Эрүүл Монгол хүн - Өглөөний алхалтыг хийлээ

2024 оны 06 сарын 11

2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Нямдаваагийн Хүрэлбаатар Эрүүл Монгол хүн-Өглөөний алхалтыг хийлээ.

Дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилд дадаж, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг уриалсан Өглөөний алхалтын үеэр “Сонгинохайрханы хөгжлийн тав” сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

УИХ-ын 2024 оны сонгуулийн бүсчилсэн тойргоор өмнө нь хоёр хуваагдан сонгуульддаг байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр гэсэн нэг том тойрог болж, таван мандат дээр нэр дэвшигчдийг өрсөлдүүлж байна.

 

Top