”Орчлон” сургуулийн сурагчдаас цусан суулга өвчний нян илэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

“Орчлон” дунд сургуулийн сурагчдаас энэ сарын 10-нд бөөлжих, толгой эргэх, халуурах, гэдэс базлах, гүйлгэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч, үдийн хоолноос хордсон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан билээ. Энэ асуудлаас үүдэн тус сургуулийн сурагчдын ирц хангалтгүй байгаа тул үйл ажиллагаагаа тав хоногийн хугацаатай түр зогсоогоод байгаа юм. Энэ талаар тус сургуулийн гүйцэтгэх захирал Л.Жаргалмаа “Манай сургуулийн 16 сурагчаас гэдэсний халдварт нян илэрсэн. Үдийн хоолноос хордсон байж магадгүй тул хоолны дээжийг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар шинжилж байгаа” гэх мэдээлэл өгч байсан юм.

Гэтэл тус сургуулийн сурагчид гэдэсний гоц халдварт цусан суулга өвчнөөр өвчилсөн болохыг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр тогтоожээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top