
Өнөөдөр Дэлхийн багш нарын баярын өдөр тохиож байна. Уг баярыг дэлхий дахинаа тэмдэглэж эхлээд 31 жил, Монгол Улсад тэмдэглэж эхлээд 59 жил болж байна.
Монгол Улс Багш нарын өдрийг 1966 оноос 02 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулснаар жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )