Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

Зургаан буудал, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Бэлх, Сэлбэ, Дамбадаржаагийн гэр хороолол болон Салхит, Зуун мод, Ар Согоот, Яргайт, Яргайтын богино, Шаргаморьт, Майхантолгой, Гүнт,Баянбулаг, Санзай, Хуурай мухар, Ойн булаг, Хандгайт зэрэг зуслангийн нийт хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, өвлийн ачааллыг даван туулах зорилгоор “Хайлааст” дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил өнөөдрөөс эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор дээр дурьдсан газруудад өнөөдрөөс эхлэн цахилгааны хязгаарлалт хийх гэнэ. Энэ сарын 24-нийг хүртэл өдөр бүр нэг цагийн хугацаатайгаар дөрвөн удаа цахилгааны хязгаарлалт хийгдэх юм байна. Ингээд цахилгааны хязгаарлалтын хуваарийг хүргэе.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top