• Мөрдөн шалгах хэлтсийн даргаар С.Хишигжаргалыг томиллоо
  • Тахианы мах өндөгний хориог цуцаллаа
  • Амбаарт хоригдож байсан хүү өнөөдөр Улаанбаатарт ирнэ
  • Олон улсын музейн өдөр тохиож байна
  • ”ICT-EXPO-2013” үзэсгэлэн маргааш эхэлнэ
  • Монголын шилдэг киночид өнөөдөр тодорно
  • Баянхонгор аймгаас хоёр иргэн мөнгөн усанд хордсон нь илэрчээ
  • С.Эрдэнэ сайд өнөөдөр 15.00 цагт Хүүхдийн чуулган болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ.
  • “Траст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүнд акт тогтоож устгал хийлээ
  • Орон сууцны нийлүүлэлтэд 300 тэрбумыг батлав
  • “Монгол 93” шатахууны нээлт болно
  • “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013″ зөвшилцөх уулзалт болж байна
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • МАХН-ын бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Өвөрхангайн тойрогт ялалт байгуулсан ч парламентын гадна үлдсэн С.Чинзориг мэдээлэл хийнэ.
  • БГД-ийн 23 хороо Иргэний танхимтай боллоо
  • Ирэх онд гар утасны тоо дэлхийн хүн амаас давна
  • Эх хүү хоёрт зориулж хөшөө босгох санал гаргажээ
  • ГОЛОМТ БАНК 90 ДЭХ САЛБАР НЭГЖЭЭ БАЯНХОНГОР АЙМАГТ НЭЭЛЭЭ

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль батлагдлаа

2012 оны 11 сарын 09

“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...

 

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг дууслаа. Дөрөв дэх хэлэлцүүлэг эхэлж, УИХ-ын дарга төслийн зүйл заалт бүрээр санал хураалт явуулав. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин нар төслийн зарим заалтын талаар асуулт асууж, саналаа хэллээ. Монгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,975,087,2 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 4,215,200 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ирэх онд Улаанбаатар хот 3.7 тэрбум, Орхон аймаг 2.6 тэрбум, Өмнөговь аймаг 23.6 тэрбум төгрөгийг тус бүр Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр болсон. Хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 38 /86,4%/ дэмжсэнээр батлагдлаа.

Харин Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухайд аж ахуй нэгж, байгууллагаас төлөх шимтгэлд 313,161,3 сая төгрөг, ажиллагсдаас төлөх шимтгэл 382,529,7 сая төгрөг, төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 131,164,4 сая төгрөг, нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 6,2 сая төгрөг байхаар тус тус баталж байна. Тус сангийн зарлагыг 1,066,808,9 сая төгрөгөөр тооцох нь зүйтэй хэмээн үзэж, 70,5 хувийн саналаар Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хууль мөн батлагдсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүний хөгжил сангийн хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол бид хууль зөрчиж байгаа. Хуулиндаа ялгаварлахгүйгээр, тэгш эрхтэйгээр эх орны хишгийг хуваарилж, хүртээнэ гэж заасан. Гэтэл хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувь хишиг хүртээх асуудал яригдаж байгаа. Хуулиа хэзээ өөрчлөх вэ гэдгийг тодруулсан. Асуултанд салбарын сайд, төсвийн байнгын хорооны дарга нар өөрчлөлтийг ойрын хугацаанд хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд баялгийг эхний ээлжинд зорилтот бүлэгт хүртээж, үлдсэн хэсгээр хуримтлал бүрдүүлэх нь зүйтэй хэмээн хариуллаа. Ингээд Хүний хөгжил сангийн 2013 оны төсөвт хуримтлуулах мөнгийг 49,795,0 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн 80 хувь дэмжлээ.

УИХ-ын дарга З.Энхболд, “Бид төсвийн тухай хуулийг 11 дүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах ёстой. Долоо хоногийн өмнө батлалаа. Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүстээ баяр хүргэе. Сайн ажиллалаа” хэмээгээд дараагийн асуудалдаа оров.

“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд дараагийн хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүлэв.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль 2012 оны есдүгээр сард шинэчлэгдэн батлагдаж, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтад “Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, түүний итгэмжлэгдсэн ажилтны болон сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжийг сонгуулийн хороонд хүргэх, сонгуулийн хорооноос татан авах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнтэй холбогдох бусад зардал болон цагдаагийн хамгаалалтын зардлыг тухайн байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ” гэж заасан байдаг.

Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Хууль зүйн сайдын төсвийн багцад тусгаагүй байгаа юм байна. Уг заалтыг хэрэгжүүлэхэд нийт 1,843,4 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг Хууль зүйн сайдын 2012 оны төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжгүй хэмээн салбарын сайд үзэж буйгаа УИХ-ын даргад мэдэгдлээ. Иймд энэхүү зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судлан үзээд, Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын төсвийн багцын зарцуулагдахгүй үлдэгдлээс санхүүжүүлэх боломжтой хэмээн УИХ-ын шийдвэрийн төслийг ийнхүү боловсруулан өргөн барьж байгаа юм байна.

СЕХ-ны даргын 2012 оны төсвийн багцад Улс төрийн намын тухай хуулийн 19.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан хүчинтэй саналыг нийт хүчинтэй саналын тоонд харьцуулах зарчмаар, нэг саналд нэг мянган төгрөгөөр тооцон, УИХ-д суудал бүхий намд нэг удаа олгох мөнгөн дэмжлэгт 3,8 тэрбум төгрөг төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр 1,4 тэрбум төгрөг санхүүжүүлж, 2,4 тэрбум төгрөгийн зарцуулагдаагүй үлдэгдэл байгаа аж.

А.Баярмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.7.20 уул нь анхандаа АН-г дэмждэг байлаа. харин одоогийн ерөнхийлөгчийг харахад шал худлаа ард түмэндээ хандаж юуч хийхгүй байгаа санагдаж эргэлзэж байна шүү
65.60.10.50 Ard tumnii emzeg sedev ardchilsan namiin davuu tal bolj bn. Ard tumen ardchilal erh choloond durtai bolohoor ardchilsan nam gedeg ner arai l dulaahan sonsogddog yum shig bn. Uul ni namiin uzel barimtlaluudiig haritsuulaad uzvel bas olon ulsiin jijigtei haritsuulval Niigmiin Ardchilsan uzel barimtlal ireeduig gereltuuleh yum shuu de. Mongoliin niigmiin ardchilsan uzel barimtlaltai nam bol mongol ardiin nam bgaa yum
65.60.10.50 Шинэ Онигоо: 1 Нөхөр найзаа хамт юманд яваад ирье замдаа хоолонд оръё гэсэн чинь найз нь за яахав тэгий гээд явав. Замдаа хоолонд орчоод гараад явж байснаа за найз нь буцлаа чи ганцаараа явчих гэсэн чинь... Нөгөө найз нь ЗА ЧИ БИТИЙ АРДЧИЛСАН НАМ ЗАН ГАРГАЖ БАЙЛ ДАА... Хаха ха
65.60.10.50 Битгий горьд Н.Алтанхуяг сайд аа Нүүрсний үнэ бууна гэсэн үлгэрийн баатар яасан бэ?
65.60.10.50 Ardchilsan namiin ene heden zohion baiguulalttai commentchidiig haanaas olj irsiim boloo dandaa l haraal ursgaj baih yum. Hoorhiis olon jil sorog huchin baij yamarvaa negen zuiliin bolohgui butehgui taliig olj harsaar baigaad uhaan ni balartaad, ys zuin evderchihsen yum baihdaa. Uul ni hen ih haraal bichij yrisan ni songuulid yldag zarchim baidguisen