хүрд, суудал хоёрынхоо хооронд шахагдан гарч чадахгүй байсаар нас баржээ.
Уг хэрэг урсгал сөрж явсан Lexus-RX400 машины жолоочийн буруугаас болсон нь гэж хэргийн газар ажиллаж байгаа цагдаагийнхан үзэж байгаа аж. Хэргийн талаар Шуурхай бүлэг 105-д 22 цаг 19 минутад эхний дуудлага ирсэн байна. Улмаар шуурхай ажилласан бөгөөд машинд сууж явсан хоёр зорчигчийг эмнэлэгт хүргэжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )
hunii ami gej ochuuhen yumaa