“Миний дуунууд” 14 дэх жилдээ...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын  “Миний  дуунууд” уран бүтээлийн тоглолт энэ сарын 25-аас эхлэн гурван өдөр “UB Palace”-ийн концертийн их танхимд болох гэж байна. 14 дэх жилдээ болох гэж буй тус тоглолтод Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Sweetymotion, “Мотив”, “Гурван охин” хамтлагаас гадна хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин  Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү нар оролцоно.

Түүнчлэн ҮДБЭЧ-ын найрал хөгжим, Улсын Филармонийн “Морин хуур” чуулга, Хөгжим Бүжгийн Коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, жинхэнэ хөгжимлөг үдшийг сонсогчдод бэлэглэх гэнэ.

 “Миний дуунууд” тоглолтод рок попын орчин үеийн төлөөлөл болсон “Universe Best Songs” наадмын шилдгүүдээс Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал,  А.Жагар, Э.Төгсбаяр, Э.Соёмбо, Э.Мишээл, Б.Мөнх-Эрдэнэ нар оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Тоглолтод дуулагдах дуу бүр үзэгч, сонсогчдын хувьд сэтгэлийн их таашаал, баяр цэнгэл болдог нь хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн чанар чансааг тодорхойлдог. Энэ жилийн тоглолтын онцлог нь өмнөх жилүүдийнхээс хөгжмийн дуугаралт илүү өндөр түвшинд байна гэдгийг тоглолтын зохион байгуулагчид хэлсэн.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.112) 2014 оны 11 сарын 01

za minii duunuud 2014 uzej chadaagui 2015 zaaval uznee

0  |  0
(103.229.121.112) 2014 оны 11 сарын 01

za manaihaan er ni joohon soeltoi bna shuu

0  |  0
Top