Ц.Даваасүрэн гишүүний “хайр” хөвсгөлчүүдээс халилаа

2021 оны 09 сарын 20

Хөвсгөлчүүд Ц.Даваасүрэнг эх оронч царайлаад очихоор нь дахин дахин сонгоод байдаг нь ямар учиртай юм бол. Уг нь хөвсгөлчүүд өөрсдийгөө Ази тивд ассан ардчиллын тулганаас анх гал таслан түүчээлсэн гэдэг сэн. Гэтэл коммунизмаас төрсөн нэг популист нөхрийг ямар ч асуудалгүй удаа дараа сонгох юм. Үнэн хэрэгтээ тэд тойргийнхоо гишүүнийг “хоосон лоозон төдий популизмын тэргүүн” гэдгийг анзаарч ухдаггүй бололтой.

Унаган МАН-аасаа урваад бие даан нэр дэвшээд очсон ч сонгоно. Эргээд МАН-даа очихоор бас л сонгоно. Ядахад энэ мэтээс урваач шарваач гэдгийг нь анзаардаггүй юм болов уу. Үүнийг л хөвсгөлчүүдийн их “хайр” итгэл гэх байх. Тэгэхээр Ц.Даваасүрэн гишүүн хөвсгөлчүүдийн энэ их “хайр”-ын хариуг хэрхэн яаж барьдаг вэ гэх асуулт зүй ёсоор тулгарч таарна. 

Юуны өмнө Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа нутагтаа чамгүй хөрөнгө оруулалт хийчихсэн гэдэг нэг ёсны “хайр” байх. Ийм хууль ёсны “хайр” ямар ч гишүүнд байдаг л даа. Түүний “хайр” мундахгүй. “Хотгойдын хурд” зохион байгуулна, Хөвсгөлийн адууны угшил удмыг сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн, аймгийнхаа уяачдын холбооноос эхлээд төгсөгчдийн холбоо гэх зэрэг улс орон, нийгмийн амьдралд нөлөөлөхгүй нэг тийм шальдар бульдар холбоо тэргүүлэх гээд “хайр” олон. Энэ мэт “хайр” сэтгэл нь ард түмэнд итгэлтэй хүн болгож харагдуулдаг байх. Ерөнхийдөө нутгийнхаа сонгогчдыг хөөрхөн хуураад сурчихсан нэг тийм гишүүн олон байдаг л даа. 

Одоо түүний “хайр” бол Хөвсгөл аймаг, нутаг зоныхоо ард түмнээс аль эрт хальсан. Үндэсний томоохон төсөл барьж авч орон даяар “хайр” зарладаг болсон. Аливаа зүйл нь өсөн дэвждэг замаар л явж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь эргээд үндэстнийхээ эсрэг гай болж байдаг их “хайр” гэж боддог. Оюутолгой гэх том төслийг гарчиглаж ч хараагүй, хараад ч ойлгохгүй. Гагцхүү ард түмний нүдэн дээр өрнөж байгаа бодит зүйлийг л анзаарна. Монгол Улсын төсөвт жилдээ хэдэн зуун тэрбум төгрөг бүрдүүлж, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг. Мэдээж хэрэг, тэр ганцаараа хайр зарлаагүй, С.Ганбаатараас эхлэн түүнтэй хамт “хайр” зарладаг “Хулхи эх орончид” парламентад цөөнгүй бий.  Уг нь Монголын төр Оюутолгойн гэрээний нөхцөл байдлыг тэдэнгүйгээр засаж залруулахаар явж л байна.

Хэрвээ Ц.Даваасүрэн нарын “хайрлан” энэрч байгаагаар Оюутолгой төслийг зогсоовол тэнд ажиллаж байгаа 15 мянга орчим хүн ажилгүй болно. Тэдний ар гэр гэхээр дунджаар 50 мянган хүний хоолыг булаана гэсэн үг. Үүнээс гадна олон зүйл дээр гацаа үүснэ. Тун болгоомжтой хандах ёстой байх. Өчигдөр нь байгуулаад маргааш нь өөрчилдөг ажил олгогч, ажилчин хоёрын дундах гэрээ биш л дээ. Мөн жил бүр улсын төсөвт бүрдүүлдэг олон зуун тэрбум төгрөгийг яах юм. Тэр өөрөө бүрдүүлэх үү. Цаашид ч Ц.Даваасүрэнгийн популизм хөвсгөлчүүдээс хальж, Монгол Улсыг бүхэлд нь хамаарсаар байх төлөвтэй.

Ц.Даваасүрэн маш сайн хүн байж болно, сайн аав, сайн гэрийн эзэн байж болно. Сайн инженер ч байж болно. Төсөв, хууль яриад л байдаг болохоос бус унаган мэргэжил нь автоматикийн инженер шүү дээ. Ямартай ч ард түмнээс сонгогддог УИХ-ын гишүүн байх хэмжээний хүн биш юм гэх бодол олон хүний толгойд байдаг байх. Тэр 2008 оноос хойш УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Байнгын хорооны даргаар хоёр удаа, сайдаар нэг удаа сонгогдон ажилласан хүн шүү. Ийм хэмжээнд ажилласан гэхэд Ц.Даваасүрэнгээр овоглох ямар ажил, ямар бүтээн байгуулалт байна вэ. Ц.Даваасүрэнгийн батлуулсан хууль гэж ярих хүн байна уу гэдэгт хамаг учир бий. Зөндөө хууль санаачилж батлуулсан баримт бол байна. Гагцхүү Монгол Улсын нийгмийн хөрсөн дээр, ард түмний амьдрал дээр овоглогдож үлдэх хууль бий юу, үгүй юу гэдэгт хамаг учир бий.

Бас нэг аугаа “хайр” байгааг хүмүүс мартаагүй байх. Өнгөрөгч 2020 оны сонгуулиар “Хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн олгоно” гэх МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр барьчихаад “Намайг сонгоод өгөөч” хэмээн хөвсгөлчүүдээс гуйж гувшиж явсан Ц.Даваасүрэн гэнэт төрөл арилжсан. Популист улстөрчдийн жигүүрийг тэргүүлэгчийн хувьд тэрбээр хүүхдийн мөнгийг олгохгүй гэсэн байр суурь илэрхийлэв. Ард түмэндээ, тэр тусмаа хөвсгөлчүүдэд жигтэйхэн “хайртай” гишүүн ийнхүү хоёр нүүр гаргасан. Үүнийг дурдахад УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэх үеэр гэнэт “том” эдийн засагч болж харагдахаар шийдсэн хэрэг л дээ.

Ингэхдээ "Хүүхдийн мөнгө төсөв дээр ихээхэн дарамт үүсгэж байна. Хүүхдийн мөнгө хэрэглээ, импортын бараа болдог. 1.9 их наяд төгрөгөөр 320 сум тус бүр таван үйлдвэр барих мөнгө. Энд баас болж үлдэж, Эрээнд экспорт болж очиж байна. Сумын өрх бүр унадаг дугуйтай байна. Энэ бол валютын нөөцөд нөлөөлж байгаа. Монголбанк үүнд анхааралтай хандаж хэлэхгүй бол улстөржөөд байна. 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл олгоно гэж байна. Энэ чинь зүгээр импортын хэрэглээ болоод байна. Сум бүрд нэг тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барих хөрөнгө шүү дээ. 100 мянга бол хэдэн хоногийн хоол. Харин үйлдвэр баривал хэдэн үеэрээ хоолоо олж идэх бүтээн байгуулалт. Ажлын байр хангагдаж хүн ам орлоготой болно. Жилийн дотор ийм олон үйлдвэрийг зүгээр идэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын өнөөгийн нөхцөлд “Хүүхдийн мөнгө олгохгүй” гээд дуугарчих зоригтой гишүүн тийм ч олон байхгүй л болов уу.

Магадгүй улс төрийнх нь карьер дуусч, улс төрийнхөө замналд цэг хатгаж байгаа зарим нэг нөхөд байж болох юм. Тэгэхээр хөвсгөлчүүдийн “хайр”-ыг татсан инженер нь улс төрийнхөө замналд цэг хатгаж, айсуй 2024 онд нэр дэвшихгүй ч байж мэдэхээр харагдана. Эсвэл сонгууль дөхөхөөр сонгогч олноо хуурчихна гэж санасан байх. Тэр уг нь том том ярьж, мөнгөний бодлогод хошуу дүрэх эрхтэй хүн ч биш, автоматикийн инженер мэргэжилтэй хүн гэдгийг дээр дурдсан. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний хувиар мөнгөний бодлогод хошуу дүрэх эрхтэй бөгөөд Сангийн яаманд мэргэжилтэн, Төрийн санд ажиллаж байсан зэрэг тал байгааг үгүйсгэхгүй. Ашигтай л байрлал.

Хэвлэлүүдэд түүнийг “Арван хувийн” хэмээн онцлон дурдаж байдгаас харвал тоотой холбогдсон тал байдаг болоод тэр биз. Мэдэх юм алга. Түүнээс эдийн засгийн чиглэлд тэгтлээ хамаарах эрх бүхий хүн бол одоогоор лав биш. Зөвхөн Ц.Даваасүрэн ч биш. УИХ-ын олон гишүүн популизмаас зайлсхийн, алдаагаа ухамсарлаж, элдэв халамжаас татгалзах хандлага цухалзуулах болсон. Энэ нь зарим талдаа сайн хэрэг ч үүний цаана өнөөх л популист арга замын нэгэн мөчир салаа цэцэглэж байдаг байх. Миний мэдэхээр хүн бүхнийг загнаж суудаг Ц.Нямдорж чуулганы хуралдааны үед “Дөрөв тавхан миллиард төгрөгөн дээр юм ойлгохгүй бол хайран л байна. Ц.Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэх зэргээр үг хэлсэн нь хэвлэлийн архивт үлджээ.

Ийм л нэг популист нөхөр жалганаас суманд, сумаас аймагт, аймгаас Монгол Улсад хаяа хязгаар тэлэн “хайр” зарлаж явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.93.237) 2021 оны 09 сарын 23

10%ийг шаах гэж зовж байна даа, энэ гишүүн зайлуул...

0  |  0
Иргэн(172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Даваасүрэн УИХ-д удаа сонгогдоод Хөвсгөл аймагт яг юу хийсэн бэ, мэдэхгүй л юм байна, үе үе сүртэй сүртэй юм яриад л гэнэт ухаан орсон юм шиг л байх юм, поп нөхөр, одоо хүүхдийн 100-аар оролдож яах нь вэ, тэнэгтээд баыгаарай

0  |  0
зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 20

10 хувийн Даваасурэн бол албан есны мангуу даа.

0  |  0
Хөвсгөл (172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Яг үнэн

0  |  0
Хөвсгөл (172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Яг үнэн

0  |  0
Хөвсгөл (172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Яг үнэн

0  |  0
Хөвсгөл (172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Яг үнэн

0  |  0
Хөвсгөл (172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Яг үнэн

0  |  0
Сүхийн ам(192.82.70.244) 2021 оны 10 сарын 23

Ц . дАВААСҮРЭН Монглчуудад тэр тусмаа Хөвсгөлийнхөнд гай тариагүй ”Оюутолгой”-н Гэрээ ол луйвар байсан юм гэж Ц.Даваасүрэн байтугай Олон улсын хөндлөнгийн экспертүүд баталчихлаа шүү дээ , харин ч Хөвсгөлчүүд эх орончид учир Ц. Даваасүрэнг итгэл үзүүлээд байгаа юм ! 15 мянган хүн ажилгүй болчихдог юмаа гэж бодъё тэгвэл Монголд Төр байгаа юм бол эдгээр Иргэдийнхээ асуудлыг шийдэх ёстой биз дээ

1  |  0
Иргэн(202.21.127.167) 2021 оны 09 сарын 20

Яасан их атаархаа вэ хөөрхий чааваас. Өөрөө нэр хүнд олж чадахгүй болохоороо хүнийг элдвээр хэлээд сууж байгаа юмуу? Ядарсан ч амьтан бол доо. Эсвэл хөлсний бичээч юмуу???

0  |  0
Зочин(122.201.22.80) 2021 оны 09 сарын 20

Бичсэн хуний нэр ус ч байхгуй, естой Улин хуцсан Байна, Даваасурэн бие жижигч билчээр Томтой Улс торч, Ховсголчуудийн бахархал, эрэлхэг Чингунжавын нутгийн хуу дээ, хол ч ухаанаараа Монголдоо ч томдох шахуу залуу даа

0  |  0
Иргэн(66.181.161.106) 2021 оны 09 сарын 20

Үүнийг бичигч нь Хулгайчид хүн хөлслөөд гэр орноос чинь хулгай хийгээд байвал ажилгүй болгочихно гээд хараад суугаад байх нээ. Ёстой торол гэгч нь энэ байна.

0  |  0
Зангараа(162.158.179.160) 2021 оны 09 сарын 20

Тулга тойрсон бодолтой усан тэнэг үүнийг сараачсан байна. Монголынхоо баялгийг харийн савраас хамгаалагчдыг хулхи гэжээ. Монголын дайсан шалгарсан авилгач новш байна тэгэж уншигдлаа энэ бичээч.

0  |  0
Жалга(66.181.161.110) 2021 оны 09 сарын 20

Жалганы сайт золбин мэдээ хуулж тавьжээ. Танай Мандахбаяр гээд хулхи Данзангийн хажууд боловсролтой инженер байна даа кк. Танай хулхи гар нэг золбин сэтгүүлч бэлтгэдэг жалганы сургууль л төгссөн биздээ!

1  |  0
Top