Сергей Безруков эргээд Саша Белов болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

 Жүжигчин Сергей Безруков багын мөрөөдлөө биелүүлж рок хамтлаг байгуулжээ. “Крестный папа” гэх хамтлагийн анхны сингл “Не про нас” дуу цацагдсан эхний өдрөө л Оросын “iTunes”-ийн ТОП-5-д орсон байна.

44 настай жүжигчний байгуулсан хамтлаг дээрх дууныхаа клипийг тун анхаарал татахаар хийжээ. “YouTube”-д байршуулсан видеоны доор хүмүүс “Саша Белов эргээд иржээ” гэж бичсэн нь зүгээр ч нэг тэгээгүй бололтой. Клипний гол дүр үнэхээр “Бригада” киноны Саша Беловыг санагдуулж байгаа аж.

Клипний зодооны хэсэгт “Бригада” кинонд орлон тоглогч хийж байсан Валерий Деркач тогложээ. Сергейн өрсөлдөгчийн дүрд Оросын алдартай жүжигчдийн нэг Антон Хабаров тоглосон байна. Клипэнд түүнчлэн Безруковын удирддаг Москвагийн Губернский театрын жүжигчид тогложээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зол(112.72.14.21) 2018 оны 06 сарын 07

Гоё клип байна.

0  |  0
Top