СЭДЭВ: Үр шилжүүлэн суулгах эмчилгээ БИЗНЕС болсон уу

2021 оны 01 сарын 19

Гэр бүл салалтын олон шалтгааны нэг болсон үргүйдлийн асуудал залуусын дунд элбэг тохиолдох болсон нь энэ чиглэлээр оношилгоо, эмчилгээ үзүүлдэг эмнэлгийн үүдийг харахад л тодорхой болно. Уртаас урт дараалал дунд итгэл найдвар, горьдлого хүлээлт тээсэн хосууд гунигтайяа сууна. Тэд хэн хэндээ хайр сэтгэл, амьдрал амлаж гэрлэсэн боловч санаан зоргоор болдоггүй хатуурхалтай тулсан хүмүүс. Өнөөдөр тэдний төлөө дуугардаг хүн алга. Энэ бол эмзэг хөндүүр сэдэв учраас тэд зовлонгоо хав дарж чимээгүйхэн эдэлдэг хүмүүс. Гэтэл нууж дарах биш ил гаргаж асуудал дэвшүүлэх цаг нэгэнт иржээ.


ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД 40-50 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч АМЖИЛТГҮЙ БОЛОХ НЬ БИЙ

Монголд нүүрлэж буй нэг аюул бол удмын сангийн асуудал юм. Хүн амын дунд 2000 орчим гэр бүл нийт 4000 орчим хүнийг хамруулжээ. Судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гэсэн судалгааны үр дүн гарчээ. Энэ бол гэрлэсэн үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүсийн судалгаа. Цаана нь гэрлээгүй, үргүйдэлтэй гэдгээ ч мэдэхгүй маш олон хүн бий. ДЭМБ-ын томьёоллоор тогтмол бэлгийн харилцаанд ордог, жирэмснээс хамгаалахгүй байгаа мөртлөө 12 сарын хугацаанд  жирэмслэхгүй байгаа тохиолдлыг үргүйдэл гэж нэрлэдэг.

Үр хүүхэдтэй болохын тулд зарим нь энэ давааг гар гараасаа хөтлөлцөөд хамтдаа давж байхад зарим нь замын дундаас халширч буцах нь бий. Хэн хэнээ хэмлэж сэтгэлийг нь сэмлэж байгаа хос байхад хамаг бүхнээ зориулаад ч болсон үрийн зулай үнэрлэхийг хүссэн хосууд ч бий. Үргүйдлийн асуудлыг сүүлийн үеийн дэвшилтэд технологийн ачаар шийддэг болсон нь гайхалтай. Үр шилжүүлэн суулгах буюу IVF (Intro Vitro Fertillization) арга бол өндөр технологийн эмчилгээ бөгөөд тусгай  зориулалтын лаборатори, хэрэглэх эм тариа, бодис, ажиллах мэргэжлийн өндөр түвшний боловсон хүчин гээд маш их зардал өндөртэй ажилбар. Жил бүр IVF аргаар хүүхэдтэй болсон тоо өсөж байгаа. Үүнийг дагаад залуу гэр бүлд эдийн засгийн асуудал үүсэж, хямрал нүүрлэдэг.  Монголд энэ чиглэлийн эмнэлэг гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Эх нялхасын үргүйдлийн тасгаас гадна хувийн статустай газруудыг нэрлэвэл RMC. CLWH Mongolia, Unimed. Өөжинмед эмнэлгүүд юм. Эх нялхаст үр шилжүүлэн суулгавал зардал нь 5-6 сая төгрөгт багтдаг бол хувийн эмнэлгүүд 8-10 сая төгрөг байдаг аж. Гэхдээ энэ бол дундаж үнэ. Тухайн үйлчлүүлэгчийн эсийн нөөц, чанар, биеийн онцлогоос шалтгаалаад сэдээх эм тариаг хэдэн удаа хийлгэх зэрэг нь үнийн өсөлтөд шууд нөлөөлнө. Оролдлого бүхэн амжилттай болохгүй. Зарим нэг нь 4-5 удаа оролдоод амжилтгүй болж байхад анхны оролдлого дээрээ л амжилттай болох ч тохиолдол бий. Байгаа бүхнээ зарж үрээд, хамаг мөнгөө шавхаад олон удаа IFV хийлгээд амжилтгүй болсон хүмүүс ч олон байдаг аж. Байраа зараад 40-50 сая төгрөг зарцуулсан боловч бүтээгүй гэнэ. Нөхөр нь ойлгож дэмждэг тулдаа л хөл дээрээ босож. Гэтэл өөр нэг эмэгтэй машинаа зараад анхны оролдлогоороо бүтээгүйн улмаас нөхөр нь салаад явж. Өөр нэг эмэгтэй байрны үнээр зургаан  удаа оролдож байж сая охиноо тэвэрч чаджээ. Тэдэнд эмнэлгийн зүгээс нүдэнд харагдаж, гарт баригдахаар урамшуулал хөнгөлөлт гэж байдаггүй аж. IVF-т олон удаа орвол багахан хувийн л хөнгөлөлт үзүүлдэг гэх. Үр хүүхэд хүссэн хүмүүс илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш элгээ дэвтээх хүүхэдтэй болохын төлөө л байгаа бүхнээ барьж гүйдэг. Зарим хүмүүс эмч, эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуурхан үлдэж, хэрхэхээ мэдэхгүй аргаа барж сууна. Мөнгөний төлөө хэтэрхий улайрдаг эмч нар байдгийг ч үгүйсгэсэнгүй.  Тиймээс үр хүүхэдтэй болох гэсэн иргэдийн сэтгэл зүй дээр бизнес цэцэглэж байгаа юм биш биз гэсэн хардлага төрмөөр.

 

IVF ХИЙДЭГ ЭМНЭЛГҮҮД БАНКТАЙ ХАМТАРЧ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛӨӨР ҮЙЛЧЛЭХИЙГ ИРГЭД ХҮСЭЖ БАЙНА

Монголд олон дэвшилттэй технологиуд нэвтэрч үргүйдэлтэй хүмүүст аз жаргал, элэг бүтэн амьдрал бэлэглэж байгаа нь сайхан. Үргүйдлийг эмчилдэг гурван төрлийн эмчилгээ байдаг. Нэгдүгээрт, үргүйдэлтэй хосуудад бэлгийн харьцаанд орох хугацаа тогтоох арга бөгөөд энэ үед дотно харилцаанд орвол үр тогтох өндөр магадлалтай.  Хоёрдугаарт, эр бэлгийн эсийг угааж цэвэрлээд умайн хөндийд цацах арга юм. Гуравдугаарт, үр шилжүүлэн суулгах арга. Эхний хоёр аргаар нийт үргүйдэлтэй хүмүүсийн 30 орчим хувийг эмчлэх боломжтой байдаг бол 70 хувьд нь эцсийн аргыг хэрэглэнэ гэсэн үг. Эцсийн аргыг хэрэглэж буй хүмүүст ганц л зовлон байдаг нь мөнгө санхүүгийн асуудал. Үргүйдэл гэдэг өөрөө эмзэг сэдэв учраас үргүйдэлтэй холбоотой мэдээ мэдээлэл оруулдаг цахим группуудэд нэр зургаа өөрчилсөн нууц хаягаас эмэгтэйчүүд л зовлонгоо хуваалцана. Олон гэр бүл үр хүүхэдгүйн өнчрөл, хоосролыг зүрх сэтгэлээрээ мэдэрч, үр хүүхэдтэй болохын төлөө амьдралаа зольж сохор зоосоо ч шавхаж туйлдан зүдэрч, бас салж хагацаж байна. Эрүүл мэндийн яамнаас энэ асуудалд зохицуулалт хийж өндөр үнэтэй зардлыг багасгах эсвэл үр шилжүүлэн суулгах эмчилгээнд дахин орж буй иргэдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр бодитой тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хүмүүс бэлэн мөнгөгүйн улмаас эмнэлгийн зардлаа олохын тулд өр зээл хүртэл тавьдаг. Гэтэл IVF амжилттай болох эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хүмүүсийн хамгийн их хүсэж буй зүйл нь энэ талын лизингийн зээлийг эмнэлгүүд банктай хамтарч олгодог болох тухай юм. Хэсэг бүлэг эмэгтэйчүүд нийлж төрийн бус байгууллага байгуулж хүсэлт бичээд Эрүүл мэндийн сайдад илгээдэг ч хариу үл өгдөг гэнэ. Хүлээж цөхөрсөн тэдгээр хүмүүс дор дороо л мөнгө бодсоор мэдрэлийн ядаргаанд орж гүйцсэнээ шогшрон ярьж байна. Цар тахлын энэ хэцүү үед гараад хүссэн ажлаа хийх боломжгүй тун хэцүү байгаагаа ч халаглав. Цаг үеийн бэрхшээл ч яахав нэг л өдөр арилна. Харин удмын санг хадгалж буй залуу үе чинь үргүйдэлд нэрвэгдэж, сэтгэл гундуу, халаас хоосон хүмүүс олширсоор. Басхүү үргүйдлийн асуудлыг уг урхагаас нь арилгах эрүүл мэндийн чиглэлийн далайцтай ажлыг бодлогоор явуулж, нэгэнт ийм асуудалтай тулгарсан иргэдийнхээ эдийн засгийн асуудлыг шийдэж сэтгэлд нь итгэлийн оч асаагаасай. Өнөдөр хөгжилтэй орнуудад эрүүл мэндийн даатгалаас талыг нь хөнгөлдөг. Манайх цөөн хүн амтай төрөлт дэмждэг оронд энэ бодлогыг төр засгаас шийдмээр байна.

ЭРЧҮҮД БУЛЧИН ЧАНГАЛАХ УУРАГ ХЭРЭГЛЭСНЭЭР ҮРГҮЙДЭЛТЭЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Нэг үе үр хүүхэдтэй болдоггүй айлын эзэгтэйг нь буруутган чичих хандлага нийгэмд их байдаг байсан бол шинжлэх ухаан хөгжөөд хэн нь шалтгаантай болохыг тодорхой гаргаад ирдэг болсон. Үргүйдлийн тохиолдлыг хүйсээр нь авч үзэх юм бол, үргүйдэлтэй хүмүүсийн 50 гаруй хувь нь эмэгтэй шалтгаантай, 40 шахам хувь нь эрэгтэйгээс шалтгаалсан, 10 хувь нь шалтгаан тодорхойгүй байгаа юм. Тиймээс дан ганц эмэгтэйчүүдийг буруутгах нь өрөөсгөл ойлголт гэдгийг анхаарах цаг болжээ. Сайн, муу сүлэлдсэн энэ амьдрал шигээ үргүйдэл нь өөрөө ч олон шалтгаантай. Эмэгтэйгээс шалтгаалж буй үргүйдлийн 38 хувь нь өндгөн эс гадагшлахгүй байгаатай холбоотой байдаг бол 25 хувь нь үр дамжуулах сувгийн шалтгаантай байдаг аж. Мөн 16 хувь нь шалтгаан тодорхойгүй, 11 хувь нь умайн гаралтай, найман хувь нь үргүйдлийн бусад шалтгаантай байгаа юм. Мөн манай улсад эмэгтэй шалтгаант үргүйдлийн дунд багагүй тохиолдож буй шалтгааны нэг нь бамбайн үйл ажиллагааны алдагдал юм. Эмэгтэй хүн бамбайн үйл ажиллагааны дутагдал болоод бамбайгаас ялгарч байгаа дааврууд дутагдаад эхлэхээр нэгд, өвчтөнөөс өндгөн эс гадагшилдаггүй, хоёрт, үр хөврөлийг хүлээж авдаг умай бэлтгэгдэж өгдөггүй, гуравт, бэлтгэгдээд хүлээж авсан умайд тогтсон үр хөврөл өсөж байх ёстой байтал бамбайн дааврын дутлаас болоод хөврөлийн өсөлт нь зогсоод улмаар зулбаад байдаг. Бамбайн дутагдалтай эмэгтэйчүүд зулбах магадлал нь 2.6 дахин их өндөр байдаг бөгөөд судалгаанд хамрагдсан үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дөрвөн эмэгтэй тутмын нэг нь бамбайн үйл ажиллагааны алдагдалтай байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчин, буруу хооллолт, хорт зуршил, архи тамхи, стресс ядаргаа гээд үргүйдлийн шалтгааныг дурдаад байвал баршгүй. Тэгвэл эрэгтэй үргүйдлийн 32 хувь нь азоосперми буюу эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрснөөс үүсэх битүүрэл, 50 хувь нь олигозоосперм буюу үрийн шингэний шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр нь өөрчлөлттэй гарах,  бусад шалтгаан нь эр бэлгийн эсийн тоо цөөхөн, үр тогтоох чадамжгүй, эсвэл эр бэлгийн сульдалтай тохиолдлын тоо их байгаа юм. Мөн зарим эрэгтэйчүүдийн хувьд үрийн шингэнд нь эр бэлгийн эс огт байхгүй тохиолдол их байна. Үүнд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа шалтгаан хавтгай архидалтаас үүдэлтэй. Мөн эрчүүдийн уургийн нэмэлт бэлдмэлийн хэрэглээ. Эрчүүд фитнессээр хичээллэх үедээ булчингийн массаа нэмэгдүүлэх зорилгоор энэхүү бэлдмэл болон тариаг ихээр хэрэглэх болсон. Энэ нь булчингийн массыг нэмэгдүүлдэг хэдий ч эрэгтэй хүний өнчин тархинаас ялгарах бэлгийн дааврыг дарангуйлах замаар төмсгөнд эр бэлгийн эс үүсэх үйл явцыг  саатуулж улмаар  үргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Мөн тамирчдын хэрэглэдэг дофинг ч үргүйдэлд хүргэх аюултай. Тиймээс залуусыг эрүүл мэндийн боловсролтой болгох тал дээр анхаарууштай билээ.

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин (202.21.124.130) 2022 оны 04 сарын 28

Энэ маш чухал сэдэв хөнджээ. Өчнөөн саяар эрүүл мэндийн даатгал төлдөг. Түүнийгээ ийм л хүнд асуудалд ашигладаг баймаар байна ш дээ уг нь. Төрийн анхааралд бодлогод хэрхэн оруулах вэ энэ сэдвийг . \n

0  |  0
Зочин З(203.91.115.43) 2022 оны 04 сарын 22

Энэ бол үнэхээр тулгамдаж буй асуудал. Үүнд ямар нэг хөнгөлөлт ч юмуу төр засгаас шийдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн нэг асуудал тул эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөг байх хэрэгтэй. Цаашлаад манайх шиг цөөхөн хүн амтай улсад хүн амын бодлого талаасаа ч тэр бүр сайн дэмжиж өгөх нь зүйтэй. Үргүйдлийн дийлэнх шалтгаан амьдарч буй орчин нийгмээс болдог. Тоосжилт, агаарын бохирдол, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, нийгмээс шалтгаалах стресс, санхүүгийн дарамт гэх мэт бүгд л нийгэм, төр засгийн оролцоотой гэж хардаг. Тиймээс эргүүлээд төр засаг энэ асуудалд ямар нэг зүйл хийх шаардлага

0  |  0
zochin (111.242.236.222) 2021 оны 11 сарын 03

ene yag vneheer tulgamdsan tom sedev shvv. gehdee bi ene chigleleer sudalgaa bichij bga yum l daa. jishee ni Taiwan ulsad (Zobhon Taiwan irgeddee) vr shiljvvlen suulguulah yum bol ter tolboriinhoo 70 hubiig butsaagaad olgodog yum baina lee. Manai ulsad bolohoor yag ene talaar toroos demjsen yamar ch bodlogo bdagvi yum baina lee.

0  |  0
zochin (111.242.236.222) 2021 оны 11 сарын 03

ene yag vneheer tulgamdsan tom sedev shvv. gehdee bi ene chigleleer sudalgaa bichij bga yum l daa. jishee ni Taiwan ulsad (Zobhon Taiwan irgeddee) vr shiljvvlen suulguulah yum bol ter tolboriinhoo 70 hubiig butsaagaad olgodog yum baina lee. Manai ulsad bolohoor yag ene talaar toroos demjsen yamar ch bodlogo bdagvi yum baina lee.

0  |  0
zochin (111.242.236.222) 2021 оны 11 сарын 03

ene yag vneheer tulgamdsan tom sedev shvv. gehdee bi ene chigleleer sudalgaa bichij bga yum l daa. jishee ni Taiwan ulsad (Zobhon Taiwan irgeddee) vr shiljvvlen suulguulah yum bol ter tolboriinhoo 70 hubiig butsaagaad olgodog yum baina lee. Manai ulsad bolohoor yag ene talaar toroos demjsen yamar ch bodlogo bdagvi yum baina lee.

0  |  0
zochin (111.242.236.222) 2021 оны 11 сарын 03

ene yag vneheer tulgamdsan tom sedev shvv. gehdee bi ene chigleleer sudalgaa bichij bga yum l daa. jishee ni Taiwan ulsad (Zobhon Taiwan irgeddee) vr shiljvvlen suulguulah yum bol ter tolboriinhoo 70 hubiig butsaagaad olgodog yum baina lee. Manai ulsad bolohoor yag ene talaar toroos demjsen yamar ch bodlogo bdagvi yum baina lee.

0  |  0
Иргэн(103.26.195.49) 2021 оны 01 сарын 23

Үнэхээр хүнд байдаг даа. Хэн нэгэн яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм, хэзээ хүүхэдтэй болох гэж байна гээд асуух бүрт зүрх зүсэх шиг болдог. Төлбөрийн боломжгүйн улмаас IVF хийлгэж чадахгүй хойшлуулсаар л байна :(

0  |  0
Tuya(202.9.46.102) 2021 оны 01 сарын 22

Niigmiin daatgalaas hungulj ugvul uneheer saihan.Ene asuudliig ajil bolgood garaad irwel tuunii shutehsen.

0  |  0
соли(103.14.37.7) 2021 оны 02 сарын 08

үнэхээр үнэн шүү нөхөр минь надад хайртай тулдаа л хажууд минь 5 жил байгаа байх цаашдаа ч байна гэдэг гэхдээ хүнхйи амьдрал яаж өөрчлөгдөхийг би мэдэхгүй хааяа би өөрөө салмаар санагддаг айлын том хүүтэй суучихаад одоог хүртэл үр хүүхэдийг нь гаргаж өгч чадахгүй байгаадаа сэтгэл маш их эмзгэлж стрэссд ордог

1  |  1
Зочин (122.201.24.71) 2021 оны 01 сарын 21

Чухал сэдвийг хөндөж байна. Бие сэтгэлээрээ мэдэрч туулж явна. Энэ сэдвээ цаашид үргэлжлүүлэн бичээрэй. Эрүүл мэндийн даатгалд хамрагдвал сайн байна

0  |  0
Зочин (122.201.24.71) 2021 оны 01 сарын 21

Чухал сэдвийг хөндөж байна. Бие сэтгэлээрээ мэдэрч туулж явна. Энэ сэдвээ цаашид үргэлжлүүлэн бичээрэй. Эрүүл мэндийн даатгалд хамрагдвал сайн байна

0  |  0
зочин(202.179.27.6) 2021 оны 01 сарын 20

Энэ асуудлыг бие сэтгэлээрээ мэдэрч туулж явна даа. \nОдоогийн байдлаар байр машинаа зарсан ч амжилтгүй болоод итгэлээ алдчихгүй юмсан гэсэн бодолтой л явна. ЭМД 10жил улсад төлсөн юмсан. Үр шилжүүлэн суулгадаг хувийн эмнэлэгүүдийг жаахан ч гэсэн эмд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг болгоод өгөөсэй. Монголд үргүйдлийн асуудал их болсон шүү. Наандаж IVF хувийн эмнэлэгүүдийн тоо баримтыг судлаарай. Их л хэрэгтэй юмсан.

1  |  0
Зочин(64.119.22.43) 2021 оны 12 сарын 19

Үнэхээрийн чухал сэдэв хөндөж бичсэн Зиндаа.мн маш их баярлалаа. 1ч сайт энэ сэдвээр нийтлэл оруулж байгаагүй баярлалаа. \n

6  |  0
Зочин (103.57.94.187) 2021 оны 01 сарын 20

Тийм шүү үргүйдэл маш их болсон улсын эмнэлэг үнэн хайнга хувийн эмнэлэгтэй л адилхан мөнгөтэй юм байна лээ шал дамий баахан мөнгө цагаа барсандаа

2  |  0
Monhoo(202.126.90.125) 2021 оны 01 сарын 20

Timee urguideleer.mash olon ger bul salaj or zeelend orj setegliin mash tom daramtand bna ene asudalaar tor zasag min demjij ogmoor sanagdah yumaa. Uneheer hitsuu bna. Tusalj demjieech. Mongnii asudal

1  |  0
Зочин(66.181.186.248) 2021 оны 01 сарын 20

Энэ чиглэлээр тустай хууль гаргах хэрэгтэй. Манайд л байхгүй, бусад улс оронд бол байдаг. Маш олон асуудлыг хуулиар шийдэж өгөхгүй бол төлбөрөөс гадна олон асуудал хойноосоо дагуулдаг сэдэв. Жишээ нь хэн эсийн донор болж болох тухай гэх мэт.

3  |  0
Цэцэг(59.153.87.189) 2021 оны 01 сарын 20

Анхаарал хандуулах цаг болжээ. Үнэхээр их мөнгө зарцуулаад үр дүнд хүрэхгүй бол сэтгэл санаа, хөрөнгөөр ямар их хохирол амсаж байгааг ойлгох хэрэгтэй. Улсаас дэмжлэг үзүүлдэг баймаар б.аа

1  |  0
zochin(59.153.87.189) 2021 оны 03 сарын 17

ene nileed olon aild tohioldoj bui asuudal. Zov sedev b.a. Tor zasag eniig shiidhed anhaarlaa handuulaasai gej husej b.a. Ene buhnii etsest hoorhii emegteichuud unendee tsohorch b.gaa shuu. Daatgaliin sangaas hongololt esvel lizing geh met

4  |  0
Энх(202.9.40.64) 2021 оны 12 сарын 19

Үнэхээр зөв асуудал хөндөж тавьлаа.Үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй байна.Хичнээн олон гэр бүл яахаа ч мэдэхгүй санхүү сэтгэл санаагаараа маш их хохирч байгаа.Би ч энэ асуудлаар зовж явнаа.Анхныхаараа амжилтгүй болохоор ямар их сэтгэл гутралд ордог болохыг ойлгосон.Цаашид ахин оролдох хүч дутаад байх юмөа.Туслаасай бидэнд төр засаг минь.

5  |  0
Цэцэг(150.129.141.239) 2021 оны 12 сарын 19

Төр засгаас энэ тал дээр анхаарах цаг болсон байх. Дундаж орлоготой гэр бүл тэр бүр 10 сая төгрөгөөр IVF т ороод байх боломж тун хэцүү. Гэхдээ бид үнэтэй гээд үр хүүхэдтэй болох, элэг бүтэн амьдрах мөрөөдлөө орхиогүй тэмцсээр л яваа ...Улс эх орноос 50 хувь хөнгөлөөд өгвөл үнэхээр сайн байна.

2  |  0
Үйлчлүүлэгч(150.129.141.239) 2021 оны 12 сарын 19

Нийгэмд үнэхээр тулгамдаж буй асуудлыг хөндөж тавьсан зиндаагийнхандаа баярлалаа. Олон олон гэр бүл ийм эмгэнэлт хувь тавилантай нүүр тулж эвлэрч амьдарч байна. Зарим эмчилгээ хагалгаанд нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг атал яагаад бие сэтгэл, цаашлаад гэр бүлийн салалт г.м сөрөг үр дагуулах энэ чухал асуудалд төр засаг маань бидэн рүү анхаарлаа хандуулахгүй байна вэ?

2  |  0
Болор(192.82.70.25) 2021 оны 01 сарын 19

Би 2 удаа 35.38 настайда суулгуулад амжилтгүй болсон .их л хэцүү байдаг да

0  |  0
Аагий(203.91.115.56) 2021 оны 01 сарын 19

Энэ үнэхээр том сэдэв шүү, энэ асуудал цөөхөн хэдхэн хүнд биш нийгмийн нилээдгүй хэсэгт байнаа, ийм асуудалтай гэр бүлийн хувьд төлбөр мөнгөн дээр хөнгөлөлт энээ тэрээ бусад арга хэмжээг авч өгөөсэй гэж битүүхэн горьдоод л явж байна даа

0  |  0
С.Энхзул(66.181.161.73) 2021 оны 01 сарын 19

Тийм шүү. Олон гэр бүл үр хүүхэдгүй шанлаж бна. Улсаас хөнгөлөлт үзүүлж болохгүй юм бхдаа. Дэндүү өртөг өндөртэй эмчилгээг улсаас талыг нь ч гэсэн хөнгөлөөсэй. Хүлээгээд сууж байна.

0  |  0
Boloroo(202.126.89.227) 2021 оны 01 сарын 19

RMCd suulgaad huuhedtei bolson. Hun hun oor bh

0  |  0
Иргэн(66.181.191.32) 2021 оны 01 сарын 20

Бизнес болсон нь үнэн. CLWH эмнэлэгт болоогүй хүмүүс их байна. 40-50 саяар хязгаарлагдахгүй хохирсон хүмүүс их байна.

4  |  2
IVF(192.82.72.6) 2021 оны 12 сарын 19

Eregteigees shaltgaalsan urguidel mash ih baidag shu. Urguidel l geheer emegtei ni huuhed olj chadku bgaam shg handlagga gargadag. Manai uriin shingendee nohor er belgiin esguu. Tomsog zusej hagalgaand orood azaar anhnii IVF amjilttai bolj hoorhn ohintoi bolson. Eregtwi hund mash uh asudal bdag

1  |  0
Urguidliin emch(112.72.2.194) 2021 оны 01 сарын 19

Testosteron’n tomsognoos ylgardag daavriin beldmel yumaa, tsusand ih hemjeetei baih’n tomsgiig ajilgaagui bolgodog. Her udaan hereglsnees shaltgaalan urguidel uuseed heviin baidaldaa oroh n yanz bur. Uurgiig zohih tungaar hereglehed urhuidel uusgehguiee. Medeegee hyanaj bichee

0  |  0
Ариука(66.181.188.150) 2021 оны 12 сарын 19

Олон залуу гар бүлд тулгарч бгаа асуудал даа? Нийгмийн даатгалаас хөнгөлөмөөр бна? Санхүүгийн хувьд үнэхээр хүнд асуудал шүү!!!

4  |  0
Жаргао(202.9.46.124) 2021 оны 03 сарын 17

Үнхээр үнэн зөв чухал сэдэв хөндсөн зиндаагийхандаа баярлалаа цаашид олон хүнд төр засагт хүргэх том дуу хоолой болоосой гэж хүсэж бна ийм зовлонгоор шаналаж зовж яваа хүний хувьд бидний төлөө чиглэсэн хууль дүрэм журам бхгүйн дээрээс бидэн шиг хүмүүст санхүүгийн эрүүл мэндийн цөхрөл бий болж гэр бүл салалт ихсэж бна.... Гадаад оронд ийм хүмүүстээ зориулж урамшуулал хөнгөлөлт дэмжлэг үзүүлдэг бүхэл бүтэн улсын байгуулга ажиллаж бхад манайд эсрэгээрээ хүн амын өсөлт гэр бүл салалт хууралт гээд олон муу үр дагвартай энэ сэдэв төр засаг шийдвэрлэх цаг болсон

6  |  0
Top