Ч.Ундрам: Боддог, шийддэг, бодлогын гарц шийдэл олдог шинэ улс төрд хамтдаа хичээн зүтгэе

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 11

 

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын намаас Төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын V тойрогт нэр дэвшиж байгаа Чинбатын Ундрам сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна. 

Нэр дэвшиж буй тойргийнхоо сонгогчидтой уулзах үеэрээ "Төв сайхан нутгийнхаа иргэд сонгогчидтой уулзлаа. Биднийг халуун дотноор хүлээн авч, дэмжиж буй та бүхэндээ баярлалаа.

Монгол Улсын тусгаар тогтнолын нэг тулгуур болсон Монгол малчин, Монголын газар нутаг-бэлчээрийн харилцан шүтэлцээг хангах шинэ эрх зүйн орчныг тогтоолоо. Малчдын эрх зүйн байдлын тухай хуулиудаар мал аж ахуйн салбар хэрэглээний биш, үйлдвэрлэн бүтээгч хөгжлийн салбар болох шинэ замдаа шилжиж эхэллээ.

Улс орны аж үйлдвэр, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, соёлын бүтээн байгуулалтын төв цэг болсон, бүтээлч ажилсаг Төвийн бүсийнхэн бодлого шийдлийн бүтээлч улс төр, боловсрол мэдлэгийг үнэлж цэгнэж чаддаг.

Эдийн засгийн өндийж сэхсэн өсөлтөө иргэн бүрдээ өгөөж болгоход үүрэг даалгавар хүлээе. Боддог, шийддэг, бодлогын гарц шийдэл олдог шинэ улс төрд хамтдаа хичээн зүтгэе" гэлээ. 

 

Top