УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батлутын амлалт ба биелэлт

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

2020 онд Орхон аймгаас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Батлут УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Орхон аймгийн сайн туршлагыг үндэсний хэмжээнд аваачих, ард иргэддээ хэрэгтэй шинэ төслүүдийг санаачлах, гагцхүү улсын төсвийг хараад суух биш хөрөнгө мөнгө босгох гэж хичээж ажиллалаа.

Д.Батлутын Эрдэнэтэд олон төрлийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай 5000 айлын орон сууцаар хангах амлалтын хүрээнд 2020-2024 оны хооронд Эрдэнэт хотод 4200 гаруй айлын орон сууцны барилга, угсралтын ажил хийгджээ.

Үүнээс 2400 айлын орон сууц ашиглалтад орж, 1800 айлын орон сууц ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна.

Top