• Онцгой байдлын ерөнхий газрын 420 гаруй албан хаагч шагнууллаа
  • Монголын залуучуудын холбооны салбар Швед улсад байгуулагдлаа
  • Зам, тээврийн байршил тогтоох төв ашиглалтад орлоо
  • Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсны есөн жилийн ой тохиож байна
  • 213 ширхэг баавгайн савар хил дээр хураагджээ
  • Нүүрс түлээгүй айлуудад цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ
  • Гал унтраах 22 машин гардуулах ёслолын ажиллагаа боллоо
  • Баавар өнөөдөр суллагдана
  • Хятад иргэд хууль бусаар хил давж, хулан агнажээ
  • Зуны туйл өдөр – бөмбөрцөгийн умард талд одон орны зун, бөмбөрцөгийн өмнөд талд одон орны өвөл эхэлж байна.
  • Өнөөдөр зуны туйл өдөр
  • Наадмын хөтөлбөр ирэх долоо хоногт гарна
  • Саатуулагдсан иргэдийн саналыг зөөврийн саналын хайрцгаар авна
  • Хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх боломжийг бүрдүүлжээ
  • Хотын захиргааны шинэ цогцолборыг “Ханын материал”-д барина
  • Хилийн чанадад буй монголчууд наадамлана
  • Хүүхэд, гэр бүлийг дэмжих төв нээгдлээ
  • Саппорогийн тойрог дөрвөн замын уулзвар болон нээгдлээ
  • Улаанхуаран, Офицерийн чиглэлийн зам нээлээ
  • Хүний хөгжил сангийн санхүүжилт орлоо

О.Балжинням: Б.Бат-Эрдэнэд найман жил дараалан унасандаа ичдэггүй

2012 оны 10 сарын 26

“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...

Энэ удаагийн “Best of Best буландаа Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол Улсын улсын аварга, гавьяат тамирчин, Ардын багш, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, ахмадын дэлхийн аварга, сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямыг урилаа.

-Та яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?

-Багын мөрөөдөл л дөө. Хөдөөний хүүхэд байсан болоод ч тэр үү ямарваа юманд хурдан шаламгай хандана. Тэгээд ч спортын хүн болно гэсэн бодолтой байсан болохоор аймгийнхаа Наранбулаг суманд тавдугаар ангиасаа хөнгөн атлетикийн дугуйланд явж эхэлсэн. Тэр үед өөртөө бөхийн спорт зохино гэдгийг ойлгоод энэ спорт руу урвасан юм.

-Үндэсний бөхийн «А» үсгийг заасан багш тань хэн байв? 

-МУИС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангийг дөнгөж төгсч ирсэн нэг залуу байсан. Нэр нь Коминзан бил үү дээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн удаа тусгай байр эзэлж байсан, бие томтой багш байлаа. Тэр багшийнхаа удирдлага дор цөөхөн хэдэн жил хичээллэж байгаад 16 настайгаасаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Түүнээсээ урамшаад жил алгасахгүй оролцож, олон ч медальт байранд шалгарсан даа.

-Та 1992 он хүртэл тамирчны амьдралаар амьдарсан. Тэр үед баярлах, шантрах олон зүйл тохиолдож байсан нь мэдээж? 

-Тэгэлгүй яах вэ. Ямарваа амжилтад хүрэхийн тулд асар их хүч, хөдөлмөр хэрэгтэй. Тэр хүч хөдөлмөрийг сэтгэлийн хатаар л туулдаг байлаа. Тамирчин хүн амжилт үзүүлье гэж бодож байгаа бол тэр амжилтын оргилоо ойрхон байна л гэж бодох ёстой. Мөн өөрийгөө урамшуулах нь чухал. Унхиагүй хүн урдаа хүн оруулна уу гэхээс урдахаа гүйцнэ гэж байхгүй шүү дээ. Би ийм л зарчмаар өөрийгөө хурцалж байсан.

-Самбо, жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ? 

-Наймдугаар ангиасаа аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин орсноор өөр багштай ч болсон. Мөн сонгомол бөхийн спортоор амжилтад хүрэхэд ойрхон байдгийг ойлгоод самбо, жүдо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн.

-Аравдугаар ангиа төгссөн жилдээ аймгийнхаа наадамд барилдаж, заан цол хүртэж байсан гэсэн байх аа? 

-Аравдугаар ангиа төгсөх жилдээ хотод ирж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт орсон. Манай аймагт жил бүр 30 гаруй бөхийн тойргийн барилдаан болдог. Тиймээс хотод яаж зүгээр сууж байх вэ гээд аймагтаа очиж барилдсан юм. Гэтэл үзүүрлэж аймгийн заан цол хүртэж билээ. Түүний өмнөх жил буюу есдүгээр ангидаа мөн аймгийнхаа наадамд барилдаж аймгийн начин цол хүртсэн.


-Таныг хот руу явсан гэж бодож байсан бөхчүүд дараа жил нь дахин барилдахаар ирэхэд бэргэсэн байх даа?

-Мэдэхгүй ээ. Надаас насаар ах хүмүүс байсан болохоор үгүй биз. Би сайхан барилдъя л гэж бодсон.

АРСЛАН ЦОЛНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХОЁР УДАА ГАРДСАН

-Төрийнхөө наадамд анх хэдэн онд зодоглосон юм бэ. Залуу насныхаа ид гарч ирж байсан үеэ эргэн дурсаач? 

-Би 1980 оноос барилдсан. Тэр наадамд хоёр давсан юм. Гурвын даваанд гарах гээд нэрээ чагнаж байтал дууддаггүй. Очоод асуусан чинь миний нэрийг хасчихсан байсан. Учрыг нь тодруултал миний давсан бөхийг шүүгчид андуураад давснаар биччихсэн юм билээ. Тэр үед бөх сондгойруулж болохгүй гэсэн хатуу дүрэмтэй байсан болохоор надад гурвын давааны бай өгөөд хасах тогтоол бичсэн. Тэгээд л анх удаа улсын наадамд барилдаж байгаа хүн юугаа ч мэдэхгүй, байгаа өвөртлөөд харьсан сонин тохиолдол бий.

-Та 1984 онд улсын начин цол хүртэж байсан гэдэг. Тэр үед өөрийгөө энэ цолонд хүрнэ гэж бодож байв уу? 

-Өмнө нь заалны болон улсын наадамд гайгүй барилддаг байсан болохоор зааны тааварт хүртэл орж явсан. Тэр жил улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давсан.

-Таныг 1989 онд улсын арслан цол хүртчихээд цолоо хураалгачихсан гэдэг. Ямар учиртай юм бэ? 

-Улсын аварга шалгаруулах тэмцээн тухайн оны нэгдүгээр сард болсон юм. Тэр тэмцээнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж алтан медаль хүртэж, би мөнгө, улсын заан Ц.Баярсайхан хүрэл медалийн эзэд болсон. Тиймээс надад заан, Ц.Баярсайханд начин цол өгсөн. Ингээд улсын баяр наадмаар шинэ заан хүч үзэж бас л Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байрны төлөө барилдаж билээ. Тэгээд Баагийд /Б.Бат-Эрдэнэ/ аварга цол өгөөд надад арслан цол олгосон. Би ч нэг жилд хоёр цол хүртчихлээ гээд баярласан амьтан асар дотроо хувцсаа өмсөөд сууж байтал бөхийн барилдааны комиссоос нэг хүн орж ирээд «Маргааш хурал хийж байгаад үнэмлэхийг чинь өгнө гэж байна» гээд аваад явчихсан. Маргааш нь хурал болсон чинь арслан цол олгохгүй гэсэн хариу гарсан. Ингээд арслан цолны үнэмлэхийг хөлстэй гартаа түр атгасан. Гэхдээ 1991 онд түрүүлж тэр цолоо дахин авч чадсан (инээв. сурв).

-Арслан цолоо хураалгадаг жилээ жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан шүү дээ. Тэр амжилтыг 20 жилийн хугацаанд хэн ч эвдэж чадаагүй?

-1979 оноос эхэлж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт хичээллэсний минь гавъяа гарсан байх гэж боддог юм. Энэ арван жилийн хугацаанд дэлхийн цом болон улсын гурван удаагийн аварга болж байсан удаатай. Европын олон улсын цуврал тэмцээн болох Унгар, Югослав, Чех, Болгар зэрэг улсад болсон тэмцээнд түрүүлж байлаа. 95 кг-д барилддаг байсан хэрнээ 1988 оны Олимпод 86 кг хүртэл жингээ буулгаж оролцсон. Сугалаа ч сайхан таарсан юм. Даанч хоёрдугаар тойрогтоо Голландын бөхийг хожиж байгаад цаг дуусахын өмнө шүүгчийн оролцоо орсноор надад ялагдал хүлээлгэсэн. Мөн Югославт болсон ДАШТ-ээс ОХУ-ын бөхөд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү 20-иод жилийн дараа «Бээжин-2008» Олимпоос Н.Түвшинбаяр миний жинд алтан медаль, мөн Х.Цагаанбаатар 2009 онд Дэлхийн аварга болж миний амжилтыг эвдсэн. 

СОНИРХОГЧДЫН СУМОД 115 КГ-Д БАРИЛДАЖ БАЙЛАА 

-Таныг анхны Монгол сумочдын нэг гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй байх. Тантай хамт Б.Бат-Эрдэнэ аварга, улсын заан Ц.Баярсайхан нар явж байсан байх аа? 

-Тийм ээ. 1990 оноос хойш манай улсын спортын бодлого өөрчлөгдөж гадаадын тэмцээнд тамирчдаа чөлөөтэй явуулж эхэлсэн. Бид 1991 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож бэлтгэл хийсэн юм. Хэдэн сар хичээллэж байж сонирхогчдын сумогийн тэмцээнд анх оролцсон. Бид дөрвөн жил дараалан оролцсон шүү дээ. Эхний тэмцээнд би анхны мөнгөн медалийг нь авсан. Дараа жил нь Баагий нэг түрүүлж, Ц.Баярсайхан мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

-Сонирхогчдын сумод хэдэн кг-д барилддаг байв аа? 

-Ц.Баярсайхан бид хоёр 115 кг-д, Б.Бат-Эрдэнэ үнэмлэхүй жинд барилддаг байсан. Бид энэ тэмцээнд дөрвөн жил оролцсоны дараа 85 кг-д жин нэмэгдэж улсын гарьд Б.Гантогтох нэг, даян аварга А.Сүхбат хоёр түрүүлсэн.

-Тэр үед та бүхэнд сумогоор барилдах санал их ирж байсан уу?

-Япон бөхчүүдтэй нь хамтарсан бэлтгэл хийж байхад манай Б.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулж, мэргэжлийн сумодоо барилдуулъя гэсэн санал холбооноос нь ирж байсан юм. Гэрээ ч хийх болсон байх. Гэвч Баагий 1991 оны улсын их баяр наадмаар Ардын хувьсгалын 70 жилийн ойдоо барилдана гээд «Он гаргаад ирье» гэсэн хариу өгчихөөд нутаг буцчихсан. Аваргад сумогоор барилдах санаа байсан биз. Гэтэл дараа жилээс гэрээ нь өөрчлөгдөж түүнийг авахгүй гэснээр Баагий сүмо бөхөөр барилдах боломжоо алдсан.

 

Барьц сонгуулах хэрэггүй л санагддаг юм

-Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Б.Бат-Эрдэнэ аварга байсан шүү дээ. Та түүнтэй төрийн наадамд найман удаа барилдахад ганц ч давж чадаагүй нь сонин санагддаг юм?

-Б.Бат-Эрдэнэ бол үнэндээ цагийг эзэлсэн их аварга хүн. Би түүнд найман жил дараалан өвдөг шороодсондоо ичдэггүй. Харин Эрдэнэтэд болсон болон заалны барилдаанд тус бүр нэг давсан. Гэхдээ тэр барилдааныг давсан гэж боддоггүй. Ясны бөх шийдвэрлэх барилдаанд ямар ч цочоогүй, шийдэмгий, уран барилддаг. Тэр тэгж л барилддаг. Баагийгийн давуу тал нь чацтайгаас гадна цуцаа багатай. Түүнийгээ ч сайн ашигладаг.

-Аварга хүний хувьд залуу бөхчүүдийн барилдааныг харж байгаа байх. Өмнөх жил нь цол авсан залуухан бөхийг одоо л үзүүлээд өгөх нь дээ гэтэл дараа жил нь сураггүй болчих юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Үндэснийхээ гол спортыг хөгжүүлэхийн төлөө олон залуу энэ спортыг сонгож байна. Мөн нутгийн зөвлөл болон олон дэвжээ байгуулагдсан нь сайшаалтай. Цолтой бөх ч гэлтгүй сайхан барилдаантай залуус доогуур даваанд унаж байгаа нь үндэсний бөхийн холбооны дүрмээс шалтгаалж байна.

-Дүрэм үүнд хамааралтай гэж үү?

-Тухайлбал барьц сонгуулах хэрэггүй санагддаг. Миний бодлоор хоёр бөхийн аль нэг нь хугацаандаа идэвхгүй барилдвал хасах хэрэгтэй. Ингэвэл бөхчүүд хасагдахгүйн тулд сонирхолтой барилдаан гаргана. Үзэгчид ч сайхан дэмжинэ шүү дээ. Чөлөөт бөхийн дүрмийг Олон улсын чөлөөт бөхийн холбооноос жил бүр шинэчилдэг. Манайх шиг нэг дүрмээр удаан явбал үндэсний бөхийн спорт хөгжих биш тарган, тарган залуус л олшрох байх. Залгамж халаа ч алга болно. Эхнээсээ мэх цөөрч байгааг захын нэг хөгшин ч мэдэж байгаа байх.

 

МАНАЙ ХҮҮГ ЯПОНД БАЙХАД МЭЭДЭЭ ЭХНЭРИЙГ НЬ АВААД СУУЧИХСАН

-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Таны томхүү Японд жүдо бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байгаад ирсэн. Одоо юу хийж байна вэ

-Тийм. Одоогоор гэр зуур л байгаа. Би бөхийн сургууль нээх бодолтой явдаг. Түүнд л ажиллах байх. Гэхдээ өөрийнх нь бодол ямархуу байгаа юм бол, мэдэхгүй байна.

-Та бага хүүгээ бөх болох болов уу гэж ярьдаг. Ард түмэн ч аваргын хүү аавынхаа шийрийг хатаах болов уу гээд л харж байгаа байх?

-Хүүгийн маань нас арай бага байна л даа. Дөнгөж 15 настай хүүхдийг бөх болно гэж таахад хэцүү. Гэхдээ ард түмэнтэйгээ адилхан хувьдаа горьдож л сууна. Одоогоор жүдогийн академийн дугуйланд явж байгаа. Бор бүстэй.

-Тэгвэл сайн барилдаанч хүү байна даа. Гэхдээ та хүүгээ жүдогоор л барилдуулах гээд байна аа даа?

-Би өөрөө энэ спортоор хичээллэдэг байсан. Жүдо бөх үндэсний спортод асар их нөлөөтэй.

-Том хүүгийн тань эхнэрийг «Камертон» хамтлагийн дуучин Мээдээ салгаад суусныг одоо мэдэхгүй хүн цөөхөн байх аа?

-Тийм л дээ. Манай хүүг Японд сурч байхад тэр залуу аваад суучихсан. Яах вэ, залуу хүмүүсийн амьдрал хоёр тийш болоо л биз. Хүү нь аав ээж хоёрынхоо дунд л гүйх юм.

-Таныг төрөхөд анх Өлзий-Орших гэдэг нэр өгсөн гэсэн. Яагаад сольсон юм бэ?

-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоно шүү дээ. Миний хоёр ах эх дэлхийд мэндэлсэн хэрнээ дэлхийг тэд голсон уу, ах нарыг минь дэлхий голсон уу, хүн болж чадаагүй юм. Тэгээд аав, ээж маань намайг бас эндчих вий гэсэндээ лам багшаар мэргэлүүлж энэ нэрийг хайрласан.

-Та нэрний талаар нууц биш бол дэлгэрэнгүй яриач?

-Манай нутагт Эгэл баян гэдэг нэртэй лам хүн байсан юм. Тэднийх манайхаас арав орчим километрийн зайтай. Нэг орой мал хотлох үеэр миний бие муудаж, аав тэмээгээр тэр айлд очсон гэнэ. Тэмээгээр төдий хэрийн зайнд явсаар болохоор бараг шөнө очиж л дээ. Тэгтэл аавыг очиж явахыг тэр лам мэдээд эхнэртээ «Манайд шөнө нэг хүн ирэх юм байна. Чи цай чана» гэж. Ингээд яах аргагүй аав тэднийд бууж учир байдлаа хэлэхэд хариуд нь «Санаа зоволтгүй ээ. Чи харин харих замаасаа гурван ширхэг чулуу аваад яваарай. Гэртээ ороход чинь нэг танихгүй лам ном уншиж байна. Тэр хүнээс нэр гуйгаарай» гэсэн аж. Тэгээд гэртээ иртэл яах аргагүй нэг лам ном уншиж байна гэнэ. Тэр лам Балжинням гэдэг нэр хайрласан гэдэг. Намайг ухаан ороход аав ээж хоёр «Ламын буянаар хүн боллоо» гэж надад хэлдэг байсан.

-Ингэхэд та усны аж ахуйч мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

-Тэр үед мэргэжилтэй л байвал хамаагүй байлаа шүү дээ. Гэхдээ шигшээ багт байсан болохоор хичээлээ дундаас нь орхисон.

-Та шигшээ багт байхдаа цалингаа авч аавдаа мотоцикль авч өгч байсан гэдэг?

-Тийм. Тэр бол миний аавдаа өгсөн хамгийн анхны том бэлэг юм. Түүнээс хойш спортын амжилтаараа баярлуулсан даа.

-Таны анхны шагнал юу байв. Шагналынхаа мөнгийг юунд зарцуулж байв?

-Баагий бид хоёрыг наадамд үзүүр түрүү булаалдаж байх үед монгол гутал, одъял зэргийг өгдөг байсан. Хэдэн жилийн дараагаас зурагт, приставка өгдөг болсон. Зурагтыг нь Баагий, приставкийг нь би авдаг байсан. Сүүлд гэрээр дүүрэн приставка болсон. Мөнгөн шагнал байвал нутаг явах зардал, гэртээ хотын чихэр жимс авахад л зориулдаг байсан.

У.Баярсайхан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.233.59 meedee ch hol yavahgui l b.h
202.179.10.94 БАЛЖАА АВАРГА ТА МӨНХЭРДЭНЭТЭЙ АЛЬ ХЭР БАРИЛДАЖ БАЙСНАА ЯРИАЧ. П.СҮХБАТАД БОЛ ОЛОН УНАСАН ДАА ЭНЭ ТУХАЙГАА БАС ЯРИАЧ
202.179.10.94 БАЛЖАА АВАРГА ТА МӨНХЭРДЭНЭТЭЙ АЛЬ ХЭР БАРИЛДАЖ БАЙСНАА ЯРИАЧ. П.СҮХБАТАД БОЛ ОЛОН УНАСАН ДАА ЭНЭ ТУХАЙГАА БАС ЯРИАЧ
202.179.10.94 БАЛЖАА АВАРГА ТА МӨНХЭРДЭНЭТЭЙ АЛЬ ХЭР БАРИЛДАЖ БАЙСНАА ЯРИАЧ. П.СҮХБАТАД БОЛ ОЛОН УНАСАН ДАА ЭНЭ ТУХАЙГАА БАС ЯРИАЧ
202.179.10.94 БАЛЖАА АВАРГА ТА МӨНХЭРДЭНЭТЭЙ АЛЬ ХЭР БАРИЛДАЖ БАЙСНАА ЯРИАЧ. П.СҮХБАТАД БОЛ ОЛОН УНАСАН ДАА ЭНЭ ТУХАЙГАА БАС ЯРИАЧ
202.179.10.94 БАЛЖИННЯМ ХИЙГҮЙ БАРИЛДДАГ САЙН БӨХ БАЙСАН, МЭХ ЖААХАН МУУТАЙ, БЯРТАЙ. БАЯНАА АВАРГА ИХ ДЭМЖСЭН
124.158.67.83 Saihan heneggui hun shuu...Zuragtiig ni Baagii pristavkiig ni bi avdag bailaaa gej...
202.72.243.229 saihan avraga mongolchuud hundelj yvah hunii neg
88.117.83.172 Unheer zaluugiih n biye haag harhaar bukh hun neg iimerhuu l bh yostoi bh gej boddog shuu. Avargadaa sn saihniig husye..
112.72.12.14 8 уначихаад ичддэггүй ямар сонин юм бэ. Аав ээж чинь эрхтэн бүрэн төрүүлсэн биздээ. Хувь заяатайгаа бүр эвлэрчихэж.
202.131.233.50 Yasan gej ichih be? Bat-Erdene avargatai harin ch 8 jil daraalan uzuur turuu bulaaldsan bn dag... Heegui saihan jinhene mongol er hun shuu!
  • 2013 оны 01 сарын 10

103.9.88.53 үнэхээр сайхан бөх шүү.Дэлхий дүүрэн дэвжДэнж хотойтол барилдаж явсан хүншүү
180.149.95.26 үнэхээр сайхан бөх шүү.Дэлхий дүүрэн дэвжДэнж хотойтол барилдаж явсан хүншүү.
202.55.191.35 saihan hun bna da avarga maani mongoliinhoo neriig olon jil gargasan daa muu har avarga mini
202.126.89.211 сайхан л хүн байна ярианаасаа л
180.18.52.85 Estoi saihan gunduugui tolow daruu Mongol er hundee. Sain boh
202.126.91.152 hundelj yavdag avargadaa, eruul enh sain saihan buhniig husie
110.132.103.78 Dorvod bayad baina uu hamaa alga. Ehees torson bie ursaj baiga tsusaaraa ulam bur baharhah heregtei. Oird gedeg ner saihan l daa... Tsaanaa neg baatarlag gesen utgatai ........
122.201.18.156 Sain kun saikan bokh kuu ni sain zaluu meedee mulkuu lalar komo ukeesei
221.123.138.58 Meedee gej ergui novsh ger bul uimuulcheed avaad suusan yum bol saihan amidruulaach bas neg huuhedtei bolgochood haychihdag huurhii 2 erin 2 huuhedtei odoo bol bur ene huuhentei suuh hun bhgui sh dee
202.179.13.227 Одооний бөхчүүд шиг дийлэхгүй бол өшиглөж энтр тэнэгтэхгүй гү мөн уужим сэтгэл шүү. 8-н удаа уначаад ингээд яриад сууж байдаг тээ. Дийлэхгүй л байгаа бол унах л хэрэгтэй ш дээ. худлаа муйхар аргаар давах гээд хэрэггүй бөхчүүд минь
202.179.13.227 Мээдээд өөр юм олдоогүй л юм байхдаа.хүний авааль эхнэрийг салгаад сууж байдаг. Хүүхэд аав ээж 2-ынхоо хооронд гүйж л явдаг гэнэ шүү. одооний залуучууд ч ”бие холдвол сэтгэл холдоно” гэдэг шинхэнэ утгаар нь харуулж байна дөө. тэр залуугийнх нь эхнэр мээдээ 2 юу бодож явдаг болоо..
115.187.90.3 Bitgii hutsatsgaa, MAN bol jinhen luivarchid, ta nar yasan hoolnooosoo salaad uheh gej bna uu, shine zasgiin gazar ene ulsiig chin hugjuulne za zugeer haraad suuj bai, 2016 onii songuulid ta nar usreed l 10 suudal avna hahahahah sdf sdfg
115.187.90.3 asdf asd fasdf asdf asdf
115.187.90.3 asdfasdf asdf asdf asdf
115.187.90.3 sdf asdf asdf asf asdf
202.21.111.180 8 UDAA DARAALJ UNAH CHIN NOOOTOI BNA
202.70.40.138 saihan hvn shvv ter barits songuulahiig hasah ni zov gedgetei ni sanal neg bna
180.149.95.54 Оо сайхан ярилцлага өгсөн байна болоо
202.179.2.106 Дээжин Корэа “ХХК” мягмар, пурэв гаригт Улаанбаатараас – СөүЛ Сөүлээс – Улаанбаатар руу агаарын илгээмжийг явуулж байна. Утас : 324174 ; 55253465 91913988 305568 ; 99185240 ; 50157968
118.32.201.246 barits songulah argig halsan n dr sanal neg bn
203.191.56.20 Балжаа аваргаа танаас ганц л зүйл гуйя тэгэх үү. Та монголы улсын эрх ашгийн төлөө улсын шигшээгийн дасгалжуулагчаа өөр чаддаг хүнд нь өгчих тэгэх үү. Тэгвэл маш олон залуу тамирчид болон монголын ард түмэн баярлах гээд байна.
77.186.65.244 teg teg av av.daanj avah hun algaa.ah n avna gevel uguug tom huugiihee huug haraad suuhad saihan l bn.
  • 2012 оны 10 сарын 26
202.70.40.138 haha ta ih hurliin gishvvn battulga bizdee ali 2jiliin omnoos l iim zvil hootsoldood bsan
  • 2012 оны 10 сарын 26

122.254.127.66 -Том хүүгийн тань эхнэрийг «Камертон» хамтлагийн дуучин Мээдээ салгаад суусныг одоо мэдэхгүй хүн цөөхөн байх аа?Мулгуу сэтгүүлч
202.179.10.94 МЭЭДЭЭ ГЭДЭГ ЧИНЬ МЭДРЭЛ МУУТ ГЭСЭН ҮГ БНА.
  • 2012 оны 11 сарын 20
158.208.192.248 Unen
  • 2012 оны 10 сарын 27

202.21.106.86 BI TANITAI YAG SANAL NEG SHUU !! BARTS SONGUULAX YMAR CH HEREGGUI HAMGIIN BUDUULEG ARGA BHGUI BAS MONGOL BUHIIN HOLBOONII UDIRDAH ZUWLUL BGAALAH HEREGETI TEGEED HOLBOONII YERONHIILOGCHOO 4 JIL TUTAMD CH YM U SOLIX HEREGTEI SH DEE !!! UNEHEER BARTS SONGOJ BGA NI MONGOL BUHIIN HUGJIL MEH-IIG UGUI HIIJ BGA HAMGIIN BURUU SHIIDVER BOLSON SHUU !!! BAS MONGOL BUHIIN YOS ZUIN HOROOG BGAALAH HEREGTEI !!!
203.194.115.228 tiim ee barits songuulna gedeg chin mongol buhiin gol utga sanaag alj bna
  • 2012 оны 10 сарын 28
158.208.192.248 Barits songuulah hereggui eee chadaltai aawiin huu n l hayna shuu d
  • 2012 оны 10 сарын 27

202.179.31.242 ёстой гүндүүгүй монгол эр хүн миний бахархалын эрхэм нэгэн урт насалж удаан жаргаарай та
203.194.115.228 Gunduugui gedeg zugeer l ugshdee manaihan l mushigaad bgtaa bolohoos
  • 2012 оны 10 сарын 28
202.21.106.87 uuchlaarai gunduugui bish eee umnuu zorilgotoi, chadwartai, busdiig hundeldeg jinhene mongol hun bh aaa. Ahij heze ch bitgii gunduugui gej heleeerei ene ugend chin durguie za
  • 2012 оны 10 сарын 26

180.160.4.15 Argagui l hiimoritoi mongol hun dee. Zaya ni oodoo baig.
202.126.89.171 самбо бөхийн дэлхийн 3 удаагийн, дэлхийн цомын 3 удаагийн аварга, жүдогийн дэлхийн аваргын анхны мөнгөн медальтай бөх дөө. мөнгө авахдаа хожигддогүй юм. хамаагүй илүү байсан чшүүгчийн саналаар луйвардуулж авргаа алдсан юм.
202.179.10.94 ДЭЛХИЙН ЦОМ ГЭЭД БАЙГАА ЧИНЬ 3-4 ОРОН ОРОЛЦСОН МУУХАН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ШҮҮ ДЭЭ
  • 2012 оны 11 сарын 20

202.179.28.35 үмкээ дөрвөд
183.81.169.20 shaagaad baigaarai bugsgui halh pizdaanuudaa
  • 2012 оны 10 сарын 27
202.131.233.59 Temeetei gazriin huuhed bn. Uragshaa gobi gobi
  • 2012 оны 10 сарын 27
77.186.65.244 mongol hun.
  • 2012 оны 10 сарын 26
202.179.13.227 Баяд ч байж магадгүй
  • 2012 оны 10 сарын 26
202.179.20.215 Дүрвэд биш ээ Хотон гаралтай хүн
  • 2012 оны 10 сарын 26

203.194.115.39 Алтанхуяг бол нүүрсний үнэ буулгана гэж шоудаж байгаад Оюу Толгойн гэрээний луйвар хийсэн Луйварчин хочит өөрийн ахлах зөвлөх Гансүхийн компанаар бүх хотын иргэдийн нүүрсний хангамжыг атгаж сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг шиг луйвраа хийж эхэллээ энэ асуудлыг сэтгүүлчид анхааралдаа авч ард иргэддэд үнэнийг мэдээллэх хэрэгтэй ийм луйварчин Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй
203.194.115.39 Алтанхуяг бол нүүрсний үнэ буулгана гэж шоудаж байгаад Оюу Толгойн гэрээний луйвар хийсэн Луйварчин хочит өөрийн ахлах зөвлөх Гансүхийн компанаар бүх хотын иргэдийн нүүрсний хангамжыг атгаж сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг шиг луйвраа хийж эхэллээ энэ асуудлыг сэтгүүлчид анхааралдаа авч ард иргэддэд үнэнийг мэдээллэх хэрэгтэй ийм луйварчин Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй
124.158.78.103 Малчин биш Наранбулгийн аварга шүү дээ.Сэтгүүлч та арай дэндэнээ.Мэдэхг
202.131.234.2 saihan egel mongol hun muuldaggui abarga bna daa
202.131.233.187 МУИС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагчий н ангийг дөнгөж төгсч ирсэн нэг залуу байсан. Нэр нь Коминзан бил үү дээ. Bagshiinhaa neriig sanadaggui ee
112.72.12.14 8 унасандаа ичддэггүй гэдэг чинь тэнэг үг байна даа. Тэнэг хүн ичддэггүй юм гэнэ лээ.
  • 2012 оны 10 сарын 28
202.179.20.208 Áàò-Ýðäýíýýñ ÷ ìóíäàã óõààíòàé õ¿í øèã ñàíàãääàã þì òàíä ñàéí ñàéõíûã õ¿ñüå.
  • 2012 оны 10 сарын 26
223.134.48.115 bi bas tegj bodoj bailaa kk heden jil amidrsan bolood bagshiinhaa neriig martaj bnaa ene hyn
  • 2012 оны 10 сарын 26

27.123.213.141 ERGEL BAYAN GEJ IX BAYAN IX MUNDAG XUN BSAN
27.123.213.141 NARANBULAG SHD EE KKK XEXE HAHA
71.217.18.17 Delkhiid neree gargasan saikhan avarga, Bat-Erdenees khamaaui deer!!!!!!!!!
92.40.254.61 Yneheeriin saihanch byh sainch hyn shyy. Odoo ene hyn shig hyn chanartai hyn tun hovor bolsondoo. Avargadaa eryyl enh az jargal hysii. Bulgan nutgiin heseg zaluusaas.
  • 2012 оны 10 сарын 28
202.179.20.176 awraga shig mundag gunduugui buh uduugiin buhchuud dund alga bna awragdaa ajiliin amjilt amidraldni az 60gal husie
  • 2012 оны 10 сарын 28

Танхим

01

ШИНЭ БАЙРБүртгэл явагдаж байна

Танхим

02

ЗУУЧБүртгэл явагдаж байна

Танхим

03

ЗУРАГ ТӨСӨЛ СУРГАЛТ СУДАЛГААБүртгэл явагдаж байна

Танхим

04

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛБүртгэл явагдаж байна

Танхим

05

ХУВИЙН БАЙШИНБүртгэл явагдаж байна

Танхим

06

ШИНЭ ТАВИЛГАБүртгэл явагдаж байна

Танхим

07

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛБүртгэл явагдаж байна

Танхим

08

Танхим

09

ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛ, САНТЕХНИК УГСРАЛТБүртгэл явагдаж байна

Танхим

10

INTERIOR, EXTERIOR ЛАНДШАФТБүртгэл явагдаж байна

Танхим

12

БАРИЛГЫН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖБүртгэл явагдаж байна

Танхим

01

Их дээд сургуулиудНийт 17 байгууллага байна.

Танхим

02

Ерөнхий боловсролын сургуулиудНийт 21 байгууллага байна.

Танхим

03

ЦэцэрлэгүүдБүртгэл явагдаж байна

Танхим

04

Сургалтын төвүүдБүртгэл явагдаж байна

Танхим

05

Гадаадад суралцацгааяБүртгэл явагдаж байна