Л.Балхжавын тоглолт уу “Universe Best Songs”-ынхны цугларалт уу

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2012” тоглолтын эхний өдөр өчигдөр боллоо. “UB Palace”-т болсон тус тоглолт 19:00 цагт эхлэх ёстой байсан ч 20:00 цагт 20 минут дутуу байхад эхэлсэн юм. “UB Palace”-ийн өмнө шагчид “Билет авна” хэмээн ам уралдан хашгирч зогсох нь үзэгчид хэр олон цугласныг нотолно. Тасалбараа шалгуулж заал руу ороход үүдэнд нь тоглолтын эзний “UBS” телевизээс эрхлэн гаргадаг “TV Zone” сэтгүүлийн өнгөрсөн хэд хэдэн дугаарыг үзэгчдэд үнэгүй тарааж байв. Хүмүүс ч бараг даахынхаа хэрээр авч байгаа харагдсан. Тайзны араар орвол Балхаа уран бүтээлийн дотны анд соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, ҮДБЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нартай зогсч байв. Тэдний байдлыг ажиглавал хоёр хөтлөгч л тоглолтын хөтөлбөрөө үе үе харна. Бусад нь тоглолт эхлэх гэж байна гэсэн янзгүй.

Хэсэг хугацааны дараа Балхаа “Үзэгч хэр цуглаж байна” гээд хөшигний завсраар сэм шагайв. Энэ үед зохион байгуулагч нь “Энэ дэлгэцээр харвал илүү харагдана даа” гээд тайзны ард зогсч байсан дэлгэц рүү заалаа. Харин Балхаа хариуд нь “Энүүгээр харвал үзэгчдийн уур амьсгал сайн мэдрэгддэг юм” гэж туршлагаасаа хуваалцав. Үзэгчид өнөө үнэгүй тараагаад байсан сэтгүүлийг нь уншаад тоглолтыг эхлэхийг хүлээсэн сэтгэлээ бага ч гэсэн намжааж байгаа бололтой харагдана. Тэд тэрхүү сэтгүүлийг яг л тэр агшинд үзэгчдийг сатааруулах гэж тараасан нь сүүлд ойлгогдов. Хэрэв тэгээгүйсэн бол үзэгчид “Тоглолтоо эхлүүл” гэж хашгичаад байж суух газаргүй болгох байсан биз.

Мэргэжлийн урлагийн тоглолт мэт төсөөлөгдсөн нээлт 


Ингээд хөшиг нээгдэж фанфар нүргэллээ. Энэ үед ҮДБЭЧ-ын бүжигчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид гарч ирж Л.Балхжавын “Монгол цэргийн марш” хөгжмөөр тоглолтын салхийг хагалсан юм. Үүгээр тус тоглолт өмнөхөөсөө онцлог болж байгаа нь энэ. Түүний дараа “Талын Монгол айл”, “Наран мандах нутаг” зэрэг хөгжмийг ҮДБЭЧ-ын Үндэсний хөгжмийн их найрал хөгжимдөж Н.Буянбаатар удирдсан юм. Эдгээр бүтээлийг эгшиглэх үед үзэгчдэд рок попын тоглолт гэхээс илүү мэргэжлийн урлагийнх мэт төсөөлөгдөж байв. Балхааг рок попын акулуудтай хамтарч олон уран бүтээл хийсэн болохоор нь “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа нараас эхлээд олон дуучин гарч ирэх нь хэмээн тэсч ядан хүлээж байв.

Үзэгчдийн эгдүүцэл


Тоглолтын салхийн дууны эгшгийг S4 хамтлаг хагалсан. Тэд саяхан бичигдсэн “Дурлахаараа” дуугаар өргөн барьсан. Гэвч үзэгчид “Яваандаа томчууд нь гарч ирж дуулах байлгүй” гэсэн найдлагаар тэрхүү дууг нь үдсэн. Зарим залууст таалагдаж байгаа бололтой шүгэлдэн, алга ташиж байсныг хэлэх хэрэгтэй биз ээ. Тэдний дараа “Universe Best Songs-2012” наадмын шилдэг оролцогчид Балхаагийн жил бүрийн хит дуугаар попури болгож нэгэн номерийг элээсний дараа “Мотив” хамтлаг “Хайрын түүх” нэртэй уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсэн. Гэвч тэдний байдал бас л сайнгүй. Тэглээ ч Э.Гантулга, П.Одгэрэл нар өөрсдийнхөө тоглолтыг хийж байгаа аятай хэд хэдэн хувцас сольж гарч ирээд өнөө л “Universe Best Songs”-оос шалгарсан “бацаанууд”-ыг зарлаж олны эгдүүцлийг улам хөдөлгөв. Ямартай л зарим нэгэн хүн “Л.Балхжавын тоглолт болж байна уу “Universe Best Songs”-ийн тоглолт болж байна уу” гэх вэ дээ.

Э.Гантулга П.Одгэрэлд хайр зарлав


Тоглолт өрнөж түр завсарлахад хөтлөгчид тайзнаа гарч ирж Э.Гантулга гэнэт “Эргээд чи минь нэг хараач, энгүй хайрын минь жигүүр цуцаагүй. Эндүүгээр юунд хорвоог харна вэ, энхрий чамдаа би хайртай” хэмээн П.Одгэрэл рүү харахад хариуд нь “Мянга мянган зулын гэрэл анивчихад, бурхадын нүдээр чамайг харъя. Мартахгүйн их хүслэнг зүрхэндээ бадрааж, буц даа гэж шивнэе” гэв. Энэ бол “Зүрхэнд гэрэлтэх од” уран сайхны киноны хэсэг байлаа. Энэ үед “Universe Best Songs-2009” наадмын шилдэг оролцогчдыг урьж ая дууг нь өргүүлсэн юм.

Ингэж нэг юм танил дуучин гарч ирэх гэж


Тоглолт дээрх адил үргэлжилж үзэгчдийг унтуулах шахав. 12 дахь номерт дуучин Б.Баярцэцэг “Наран мандах нутаг” киноны дуугаар мэндчилсэн юм. Энэ үед үзэгчид “Ингэж нэг юм олны танил дуучин гарч ирэх гэж” хэмээх нь дуу алдах шиг сонсогдов. Түүний дараа эстрадын нэрт дуучин Эрдэнэцэцэгийн дуулдаг байсан Ү.Хүрэлбаатарын шүлэг “Чамайгаа оллоо” дууг “Sweetymotion” хамтлаг дуулсан юм.

Гүрээ сэтгэлээсээ худлаа ярьдаг


Тус тоглолтын дурдахгүй орхиж болохгүй нэг уран бүтээлч бол Ш.Гүрбазар. Тэрбээр тоглолтын төгсгөл хэсгээс Э.Гантулга, П.Одгэрэл нартай хамт хөтөлсөн. Тэрбээр Буриад Улсын ардын жүжигчин Б.Амархүүг дуулахаас өмнө гарч ирж “Би найз Балхаадаа маш их баярлаж байна. Чухам юунд баярлаж байна вэ гэхээр 35 жилийн тэртээ “Дугуй хээтэй наадам” шүлгээ бичсэн. Өнөөдөр дуу болно хэмээн бодсонгүй явлаа. Би үргэлж сэтгэлээсээ ярьдаг. Энэ шүлгийг дуу болсон гэдгийг сонсоод маш их баярласан. Энэ дуугаа би одоо л сонсох гэж байна. Ямар болсон бол” хэмээн Б.Амархүүг урьж тайзыг чөалөөлөв. Түүнийг “Дуугаа одоо л сонсох гэж байна” гэхийг нь сонссон хэн нэг нь “Сэтгэлээсээ үнэнээ ярьж байна гэнэ шүү. Олон өдрийн өмнө бичигдсэн дууг одоо л сонсох гэж байна гэнэ дээ. Балхаатай бараг хамт шахуу байдаг хэрнээ. Сэтгэлээсээ үнэнээ биш худлаа ярих юм аа” гэнэ. Б.Амархүү ч гарч ирж “Энэ дуу Монголын үндэсний их баяр наадмын нэрийн бүтээл болох болтугай” хэмээгээд эхлүүлсэн. Дараа нь гавьяат жүжигчин С.Жавхлантай дуулдаг “Ай сайхан аав минь” дуугаа өргөхөө зарлахад хүмүүс “Жавхлан гарч ирэх нь” хэмээв. Гэвч тэр байсангүй. Рок попчдын тоглолт болохоор Балхаа урьсангүй юу, уриад ч Жавхаа үл тоов уу. Энэ асуулт салхи мэт босоод гал мэт унтарсан. Б.Амархүү тэрхүү дууны дараа “Гурван охин” хамтлагтай дуулдаг “Зүрх чам руу” дуугаа өргөн барьсан. Түүнчлэн тайзнаас буухаасаа өмнө ирэх сарын 15, 16-нд “UB Palace”-т болох тоглолтдоо үзэгчдээ урихаа мартаагүй. Тэр нь тоглолтынх нь үнэгүй зар ч болсон.  

Т.Ариунаа үзэгчдийн хүсэлтийг хүлээж авсангүй


Тоглолт энэ мэтчилэн үргэлжилсээр... Номерууд нь нэгэн хэвийн байсан болохоор сэтгэл сэргээсэн хэсэг гарсангүй. Төд удалгүй хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер Б.Чинбат гарч ирэв. Үзэгчид түүний тоглосон ая бүрт хайртай байдаг болохоор хэн хэнийхээ нойрыг сэргэтэл алга ташив. Тэрбээр “Өнө мөнхийн эх орон” дууны хөгжмийг тоглосон. Түүнийхээ дараа “Харанга” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэнг урьж “Монгол ээж” дууг нь эгшиглүүлсэн. Мөн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Ижилгүй ганцхан амраг”, “Хуримын дуу”-гаараа Балхаа болон үзэгчдэд бэлэг барьсан. Хамгийн сүүлд гавьяат жүжигчин Т.Ариунаа гарч ирж “Талын Монгол айл”, “Домгийн өглөө” зэрэг дуугаараа эгшгэн цэнхэр хадаг өргөсөн. Тэрбээр Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын бүжигчидтэй бүжиглэж ямар их чадвартайгаа гайхуулаад авав. Үзэгчид ойрд ийм дуу сонсоогүй мэт сэтгэл нь хөөрч алга таших нь ташиж, шүгэлдэх нь шүгэлдэв. Түүнийг тайзнаас буухад бүр ч их шуугилдах нь түүнийг дахин дуулуулах гэсэндээ л тэр. Гэсэн ч Т.Ариунаа үзэгчдийн хүсэлтийг хүлээж авсангүй. Тоглолтынхоо хувцсыг ч хагас дутуу солиод гарч одсон юм.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mercier(43.231.113.172) 2017 оны 12 сарын 18

Сайн уу, би олон улсын зээл олгодог хувь хүн байна. Бодит хэрэгцээ бүхий бүх хүнд ноцтой хүмүүст 2000-аас 500,000 хүртэл урт, богино хугацааны зээл олгож буй капиталын хувьд жилийн хүү 3% байна. Санхүүгийн зээл, үл хөдлөх хөрөнгө, Хөрөнгө оруулалтын зээл, Авто зээл, Хувийн зээл. Би таны өргөдлийн маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор үйлчлүүлэгчдээ хангаж чадна. Ямар ч ноцтой хүнийг татгалзаарай мэйл: mercier.alexandra1200@gmail.com

0  |  0
Mercier(43.231.113.172) 2017 оны 12 сарын 18

Сайн уу, би олон улсын зээл олгодог хувь хүн байна. Бодит хэрэгцээ бүхий бүх хүнд ноцтой хүмүүст 2000-аас 500,000 хүртэл урт, богино хугацааны зээл олгож буй капиталын хувьд жилийн хүү 3% байна. Санхүүгийн зээл, үл хөдлөх хөрөнгө, Хөрөнгө оруулалтын зээл, Авто зээл, Хувийн зээл. Би таны өргөдлийн маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор үйлчлүүлэгчдээ хангаж чадна. Ямар ч ноцтой хүнийг татгалзаарай мэйл: mercier.alexandra1200@gmail.com

0  |  0
(103.229.121.112) 2014 оны 11 сарын 01

manaihaan uymiig zov eruuleer shuumjilj surya neeh hudlaa uym bichih uymda

0  |  0
(103.229.121.112) 2014 оны 11 сарын 01

setguulch nertei aris nomorson yas mini ayataihan bai hun danda muulj suuh uymaa ooroo uy ch chadahgui baij hun muuldag vzegdel buh l salbariin baiguullaga niigemd maani bsaar bna shdee jiriin irged hoorondoo hurtel hiij bgaa negnee gutaaj doosh ni tatdag setguulchee chi chadal chini hurvel ooroo duu zohioj toglolt hiij chadval chamtai yarih uym algaa haltar uhna mini za

0  |  0
(103.229.121.112) 2014 оны 11 сарын 01

za bolie dandaa l hun muulj bh uymdaa setguulchee chamd oor oligtoi medee oldohgui bna uu togolot 20 30 minut hotsorch ehleh bol bdag l zuil shdee humuus chini hun uym chini us undaa avch uuna oo orno chips amttan avaad l kino toglolt uzdeg l bizdee esvel chi ooroo amgui uymuu

0  |  0
Top