Сарын аян гараагаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Монгол улсад хууль зүйн алба байгуулагдсаны 100, Баянхонгор аймаг, Цагдаагийн хэлтэс байгуулагдсаны түүхти 70 жилийн ой угтан зохион байгуулагдаж буй “Шударга хүмүүнлэг” уриан дор явагдах “Аюулгүй, амар тайван орчин” нэг сарын аяны нээлт боллоо. Аяныг аймгийн ЗДТГ, Хууль зүйн болон Цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ аяны хүрээнд “Сургууль-аюулгүй орчин”, “Архи тамхигүй Баасан гараг”, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн эрх зүйн ухамсар оролцоог дээшлүүлэх нь” зэрэг олон ажлууд хийгдэх юм байна. Тус аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажил хийгддэг бөгөөд энэ жил л гэхэд архидалтгүй хамт олон, амралт, баяр ёслолыг архигүй тэмдэглэн өнгөрүүлдэг нэг байгууллагыг шалгаруулж бүтэн жилийнх нь ажлын үр дүнгээр нэг сая төгрөгөөр байлахаар шийдвэрлээд байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top