ӨНӨӨДӨР I СЕХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарт үнэмлэх олгоно

2024 оны 06 сарын 10

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.06.10/


08:30 цагт СЕХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарт үнэмлэх олгоно. УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

11:00 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд Эгийн голын эрчим хүчний төсөлтэй холбоотойгоор иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11:00 цагт “Корпорэйт конвеншн” төвд "Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт болно. Утас: 9111-7815, 9900-7925.

-"Улаанбаатар" театрын уран бүтээлчид гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулсан "Тал нутгийн аялгуу" тоглолтоо толилуулна.

-Сүхбаатар, Дорнод аймагт “Органик Монгол хөтөлбөр” Гидропоник Тариаланчдын Мэргэжлийн холбооноос хамтран зохион байгуулж буй хүнсний ногоочдод зориулсан танилцуулга, нээлттэй өдөрлөг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top