Толгойт, Тахилт бүсийн иргэд иж бүрэн цогцолбортой болсондоо баяртай байна

2024 оны 06 сарын 11

2024 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тус тойргийн Орбит, Тахилт бүсийн иргэдтэй уулзалт хийлээ.

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн найман жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн их, хамгийн том бүтээн байгуулалт өрнөсөн. Эдгээрээс Орбит, Тахилт бүсэд "Цагдаа толгой" цэцэрлэгт хүрээлэн, Ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн өргөтгөл бий болсон юм.

"Цагдаа толгой" цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт 2019 оноос эхэлсэн бөгөөд нийт дөрвөн га талбайд тохижилтын ажил хийж ашиглалтад оруулсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 50 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, худаг зэргийг цогцоор нь шийдсэн байна.

Түүнчлэн 1500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлэх ажлыг хийн, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулжээ.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болсонд баяртай байна. 

Top